2026 оны долоодугаар сарын 31-ний 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр хэт идэвхтэй байх хэрэггүй. Өнөөдөр зав гарвал гадуур гарч эртний сайн найз нөхөдтэйгөө уулзаж ярилцах нь таатай байна. Өөрийн ухаан бодлыг цэгцэл. Чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх талаар судал. Од эрхсийн зарим нөлөө танд азтай учрал дуудна. Хүлээсэн боломжоо гарч ирвэл сайн ашиглах үе.
Үхэр: Өдөр бүр эгэл бус хир нь төгс төгөлдөр байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Аливааг хүчээр биш аясаар шийдэх нь ямар үр дүнтэй байдгийг ухаарна. Нөхцөл байдалтайгаа дасан зохицож, шинэ санаа сэдлээр дүүрэн бай. Таныг хэн ч анзаарахгүй байгаа мэт санагддаг боловч үнэн хэрэгтээ хүмүүс хэзээд танд гараа сунгахад бэлэн. Танаар бахархдаг хүмүүс олон бий. Эрүүл энх байхын тулд өөрийн биед анхаарах хэрэгтэй.
Ихэр: Санхүүгийн шинэ эрсдэл гарч ирэх нь өөрийгөө дүгнэхэд тохиромжтой нөхцөл бий болгоно. Сэтгэл хөдлөлөө хянаж, архи тамхи хэтрүүлэн хэрэглэхээс сэргийл. Сэтгэл санаагаа илэрхийлэх оролдлогыг тань хэн ч анзаарахгүй байж магадгүй. Бусдын ая тухад өөрийн амьдралын хэмнэлийг тааруулах гэж оролдох хэрэггүй. Өөрийн сонгосон замаас тийм ч амархан хазайх шаардлага одоогоор алга байгааг санаарай.
Мэлхий: Олдсон боломжийг буруу ашиглах нь хожим хортойг санаж яв. Танд тулгараад буй асуудал уйтгартай байдалд оруулах ч ямар нэг сайн мэдээ сонсох болно. Хир сайн сэтгэл зүйтэй вэ гэдгээ харуул. Удахгүй таатай үйл явдал тохиолдож таныг аз жаргалтай бүтээлч байхад нөлөөлнө. Та хариултыг нь мэдэхгүй эсвэл зөв арга барилыг нь олохгүй асуудлаа хүлээн зөвшөөр. Таны ухамсартай, өөртөө итгэлтэй хандлага дэмжлэг авч чадна. Залуу хүмүүс эсрэг хүйстэнтэйгээ харилцахад хүндрэлтэй байна.
Арслан: Өнөөдөр уян зөөлөн сэтгэл их байх тул тусламж хүссэн хүнд үгүй гэж хэлж чадахгүй. Зарим зүйлийг хэрхэн яаж хийхээ мэдэхгүй бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг урьтал болгоорой. Хайрыг харилцаанд асуудал гарвал хэн хэндээ гомдохоос илүү, сайн ярилцаж ойлголцох нь чухал. Хайртай хүнтэйгээ хамтран амьдрах талаар чухал шийдвэр гаргахаас өмнө бүх зүйлд бэлэн эсэхээ шалга. Хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх нь танд урам зориг өгнө.
Охин: Ажлын захиалга бүтэх сайхан мэдээ сонсох магадлалтай. Бага зэрэг адал явдалтай учрах тул ямар нэг зүйлийг хийхээсээ өмнө сайтар бодохыг зөвлөж байна. Өөртөө том зорилго тавь. Өнөөдөр хайртай хосууд хоорондын хурц асуудлаа ярьж болохгүй. Хэн хэнийгээ буруутгасан, дуусахгүй хэрүүл болж болзошгүй. Гаднын нөхцөл байдлаас шалтгаалах тул аливааг олон талаас нь харж хүлээцтэй байх нь чухал.
