Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-07-27

ҮХЭР: ӨӨРИЙГӨӨ ХҮЧИЛЖ, ЗОВООХ ХЭРЭГГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
2026 оны долоодугаар сарын 28-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
 
Хонь: Хэрвээ та дуртай зүйлээ хийхгүй бол аз жаргалгүй мэдрэмжийг авах болно. Сонирхолтой ажил хэрэг эхэндээ таныг сандаргах боловч өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлнэ. Бизнес эрхлэгч нар өөрийн чиглэлийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой хууль дүрмийн талаар сайн судалж мэдсэн байх хэрэгтэй. Гадаад харилцаатай холбоотой ажил хийдэг хүмүүс амжилт гаргах, шанал урамшуулал авах магадлалтай. Төр нийгмийн үйл ажиллагаа санамсаргүй нөхцөл байдлыг тулгаж мэднэ.
 
Үхэр: Өөрийгөө хүчилж, зовоох хэрэггүй. Ямар нэг асуудал хэн нэгний санамсаргүй үйлдлээс болж үүссэн байж болох бөгөөд та юу ч хийгээд нэмэргүй байх болно. Хэрэв таны харилцаанд ямар нэг асуудал гарсан бол яарсан үйлдэл хийх хэрэггүй. Ямар нэг аргаар тайвшрах юм бол харилцаагаа хамгаалж үлдэж чадна. Олон нийтийн үйл ажиллагаанд асуудал гарах бөгөөд энэ бүхэнд тэвчээртэй бай. Энгийн, хэвийн нөхцөл байдлыг та буруу байна гэж будилж болох юм.
 
Ихэр: Өрсөлдөгч эсвэл дээд албан тушаалтан таны алдааг нарийн ажиглах байх. Хууран мэхлэх, урам хугарах байдал учирч болзошгүй. Асуудлыг тааламжтай байдлаар зохицуулах хэрэгтэй ба ингэж чадвал цагаа үр дүнтэй өнгөрөөж чадна. Олон нийтийн арга хэмжээнд оролцвол бусдыг сайн ажиглаж өөрийгөө зөвөөр таниул. Гадаад дүр төрхдөө анхаар. Томоохон хүлээн авалтын үеэр нөлөө бүхий хүмүүстэй танилцах болно.
 
Мэлхий: Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой худалдан авалтад төсөв хүрэлцэхгүй тул зээл хөөцөлдөх бололтой. Банк, санхүүгийн байгууллагаар орох ажлаа бүү хойш нь тавь. Од эрхсийн байрлал таны үнэнч шударга бөгөөд ажил хэрэгч зан чанарыг дэмжиж байна. Нөлөө бүхий удирдах шатны зүгээс сайн дэмжлэг ирэх магадлалтай. Гэхдээ тэвчээргүй зангаасаа болж тэнэг байдал гаргаж болзошгүй.
 
Арслан: Та өөрийн бодол, санаачилгыг харуулах нь зүйтэй. Гаргасан шийдвэр тань зөв зүйлд хүрч сайн үр дүн хүртэх болно. Зарим үед дэмжлэг авахын тулд бусдын сэтгэлд нийцсэн зүйлийг зохион ярих хэрэгтэй болох магадлалтай. Төлөвлөсөн уулзалтууд хойшлох бололтой. Нэр нөлөөтэй хүмүүсийн ажлаа хэрхэн хийж, яаж мөнгө олж байгаа арга барилд суралцах боломж гарна.
 
Охин: Эргэн тойрон санхүүгийн төвөгтэй нөхцөл үүсээд байгаа бол шууд хөрөнгө оруулалт хийх хэрэггүй. Итгэлгүй байдал дараагийн сонголтод нөлөөлөх болно. Өнөөдөр юу юугүй шийдвэр гаргахыг нэн түрүүнд тавих танд ашиггүй. Та ямар ч ажил хийсэн тэсвэр хатуужилтай, ажилсаг байж чадвал амжилтад хүрнэ. Харин найз нөхөрлөлийн харилцаанд мөнгөний асуудал байх ёсгүйг сана.
 
