12 ордны наймдугаар сарын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ сарын эхээр зээл хөөцөлдөх эсвэл арилжаа наймаа хийх зэрэгт сайн. Ямар ч сөрөг зүйлийн эерэг болгож чадах бөгөөд та өөртөө сэтгэл хангалуун байна. Нарийн мэдрэмж өндөр байх тул урлагийн хүмүүст амжилт ирэх болно. Албан тушаал дэвшүүлэх санал ирэх магадлалтай. Чухал албан тушаалтай хүмүүс анхааралтай байхад илүүдэхгүй. Зарчимгүй шийдвэр гаргахаас болгоомжил. Таныг ашиглахыг оролдож байгаа хүмүүсээс зайгаа барь. Хэтэрхий их хугацаа шаардсан ажил эхлүүлэхээс зайлсхий. Хэрвээ хайртай хүнтэйгээ үг зөрөх, хэрүүл хийх хандлага байвал зүгээр л дуугүй өнгөрсөн нь дээр. Санхүүгийн байдлаа тогтворгүй болгох төлөвлөөгүй зарлага, худалдан авалтаас татгалз. Сарын дунд үед ажлын ачаалал гэнэт нэмэгдвэл бүү гайх. Хувь заяаны гэнэтийн сорилд бэлэн бай. Өрсөлдөгч нарынхаа хийх алхмыг сайн тунгааж бодож байж төлөвлөгөө гаргаарай. Хувийн ур чадварын ачаар өөрийн боломжоо өргөсгөх болно. Мөн энэ үед танд үлгэр жишээ болдог ажил хэрэгч хүмүүсээс сайн суралц. Танд тусламж дэмжлэг үзүүлэх хүмүүс гарч ирэх тул үүнийг тулгарсан бэрхшээлийг арилгахад ашигла. Эрч хүчээ дэмий сарниулах хандлага байх боловч хэсэг хугацааны дараа дарамт алга болно. Од эрхэс таны хайр дурлалыг гэрэлтүүлнэ. Сайхан харилцаа танд аз жаргалыг бэлэглэнэ. Хайр дурлалын эрэлд гарсан ганц бие хүмүүс болзоонд явахыг зөвлөж байна. Гэр бүлтэй хүмүүс сайхан мэдээ дуулна. Сарын сүүл рүү үр дүнтэй ажиллавал ажлын бүтээмж арвин их байна. Хувийн асуудлаа хойш нь тавьж хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй гүйцэтгэх цаг үе. Од эрхэс амьдралын гэрэл гэгээтэй өнгө аясыг бэлэгдэж байгаа тул асуудал бэрхшээлээ түр хойш нь тавь. Таны зөн совин хурц байгаа үе тул дотоод мэдрэмжээ чагна. Таны бүтээлч чадвар өндөр байх ба урлагийн авьяастай хүмүүсийн хувьд од нь гялалзана. Од эрхсийг нөлөө танд авьяас чадвар бэлэглэж байна. Адал явдлаар дүүрэн хөгжилтэй аял.
Хонь: Энэ сарын эхээр зээл хөөцөлдөх эсвэл арилжаа наймаа хийх зэрэгт сайн. Ямар ч сөрөг зүйлийн эерэг болгож чадах бөгөөд та өөртөө сэтгэл хангалуун байна. Нарийн мэдрэмж өндөр байх тул урлагийн хүмүүст амжилт ирэх болно. Албан тушаал дэвшүүлэх санал ирэх магадлалтай. Чухал албан тушаалтай хүмүүс анхааралтай байхад илүүдэхгүй. Зарчимгүй шийдвэр гаргахаас болгоомжил. Таныг ашиглахыг оролдож байгаа хүмүүсээс зайгаа барь. Хэтэрхий их хугацаа шаардсан ажил эхлүүлэхээс зайлсхий. Хэрвээ хайртай хүнтэйгээ үг зөрөх, хэрүүл хийх хандлага байвал зүгээр л дуугүй өнгөрсөн нь дээр. Санхүүгийн байдлаа тогтворгүй болгох төлөвлөөгүй зарлага, худалдан авалтаас татгалз. Сарын дунд үед ажлын ачаалал гэнэт нэмэгдвэл бүү гайх. Хувь заяаны гэнэтийн сорилд бэлэн бай. Өрсөлдөгч нарынхаа хийх алхмыг сайн тунгааж бодож байж төлөвлөгөө гаргаарай. Хувийн ур чадварын ачаар өөрийн боломжоо өргөсгөх болно. Мөн энэ үед танд үлгэр жишээ болдог ажил хэрэгч хүмүүсээс сайн суралц. Танд тусламж дэмжлэг үзүүлэх хүмүүс гарч ирэх тул үүнийг тулгарсан бэрхшээлийг арилгахад ашигла. Эрч хүчээ дэмий сарниулах хандлага байх боловч хэсэг хугацааны дараа дарамт алга болно. Од эрхэс таны хайр дурлалыг гэрэлтүүлнэ. Сайхан харилцаа танд аз жаргалыг бэлэглэнэ. Хайр дурлалын эрэлд гарсан ганц бие хүмүүс болзоонд явахыг зөвлөж байна. Гэр бүлтэй хүмүүс сайхан мэдээ дуулна. Сарын сүүл рүү үр дүнтэй ажиллавал ажлын бүтээмж арвин их байна. Хувийн асуудлаа хойш нь тавьж хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй гүйцэтгэх цаг үе. Од эрхэс амьдралын гэрэл гэгээтэй өнгө аясыг бэлэгдэж байгаа тул асуудал бэрхшээлээ түр хойш нь тавь. Таны зөн совин хурц байгаа үе тул дотоод мэдрэмжээ чагна. Таны бүтээлч чадвар өндөр байх ба урлагийн авьяастай хүмүүсийн хувьд од нь гялалзана. Од эрхсийг нөлөө танд авьяас чадвар бэлэглэж байна. Адал явдлаар дүүрэн хөгжилтэй аял.
