Малчид, иргэд, аялагчид, тээвэрчидийн анхааралд:
29-нөөс 30-нд шилжих шөнө Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул голын сав газраар усархаг бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
07-р сарын 29-ний 20 цагаас 07-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +34...+39 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.







Өдөр тутмын мэдээ





