Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-07-29

ТАХИА ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Билгийн тооллын 16

2026.07.30 / Пүрэв гараг

Зуны адаг хөхөгчин хонь САРЫН
Таван шархөхөгчин могой ӨДӨР

Үс засуулвал:Өвчин ирнэ

Наран ургах, шингэх:05.26-20.31

Барилдлага:Үл тохирох

Шүтэн барилдлага:Сэрэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 7 сарын 30, Бархасбадь гараг. Билгийн тооллын 16, Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:26-20:31. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16