Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-07-27

ХОНЬ, ГАХАЙ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Билгийн тооллын 14

2026.07.28 / Мягмар гараг

Зуны адаг хөхөгчин хонь САРЫН
Долоон улаанхарагчин туулай ӨДӨР

Үс засуулвал:Эд мал арвидна.

Наран ургах, шингэх:05.23-20.34

Барилдлага:Түлэх

Шүтэн барилдлага:Сансар

Суудал: Огторгуй

Аргын тооллын 7 сарын 28, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Элдэв тэнгэртэн одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:23-20:34. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16