Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-08-01

МАТАР: ХАЙР ДУРЛАЛЫН АМЬДРАЛ ИДЭВХТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
2026 оны наймдугаар сарын 2-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
 
Хонь: Өнөөдөр од эрхсийн нөлөө зарим хүмүүсийг ямар ч шалтгаангүйгээр уурлаж бухимдах хэв маягтай болгоно. Та ширүүн дориун байх боловч яагаад гэдгийг нь өөрөө ч мэдэхгүй. Гэвч төсөөллөөр үүссэн сэтгэл хөдлөлөө илүү барих хэрэгтэй болно. Өөрт таалагддаг зүйлээ хийхийг хичээ. Эрүүл мэндээ бодож ажлын ачааллаа хэтрүүлэх хэрэггүй.
 
Үхэр: Од эрхсийн нөлөөгөөр харилцааны асуудал сэтгэлийн дарамтыг үүсгэнэ. Өөртөө итгэлтэй байдал эрч хүчийг цуглуулах болно. Зарим хүмүүс зочломтгой зангаа хуваалцахаар зочдыг гэртээ урина. Боломж гарвал гадагшаа гарч найз нартайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Ирэх долоо хоногт завгүй өдрүүдтэй нүүр тулахдаа бэлд.
 
Ихэр: Өнгөрсөн сайхан үеэ дурсаж, удаан уулзаагүй хүмүүстэй холбоо барина. Өндөр настан дээрээ очиж амар мэндийг нь эрж, сургаал үгийг нь сонсох нь таныг тайвшруулна.Эрүүл мэнддээ анхаарал тавь. Дулаан цагт шингэн сайн ууж байх хэрэгтэй. Гэр ахуйн асуудалд анхаарах хэрэгтэй болно. Амьдрах орчноо сайн цэвэрлэж, сайхан тохижуул. Тав тухтай орчин бий болсноор илүү их урам зоригтой болно.
 
Мэлхий: Та цагийг зугаатай өнгөрөөх боломжийг ашиглавал бие болон сэтгэл тань хөнгөрөхийг мэдэрнэ. Урлагийн тоглолт үзэж болно. Чухал ажлаа ч хойшлуулахаар зохицуулж, сонирхолтой арга хэмжээнд оролцох нь сайн нөлөөтэй. Ийм оролдлого ямар гайхалтай өөрчлөлт авчирч байгааг хараад та сэтгэл хангалуун байна. Гэр бүлийн санхүүтэй холбоотой асуудлыг цаг хугацаанд нь шийдэхгүй бол таагүй байдал үүснэ.
 
Арслан: Сэтгэл санаа өөдрөг байх бөгөөд илүү санаачилгатай байдал эерэг урамшуулал авчирна. Шийдэгдээгүй зарга төлбөрийн асуудалд танд ашигтай шийдвэр гарах бололтой. Өөрийгөө ганцаардмал болгодог уйтгар гунигийн хязгаарлалтаа үгүй хий. Яаж хурдан баяжих вэ гэж мөрөөдөхийн оронд илүү баталгаатай ирээдүйг төлөвлө. Учрах саад бэрхшээлийг тэсвэрлэх чадвар сайн байвал төлөвлөгөө биелэх боломжтой.
 
Охин: Аливаа харилцаанд хэт биеэ дөвийлгөвөл хэрүүл маргаан гарч болзошгүй байна. Хүмүүстэй харилцахдаа уурлаж цухалдахаас зайлсхий. Ойлгомжтой байдалд хүрэхийн тулд хувиа хичээх зан гаргах, дотнын хүмүүстээ хэт их шаардлага тавих зэргийг тэвч. Хайртай хүнтэйгээ харьцахдаа хүлээцтэй байгаарай. Хамтдаа хийж болохоор ямар нэгэн сонирхолтой зүйл бодож ол.
 
Жинлүүр: Энэ өдрийн хандлага амьдралын хэв маягаа өөрчлөх, сэргээх боломж олгоно. Бусдын бодол мэдрэмжийг анхаарч үзэх нь ямар чухал зүйл болохыг ойлгох болно. Өөрийн санаа бодлоо хуваалцах харилцаа холбоонд нэгдэхэд тохиромжтой байх болно. Гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно байж, таныг аз жаргалтай болгодог хүмүүст анхаарлаа хандуул. Амралт зугаалгад явбал илүү аз жаргалтай болох бөгөөд энэ нь таны эрүүл мэндэд ашигтай.
 
Хилэнц: Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Та хэн нэгэнд маш их татагдах бөгөөд сэтгэлээ нээх эсэхээ шийдэж чадахгүй эргэлзээтэй байдалд орно. Таны амьдралд шинээр орж ирсэн хүмүүс хэрэгтэй боломжуудыг олж харах нүдийг нээж өгнө. Хөнгөн хийсвэр зангаа зас. Мөнгөний асуудалд бодлогогүй амлалт бүү өг. Ахмад настай хүмүүс хоол боловсруулах эрхтэндээ анхааралтай байж хоол ундаа тохируулж хэрэглэ.
 
Нум: Сэтгэлийг тань зовоодог зүйлээс хол байвал зарим таагүй асуудал бүр мөсөн арилж, танд маш сайхан мэдрэмж төрөх болно. Эргэн тойрны хүмүүстээ сайн хандаж, гадаад үзэмждээ анхаар. Сайхан хувцас өмсөж өөртөө итгэлтэй байвал ертөнц таны гарт байгаа юм шиг л мэдрэгдэх болно. Хайртай хүнийхээ тусламжтайгаараа өөрийн мөрөөдлийг биелүүлэх өөрчлөлт хийх болно. Гэр бүлийн асуудалдаа санаа тавьж, мөрөөдлийн төлөвлөгөөгөө биелүүлэх эхлэлээ тавих хэрэгтэй.
 
Матар: Хайр дурлалын амьдрал идэвхтэй байна. Гэхдээ хайр дурлалтай холбоотой асуудал бүрхэг, тодорхойгүй байна. Таны хувийн амьдралд хайрын нууц харилцаа бий болж магадгүй. Сэтгэл хөдлөлөөр хэлсэн үг хожим муу үр дагавартайг сайн анхаар. Романтик харьцаа төгсөх үед сэтгэлээр унаж гунигтай болно. Гэхдээ ирээдүй муутай харилцаанаас урт удаан хугацааны дараа холдсоноос эртхэн дуусгасан нь танд илүү дээр байж ч болно.
 
Хумх: Уур амьсгал бүрхэг байх ч бас гэрэл гэгээ, санаа амар байдал мэдрэгдэж байна. Энэ нь таны өөрийгөө анзаардаггүй байдлыг өөрчилж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өсгөнө. Хамгийн сайхан зүйл нь хэрэгтэй үед тань найзууд тусламжийн гараа сунгах болно. Эсвэл таны алдартай болох гэсэн хүсэл нэг алхмаар урагшлах болно. Аливаа цугларч, уулзах урилгыг хүлээн авч сайхан хөгжилд.
 
Загас: Та хувийн асуудалдаа гол анхаарал тавина. Ойр дотнынхонтойгоо уулзсанаар их эрч хүч хуримтлуулж авна. Ойр дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг авснаар та зөв дүгнэлт хийнэ. Хайртай хүндээ ухаалаг хандахыг хичээ. Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх, шүүмжилсэн аястай хандлага гаргах зэрэг нь хэрүүл маргаан дэгдэхэд хүргэж магадгүй байна. Эрүүл саруул бие махбод л өөртөө итгэлтэй байдал болон амжилт дагуулах тул амьдралын буруу хандлагуудтай тэмцэх байр сууриндаа баттай бай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16