Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-07-24

ЛУУ, БИЧ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Билгийн тооллын 11

2026.07.25 / Бямба гараг

Зуны адаг хөхөгчин хонь САРЫН
Нэг цагаанцагаан хулгана ӨДӨР

Үс засуулвал:Эрхтэн хурц болно.

Наран ургах, шингэх:05.20-20.38

Барилдлага:Шид

Шүтэн барилдлага:Төрөн түгэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 7 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын 11, Эрхтэний тэнгэрт одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:20-20:38. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16