2026 оны долоодугаар сарын 30-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Од эрхсийн зүгээс үзүүлж буй таатай нөлөө бизнес болон олон нийттэй холбоотой ажилд амжилт гаргах боломж өгнө. Таны хичээл зүтгэлийн үр дүн гарч, шагнал урамшуулал хүртэж, нэр хүнд тань өсөх болно. Таны хийсэн ажил санхүү холбоотой асуудлыг даван туулах боломж нээнэ. Орлогоо нэмэгдүүлэх төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ.
Үхэр: Хэрэв та гунигтай байдлаасаа гарч чадахгүй байгаа бол бүтээлч ажил хийх гээд оролдоод үз. Үүний дараа таны сэтгэл санаа дээрдэж, дарамт болоод байсан зүйлийг дотроосоо авч хаяж чадна. Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчилж, өөрөөр амьдрахыг хичээ. Биеийн хүч шаардсан дасгал хөдөлгөөн хийснээр таны бие сэргэж, эрч хүчээ нөхөж авах болно. Гэр бүлийнхэнтэйгээ сэтгэлээ дэлгэж, өөрийн байр сууриа тодотгох нь эерэг уур амьсгал үүсгэх боломж олгоно.
Ихэр: Бизнес эрхлэгч нар ажил төрөлдөө тодорхой үр дүн гарч буйг мэдэрнэ. Шинэ бизнес нь хэрэглэгчийн тоогоо нэмэх аргаа олно. Гадны нөлөөгөөр санаандгүй үйл явдлууд гарч бүтэлгүйтэл үүсэж мэднэ. Та өөрийн тогтсон хэв маягаа өөрчлөхгүй бол ажлын бүтээмж хязгаарлалтад орж болзошгүй. Гэхдээ таны зөв мэдрэмжүүд гарц олох болно. Зөн совин, хурц ухаанаа ажил төрөлдөө хэрэглэвэл авьяас билгээрээ бусдыг бишрүүлэх боломж олдоно.
Мэлхий: Хувь заяа амаргүй сорилт авах гэж байна. Амьдралын эрч хүч сул байгаа нь таны ажиллах чадварт муугаар нөлөөлж уур бухимдлыг төрүүлэх болно. Тань руу чиглэсэн шүүмжлэл нөхцөл байдлыг улам хүндрүүлж ажил дээрх уур амьсгалыг эвдэх бололтой. Гэхдээ аливаад бодитойгоор ханддаг, зөвхөн урагшаа харж чаддаг зан тань харилцааг буцаагаад хэвийн байдалдаа ороход тусална.
Арслан: Өөрчлөлт хийж, амжилтын оргилыг эзлэхийг хүсэж байгаа хүмүүс шинэ албан тушаалд томилогдох магадлалтай. Удахгүй сэтгэл догдлом амжилт танд мэдрэгдэнэ. Хувийн харилцаа тогтвортой байж хайр дурлал таны аюулгүй байдлыг хангана. Хайр дурлалын романтик үйл явдлууд хүрээлэх тул хосуудын харилцаа улам гүнзгийрэх боломжтой болно.. Зарим ганц бие хүмүүс өөрийн хайраа олно.
Охин: Таны амжилтыг ивээх олон эерэг дохио ирж байна. Эрч хүчтэй мэдрэмж нь зарим асуудлуудыг шийдэхэд хялбар болгоно. Гэсэн хэдий ч хязгаараасаа давахаас болгоомжил. Бие махбодынхоо зохицуулж чадахаас илүүг хийх гэж оролдох хэрэггүй. Зарим сонирхол хүчтэй байх бөгөөд улс төр болон олон нийтийн чиглэлээр сайн дурын ажиллагаанд оролцоно. Таны бүтээлч санаа эргэн тойрны хүмүүст үнэлэгдэнэ.
Жинлүүр: Олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход нэлээд их цаг зарцуулах бололтой. Таны удирдан зохион байгуулах болон манлайлах чадвар дээд цэгтээ байна. Та бүх зүйлд манлайлагч байхыг хүснэ. Гэхдээ зарим үүргээ бусдад түр шилжүүлж, энэ хугацаанд хүч чадлаа сэргээж авахыг хичээ. Та албан тушаал ахихыг хүсэх бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд шийдвэртэй алхам хий. Гэхдээ чухал төлөвлөгөөгөө биелтэл хэн нэгэнд хэлэх хэрэггүй.
Хилэнц: Тогтсон хэв маяг, уйтгартай байдлаасаа ангижрахын тулд өөрийн хүсэл сонирхлоо чагнах хэрэгтэй. Байнга тохиолддог саад бэрхшээлээс зугтаахыг хичээ. Мөн бэрхшээлийг яаж давах талаар өөрөөсөө асуугаад үз. Асуудлаа зохицуулж шийдвэрлэхдээ бүтээлч талаас нь гаргалгаа хай. Удахгүй хүрэхийг хүссэн газартаа очих замаа олох болно. Зорилгодоо анхаарлаа хандуулж, санаа бодлоо төвлөрүүл.
Нум: Өнөөдөр та эерэг бодолтой байх тул бусадтай найрсаг харилцаатай, сэтгэл татам байна. Өөрийн давуу талаа ашиглан амжилтад хүрч болохыг од эрхэс танд сануулж байна. Өнөөдөр ямар ч төрлийн арилжаа наймааны гэрээ хэлэлцээрийг төвөггүйхэн хийж чадна. Харин хайр дурлалын хувьд асуудал үүсэх бололтой. Энэ нь хайртай хүн тань таны үзэл бодлыг хүндэтгэж үзэхгүй байгаатай холбоотой байж болох юм.
Матар: Ихэнх хүмүүс өнөөдөр тайван байж чадахгүй бололтой. Сэтгэл хөдлөл болон унтамхай байдал холилдоно. Өөрийн байгаа байдлаа гадаад нөхцөлтэй тохируулах хүсэлд мэргэжлийн хүний зөвлөгөө хариулт өгнө. Зөв гарц олсон хүмүүс олон нийттэй харилцахдаа зөв гарц олж чадах болно. Өөрийн байр суурийг болгоомжтой илэрхийл.
Хумх: Зарим зүйл хүссэнээр болохгүй ч ерөнхийдөө азтай өдөр байна. Асуудал гарсан ч ухаантай бай. Дахин боломж гарах хүртэл тийм ч удахгүй тул тайван бай. Аяллаар явах эсвэл сурах төлөвлөгөөтэй байгаа бол сонголтоо хийхэд алдахгүй бололтой. Эртнээс төлөвлөсөн ажилдаа хэрэгтэй үүрэг даалгавраа хийж дуусга. Гэхдээ шаардлагатай бол толгой өвтгөсөн асуудлуудаас салж түр амсхийж болно.
Загас: Өнөөдөр аливаа зүйлд анхаарлаа хандуулж зохион байгуулахад хүнд байх болно. Өөрийн зөн совин дотоод бодлыг ашиглан хэрэгтэй санаагаа бодит болгоход анхаар. Ингэвэл эцэстээ ямар ч нөхцөл байдал таны амьдралд ашигтай зүйл болж ирнэ. Хэрэгтэй үед нь хүнд туслах нь сэтгэлд тааламжтай байна. Жижиг ч гэсэн өөрчлөлтүүдийг хийж чадна гэдгээ мэдэхэд таатай байх болно.







Өдөр тутмын мэдээ