Үхэр: Энэ сарын эхээр од эрхэс танд нэр хүнд олох, нээлттэй харилцааг бий болгоход тань туслах болно. Албан тушаалаа ахиулахын тулд сургалт дамжаанд хамрагдахад таатай үе. Шинэ технологийн талаар танин мэдэх, шинэ арга барилд суралцах мөн өөрийн ажилд хэрэг болохуйц зүйлсийг судлах нь ажил дээрээ амжилт гаргахад туслах болно. Таны уран сэтгэмж, бүтээлч чадвар хүчтэй байх тул сайн ажил олж авна. Хэцүү нөхцөл байдлаас та өөрийн санаанд тохирсон гэрээ хийж чадна. Хир зэрэг хөрвөх чадвартай байхаас амжилт олох эсэх шалтгаална. Зөн совин сайн чиглүүлэгч болох тул дотоод мэдрэмжээ дагаж болно. Бусад хүмүүсийн үзэл санааг хэт дагалгүй, өөрийнхөө сэтгэлийг сонс. Бага зэрэг хийсвэр, магадгүй бүр мөрөөдөмтгий байгаа бололтой. Сарын дунд үед бизнесийн уулзалт, ажил хэрэг амжилттай байна. Ажлын бүтээмж нэмэгдэнэ. Харин хууль эрх зүйн асуудал хувийн аюулгүй байдалд тань нөлөөлж магадгүй тул энэ чиглэлээр зөвлөгөө авах хэрэгтэй. Өнгөрсөн үеийн алдаа дутагдлаа засах арилгахад тохирох үе. Зөв өөрчлөлтийг хийхийн тулд хувийн харьцаагаа өөгүй болго. Элдэв маргаан сөргөлдөөнтэй байгаа бол ойрын хугацаанд шийдвэрлэх алхам хий. Од эрхэс таны бодит байдалд үндэслэсэн хүслийг биелүүлэх боломж өгч байгаа. Ямар нэг шинэ зүйлийг турших нь сонирхолтой байна. Гэхдээ од эрхсийн танд л зориулсан мэт үйл явдалд ч хожим хор уршиг үүсвэл өөрөө л хариуцна гэдгийг анхаар. Сарын сүүл рүү түншүүдийн харьцаанд хуурамч байдал илэрч мэднэ. Хий хоосон хардалт нь сэтгэл зовох шалтаг болно. Өөрийн авьяасаа ашиглан энэ байдлаас гарах боломжтой. Нууц авьяас илэрч амьдралд тань гайхалтай өөрчлөлт гарна. Зөн совин болон шинийг сэдэх авьяасаар сайхан санаа олох тул түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, ажил хэрэг болго. Ажил дээрээ манлайлагч байх нь амжилтад хүрэхэд чиглүүлнэ. Бизнесийн уулзалтаар мухардаж байсан асуудлаа шийдэж чадна. Эргэн тойрондоо элдэв мэдээ солилцож, улс төр эдийн засгийн чиглэлээр ярилцах хүсэлтэй байна. Тогтворгүй байдлаа болгоомжтой өөрчлөн, нөхцөл байдлыг хэрхэн удирдахад суралц. Од эрхэс сонгосон замаасаа ухрахгүй байхыг зөвлөж байна. Эхэлсэн ажлаа дуусга. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Гэр бүлдээ хайр халамжаа илэрхийлэх ямар нэг зүйл хийгээрэй.
