Долоодугаар сарын 28-ны цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6...+11 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +11...+16 градус, бусад нутгаар +15...+20 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19…+24 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэрлэн голын сав газар, Дарьгангын тал нутгаар +36...+41 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын сав газраар +31...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +17...+19 градус, өдөртөө +29...+31 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.






Өдөр тутмын мэдээ





