2026 оны долоодугаар сарын 29-ний 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Бизнесийн үйл ажиллагаа санхүүгийн хэрэгцээгээ хурдан шийдвэл саадгүй үргэлжилнэ. Сайн удирдагч эсвэл нөлөө бүхий танил танд туслах бололтой. Олон нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлууд танд саад болно. Төлөвлөсөн ажлаа эхлэхийн өмнө зарим зүйлийг шалгах хэрэгтэй болно. Ажлын ачаалал ихтэй байсан ч оройг амар тайван орчинд өнгөрүүл.
Үхэр: Таны бодолд олон зүйл эргэлдэж байгаа тул анхаарал шаардсан ажлаа түр хойшлуул. Аль болох тайвширч байж дараагийн үйлдлээ хий. Өнөөдөр хувийн асуудлаа эмхлээд, дараа нь албан ажлаа барьж аваарай. Ялихгүй мэт санагдах зүйл ч дараа нь алдагдлын үүдийг нээж болно. Таны тайван байдлыг алдагдуулдаг хүмүүсээс салахын тулд ганцаараа амар тайван суух боломжтой газар ол.
Ихэр: Гэнэтийн мэдээ сайн нөлөө үзүүлнэ. Таны хүсэж байсан зүйл биелж магадгүй. Ажлын таатай уур амьсгал амжилтад нөлөөлнө. Ажлын хамт олон хоорондоо таарамж муутай байсан ч таны удирдан зохион байгуулах авьяас өөрчилж чадна. Гэхдээ хэт өөртөө бардаж болохгүй. Зүгээр л зөн совиндоо найдаж зөнд нь орхиж сур. Магадгүй энэ нь зөв гарц нээж өгч болох юм. Ямар нэг андуурал гарч магадгүй тул бүх ажил хэргээ алдаа мадаггүй гүйцэтгэх хэрэгтэй.
Мэлхий: Сөрөг хандлагууд таныг аажим нөмрөх тул албан тушаалтан болон дарга удирдлагатайгаа муудалцаж магадгүй. Ийм үед өөртөө итгэх итгэл амжилтын гол түлхүүрүүдийн нэг байх юм. Ямар ч нөхцөлд сэтгэлээр бүү уна. Зарим хүмүүсийн эргэлзээтэй зөвлөгөөг бүү сонс. Зөн билэг хурц байх тул өөрийгөө сайхан бодлоор цэнэглэвэл оюун ухаан саруул байна. Суралцах, шинжлэх ухааны бүтээл хийх зэрэг үйл ажиллагаа үр дүнтэй байна.
Арслан: Зорилго, үүрэг хариуцлага таны хүч чадлыг нэмэгдүүлнэ. Урам зориг өгдөг хүмүүстэйгээ цагийг өнгөрөөхийг хичээ. Хайртай хүмүүс сайн дэмжих хандлагатай байна. Амьдрал ахуйд аятайхан боломжууд гарч ирэх ч ямар нэгэн шударга бус зүйл саад болно. Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд борлуулалт өмнөхөөсөө удааширч, татвар хураамж ихсэж байгааг эсэргүүцэх үе. Та зарлагаа багасган, хуримталлаа нэмэх төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүл.
Охин: Ганц бие хүмүүс олон нийтийг хамарсан томоохон хэмжээний арга хэмжээнд оролцож хэн нэгэнтэй учирна. Өнөөдөр сайхан хувцаслаж, өөрийгөө хэн гэдгийг харуул. Эмэгтэй хүмүүсийн хувийн амьдралд өөрчлөлт гарах магадлалтай. Харин эрэгтэй хүмүүс тэвчээртэй, хүлээцтэй байж, амьдралд нь эерэг хандлага гарахыг хүлээ. Тууштай биш, хувирамтгай зан байдал тань харилцаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Жинлүүр: Таагүй явдалтай учирч магадгүй. Заримдаа ядарч, ихэнх зүйлд хайнга, дур сонирхолгүй болдог. Ийм өдөр тул та жижиг зүйлээс ч стресстэнэ. Утасныхаа дууг хаасан ч олон дуудлага мессеж ирж байгааг шалгахгүй байж чадахгүй. Хайртай хүнтэйгээ маргалдахад хүрч болзошгүй байна. Мөн найз нөхөдтэйгөө ам мурийхаас сэрэмжил. Дотно харилцаа сайн байх нь үл ойлголцлоос хамгаалах хамгийн чухал түлхүүр байна.
Хилэнц: Ойр дотнын хүмүүстэйгээ харилцан ойлголцож чадвал олон юманд санаа зовохоо болино. Өнөөдөр гарсан маргаан амархан хүрээгээ тэлж, хурц зөрчил болж мэднэ. Сэтгэл зовоосон асуудлыг мартаж аль болох аз жаргалтай, эв найртай харилцаагаа хэвээр нь хадгалах хичээл чармайлт гарга. Ямар нэг таагүй нөхцөл байдал, буруу хүмүүсээс зугтаж өөрийгөө хамгаал.
Нум: Элдэв янзын хэл аманд орооцолдож байхын оронд тайван амьдрах замыг сонгохыг хүснэ. Гэхдээ өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд эрч хүчийг олж ав. Ахмадуудын үгийг сонсож, амьдралдаа илүү ухаалаг ханд. Улиг болсон санагдсан ч тэдний зөвлөгөөг дага. Ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө шаардлагатай хүмүүстэй ярилцсан эсэхээ шалга. Төлөвлөгөөний дагуу ажиллавал өөртөө зориулах цаг зав гарна.
Матар: Бизнесийн үйл ажиллагаанд боломж гарах бөгөөд та авьяаслаг нэгэн бол санаачилгыг гартаа авч чадна. Өнөөдөр аливаа ажлаас хойш суух хэрэггүй. Тохиолдож байгаа саад бэрхшээлүүдийн хариуг олох болно. Танд ноогдож байгаа үүрэг даалгаврыг аль болох том цар хүрээгээр олж хар. Од эрхсийн таатай байдлыг ашиглан хэрэгтэй хүнтэйгээ сайн холбоо тогтоох боломжтой үе.
Хумх: Ажлын ачаалал их байгаа бол эрүүл мэнд муудаж болзошгүй. Иймээс сайн амралтыг ажилтайгаа хослуулахыг од эрхэс зөвлөж байна. Ажлын амжилтыг дээшлүүлэх шинэ арга барилыг судал. Хийж буй ажлын хэтийн төлөв, үр дүнг том зургаар харахыг хичээ. Од эрхэс таны оюун ухаан, мэдлэг боловсролыг өсөн дэвжихийг бэлэгдэж байна. Бусдаас суралцах эсвэл гадаадад мэргэжил дээшлүүлэх боломж олдвол алдаж болохгүй.
Загас: Таны эрч хүч өндөр байна. Энэ хирээр бусадтай харилцах чадвар сайн байна. Уран бүтээлч хүмүүс энэ үед гайхалтай бүтээл хийнэ. Аливаа асуудалд шийдэмгий, тодорхой байр сууринаас хандаж чадна. Харин томоохон гэрээ хэлцэл болон хөрөнгө оруулалт хийх хүмүүс заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Яг одоо аюул харагдахгүй ч хашир байх илүүдэхгүй цаг үе.






Өдөр тутмын мэдээ