Ихэр: Энэ сарын эхээр од эрхсийн нөлөөгөөр таны ажил хэргийн гэрээ, өмч хөрөнгийн хэлэлцээр амжилттай болох боломж өснө. Нэмэлт орлого хэрэгтэй болох бөгөөд цалингаа нэмэгдүүлэхийг ажил олгогчоосоо асуухад тохиромжтой үе. Од эрхэс таны оюун ухаанаа сэргээхэд түлхэц болж, эрч хүч, авьяас чадвар нэмэгдэнэ. Энгийн зүйлийг ч зөвөөр мэдрэх зөн совин нэмэгдэнэ. Зөн совингоо сонс. Бясалгал хийх мөргөл үйлдэх нь танд оюун ухаанаа сэргээх боломж өгөх болно. Шүүмжлэл сонсож магадгүй бөгөөд хэрэв та зөвөөр хүлээн авч чадвал илүү бүтээлч болж, амжилтад хүрэхэд туслах болно. Залуу хүмүүсийн сэтгэлийг хайр дурлалын харилцаа эзэмдэх болно. Харилцаагаа сайжруулахын тулд бусдын үзэл бодолд анхаарлаа хандуулахыг хичээ. Сарын дунд үед багаар ажиллах нь амжилт гаргах боломж өгөх бөгөөд та хүн болгонтой ярилцаж, сонсох хэрэгтэй. Танилын хүрээ өргөсвөл богинохон хугацаанд ихийг амжуулах болно. Бизнесийн үйл ажиллагаа амжилттай байж таны орлого өснө. Харин ямар нэг том ажил эхлэхээс өмнө зарим нэг хувийн асуудлаа шийдвэрлэ. Ажил хэрэгт үүсэх асуудлаас болоод дарга удирдлагуудтайгаа ярилцах шаардлага гарч ирнэ. Өөрийн зөн совиндоо хэт найдах үе биш. Уран бүтээлч хүмүүсийн ажилд тохиромжтой цаг үе байх болно. Үйл ажиллагаагаа ахиулах хүсэл сонирхолтой хүмүүс шинэ зүйлийн талаар судлах болно. Нэр хүнд нэмэгдэж, ашиг орлого олж чадна. Сарын сүүл рүү ажил хөдөлмөрийн үр дүн гарч орлого нэмэгдсэнээр мөнгөний асуудлаас түр ч болов гарна. Гэхдээ үүнээс болоод мөнгөө дэмий зүйлд зарцуулах гэж яарах хэрэггүй. Аялал зугаалгаар явж харийн соёлтой танилцах сайхан боломж гарна. Од эрхэс зогсохгүй байх эсвэл сонгосон замаасаа ухрахгүй байхыг зөвлөж байна. Эхэлсэн ажлаа дуусга. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Дур булаам төрх байдал тань тодрох болно. Ганц бие бол хайр сэтгэлтэйгээ учрах сайхан үе тохиож буй тул боломжийг алдалгүй барьж ав. Интернетээр хэсэж байх үедээ амьдралд өөрчлөлт авчрах гайхалтай боломжийг олж мэдэх болно. Эрүүл мэнддээ анхаарч дасгалын хөдөлгөөн хийж, нэмэлт тэжээл витамин хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.
Мэлхий: Энэ сарын эхээр албан тушаал дэвших боломж хайж байгаа болон шинэ гэрээ хэлэлцээр байгуулах гэж байгаа хүмүүст тусламж ирнэ. Бизнесийн үйл ажиллагаанд зарлагаа тооцоолж байснаар илүү үр дүн авч байх болно. Олсон мөнгөө маш олон зүйлд зарцуулах хэрэгтэй болно. Болгоомжтой байдал найдвартай харилцааг илүүд үздэг хүмүүс олсон мөнгөндөө зөв хандана. Шинэ бизнес эхлүүлэх юм уу санхүүгийн тусламж хүсэхэд тохиромжтой үе. Хөрөнгө оруулалтын ажил зарим асуудалтай тулгарах ч урагшлах бололтой. Гэр бүлд сэтгэл хөдөлгөсөн үйл явдал тохиолдох ба амьдарч буй орчноо өөрчлөх нь таалагдана. Сарын дунд үед харилцаа холбоонд тань бага зэргийн саад гарч болзошгүй, гэхдээ та саруул ухаанаа ашиглаж тэвчээртэй байж чадвал энэ бүхэн хурдан цэгцэрч, учир нь олдоно. Зарим асуудлын учрыг хурдан олно. Богино хугацаанд шийдвэр гаргах нь таны мэдлэг туршлагыг тэлнэ. Нэр нөлөө бүхий хүмүүсээс суралцаж, туршлага