Жинлүүр: Өнөөдөр ямар нэг эд хэрэгсэл авахаа түр хойшлуулахыг зөвлөж байна. Сэтгэл санаа хий дэмий зүйлд татагдсан өдөр байх болно. Шинэ өөрчлөлт санхүүгийн боломжийг хязгаарлана. Холоос ирэх мэдээг сайн нягтал. Удахгүй хүсэн хүлээсэн мөрөөдөл тань биелнэ. Чухал зорилгодоо хүрэх арга замыг олно. Урт амьсгаа авч тайвшрах үедээ өмнөх таагүй дурсамжаа зүгээр л мартаарай.
Хилэнц: Энэ өдөр та сэтгэл хөдлөлөө бусдад харуулахыг хүсэхгүй байх. Оюун санааны чадавхаа ашиглах нь үр дүнтэй байна. Хүрээлэлдээ багагүй нэр хүндтэй хүмүүс өнөөдөр урилга заллагаар тасрахгүй бололтой. Төлөвлөсөн үйл ажиллагаандаа мэдэгдэхүйц амжилт олно. Таны найзууд тусламж туслалцаа хүсэж мэднэ. Тэд танд ямар ч хандсан эсвэл нөхцөл байдал хүнд байсан ч та чадах бүхнээ хийгээрэй.
Нум: Зарим үед өнгөрсөн амьдралдаа өөрийн хүссэн замаараа тийм ч их яваагүй санагдаж мэднэ. Сайн эргэцүүлж тунгаах нь зөв ч өөрчлөлт шинэчлэлт хийх цаг болсныг ойлго. Нөхцөл байдлыг зөв үнэлснээр цаашид амжилт гаргах боломжтой болно. Санаандгүй нөхөрлөлөөс дотно харилцаа үүсгэнэ. Залуу нумынханд амьдралын олон янзын өнгө төрхийг танин мэдэх учрал тохионо. Өөрийн гэсэн үзэл бодолтой байх нь зөв ч зарим шинэ өөрчлөлтийг хурдан мэдэр.
Матар: Энэ өдөр та ямар нэг дарамт шахалтаас үл хамааран асуудалтай нүүр тулж, тохирох шийдвэрийг гаргах хэрэгтэй болно. Мөнгөний зохицуулалтаа дахин харах хэрэг гарна. Магадгүй та орлого олох боломж олохоос гадна хэрэгцээгүй зугаа цэнгэлээсээ зардал хэмнэж болох юм. Санхүүгийн шийдвэр олон талт байх хэрэгтэй үе. Олны хэл амыг дарах гэж хэт хичээх нь эрч хүчийг тань дэмий үрнэ.
Хумх: Найз нөхөдтэйгөө хамт сууж, хоол идэн хөгжилтэй яриа өрнүүлбэл амьдралын сонирхолтой талыг мэдэрч чадна. Гэхдээ нэмэлт үүрэг хүлээж авсны улмаас найз нөхөд, хайртай хүнтэйгээр цагийг зугаатай өнгөрүүлэх хүсэл талаар болж ч мэднэ. Бусдаас хэт их зөвлөгөө сонсох хэрэггүй. Амжилт гаргах нь санаснаас тийм ч хэцүү зүйл биш байж болох юм. Санхүүгийн сахилга бат чухал үе. Дотнын найз байсан ч мөнгө зээлдүүлэх хэрэггүй.
Загас: Ажилдаа тайван хандаж сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй бол алдаа гаргахад хүрч болзошгүй. Эрх мэдэлтэй хэн нэгэнтэй санал зөрөлдөх юм уу ажлын хариуцлагаас болж уурлаж бухимдахад хүрнэ. Гэхдээ шаргуу хөдөлмөрлөх нь тушаал дэвшиж хүссэн ажилдаа ороход нөлөөлөх болно. Энэ үед эргэн тойрноо өөрчилж засахад их зардал гарахгүй байхыг хичээ. Ажил хэрэгтээ чин сэтгэлээсээ хандах нь хамт ажиллагсад болон удирдлагынхаа итгэлийг олоход тусална.




Өдөр тутмын мэдээ