Жинлүүр: Энэ өдөр од эрхэс материаллаг байдлаас илүү оюунлаг зүйл рүү бодол санаагаа эргүүлэхийг зөвлөж байна. Зөв амьдралд салшгүй холбоотой байдаг ёс суртахууны асуудал руу анхаарлаа чиглүүл. Нөхцөл байдал гэнэт хувирах үед энгийн бөгөөд тайван байвал сайн нөлөөтэй. Энэ нь амьдралынхаа эрч хүчийг хадгалахад тань тус болно.
 
Хилэнц: Зуны дэлгэр цагт бүх ажилдаа сайн төвлөрөхгүй байгаагаа зөвөөр ойлго. Элдэв төсөл, төлөвлөгөө танаас шинэ уран сэтгэмж, зорилгыг шаардах ба үүнд нэлээд эрч хүч зарцуулахаар байна. Ёс зүйн хэм хэмжээ, дотоод эрх чөлөөгөө хамгаалах шаардлага тулгарна. Найз нөхөдтэйгөө байх энгийн уулзалтыг хүлээн зөвшөөрөх нь сэтгэл сэргээх бөгөөд цагийг зөв зарцуулах ухаалаг үйлдэл болно.
 
Нум: Бусдад яг хэрэгтэй үед туслахын тулд мэдрэмж хэрэгтэй болно. Өөрийн хүслээр байж эрх чөлөөг мэдрэх нь танд таалагдана. Энэ үед хайр сэтгэлийн холбоо тогтоох гэж яарах бололтой. Аль болох яарсан шийдвэр гаргахаас татгалзах хэрэгтэй. Аливаа харагдах байдлаасаа сайхан эсвэл үнэн юм шиг санагдсан зүйлийг ч сайн шалгах хэрэгтэй болно. Амьдралын хуурмаг талыг та аль болох харахыг хүсэхгүй бололтой.
 
Матар: Өнөөдөр эхэлсэн ажлаа дуусгахын тулд хэт улайран зүтгэх хэрэггүй. Эрч хүчээ ухаалаг бөгөөд зөв хуваарилахыг од эрхэс танд зөвлөж байна. Тухайн үйл явдлын яг шаардлагатай явцын үед л хариу үйлдлийг хурдан үзүүлэх авхаалж самбаатай бай. Хэрвээ санхүүгийн асуудал таныг уйтгар гунигт автуулж байгаа бол ажил хэргээ дүгнэн цэгнэж, зоригтой алхам хийх цаг болсон бололтой. Гэхдээ эрсдэл хийх нь тийм ч зөв сонголт байж чадахгүй.
 
Хумх: Од эрхэс таны нэр хүндийг идэвхжүүлж, харилцаанд амжилт олоход гол үүргийг гүйцэтгэнэ. Хоцрогдсон санаа бодол, хэв маягаас зайлсхийж тохирох өөрчлөлтүүдийг хий. Судалгаа шинжилгээ хийхэд тохиромжтой. Санхүүгийн боломждоо таарсан хэрэгцээтэй эд зүйлс худалдаж ав. Чөлөөт цаг гарвал эрүүл саруул амьдрахад зориул. Бусдын өмнөөс шийдвэр гаргах хэрэггүй. Хүлээцтэй хандлага хэрэгтэйг үргэлж санаарай.
 
Загас: Ажил амьдралын аливаа асуудлыг ойлголцлоор шийдвэрлээрэй. Жижиг сажиг зүйлд бүү оролц. Аль хэдийн сэв суусан зүйлийг буцааж хэвд нь оруулах хэцүү байх болно. Худал амлалт, амар хялбар аргаар мөнгө олох саналд болгоомжтой ханд. Ганц бие хүмүүс зүрх сэтгэл татсан учралтай тохиох магадлалтай байна. Ямар нэгэн арга хэмжээнд уригдах бололтой. Өөрийн сайн талуудаа ил гарган харуулах хэрэгтэй болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16