судал. Мөнгө санхүүтэй холбоотой харилцаа сайн байна. Ажил хэрэгч хүмүүсийн саатаад байсан бизнесийн хэлэлцээр амжилттай болж чадна. Найз болон хамтрагч нар таны төлөвлөгөөнд оролцож, ашигтай ажиллах зарим нэг аргыг зааж өгнө. Сарын сүүл рүү хов живээс холуур тойрч, аз сорьсон тоглоомоос зайлсхий. Хамт ажилладаг хүнтэй дайсагналцаж мэдэх ч үүнд их ач холбогдол өгөөд хэрэггүй. Ямар нэг зүйл нууж яваа бол өөрийгөө хүнд байдалд орохоос өмнө асуудлыг шийд. Ажил хэрэгтээ бүрэн анхаарлаа төвлөрүүлэх юм бол албан тушаал дэвших боломж гарна. Шинэ ажлын санал хүлээн авах магадлалтай бөгөөд чадвар туршлагаа нэмэгдүүлэх сайхан боломж байж мэднэ. Нийгмийн идэвх сайтай хүмүүс аливаа үйл ажиллагаанд өндөр байр сууриа батлах болно. Чухал сонирхолтой мэдээ магадгүй амьдралыг тань үндсээр нь өөрчилж болох юм. Өөрийн боломжоор бусдад туслах нь маш таатай байх болно. Мөргөл бясалгал хийх нь танд ашигтай байж, амьдралыг үзэх үзэл тань илүү ухаалаг болно. Та гэр бүлдээ өөрийн сэтгэл зүрхийг батлан харуулахад тохиромжтой цаг үе. Таны зөн совин, мэдрэмж худал хэлэхгүй. Сэтгэл зовоосон нөхцөл байдал гарсан бол сайн найзуудтайгаа хамт байж нөхцөл байдлыг ярилцах нь сэтгэл санааг таатай болгоно.
Арслан: Энэ сарын эхээр зах зээлийн гэнэтийн боломжийг олж харах чадвар хэрэгтэй байх тул бизнес эрхлэгч нар сэрэмжтэй бай. Гэнэтийн сайхан зүйл тохиолдоно. Ажил хэргийн уулзалт үр дүнтэй байна. Өөрийгөө зөвөөр харуулж, хичээнгүй зүтгэл гарган үе байна. Эерэг ололт амжилт, ашиг тус авчрах боломжтой үйлдэл хийхэд анхаарлаа төвлөрүүлсэн байх хэрэгтэй. Шинэ бэрхшээл гарч ирж мэдэх тул нөхцөл байдлыг сайтар судалж үз. Хувийн амьдралд асуудал гарч мэднэ. Хэрвээ та өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөх хамгийн сайн аргыг олж чадахгүй, итгэлгүй байгаа бол мэргэжилтнээс зөвлөгөө ав. Гэхдээ дарамтад оруулах уулзалт, үйл ажиллагаанаас хол байх хэрэгтэй. Сарын дунд үед санамсаргүй будлиан эндүүрлээс болж ажил хэрэг саатаж магадгүй. Ажилтай хэрэгтэй холбоотой шинэ асуудал гэнэт гарч ирж болзошгүй. Өндөр ачаалалтай ажил таны амьдралын хэмнэлд тохирохгүй учир эрүүл мэндээ хамгаалах өөрчлөлт хий. Романтик харилцаанаас өөртөө тохирох төгс нэгнийг олно. Болзоонд явах хүмүүс сэтгэл хангалуун байх болно. Од эрхэс танд мэдрэмтгий байдлаа задруулах боломжийг өгч байна. Хэдийгээр өөрчлөлт заримдаа хэрэгтэй ч хэт адал явдалд дурлах хэрэггүй. Азаа үзэх бодолтой байвал хийхээсээ өмнө сайн бод. Алдаа гаргах болон ирээдүйдээ харамсах зүйл хийхээс аль болох зайлсхий. Холын аянд гарах, сонирхолтой хүмүүстэй уулзах магадлалтай. Сарын сүүл рүү од эрхэс таны ертөнцийг үзэх үзэл болон эрдэм мэдлэгийг гэрэлтүүлэх болно. Сурч боловсрох, шинэ туршлага хуримтлуулах зэрэгт яг тохирсон цаг үе. Зөв сонголт хийх боломжийг сайн ашигла. Таны өөртөө тавих шаардлага болон баримтлах зарчим нь амьдралаа хэвийн болгоход гол нөлөө үзүүлнэ. Богино хугацаанд үр дүн гарна гэж бүү хүлээ. Мэдрэмтгий хүмүүс бусдын хүсэл сонирхолд хэт эмзэг хандах бололтой. Ажил дээр ч, амьдрал дээр ч хүндрэл бэрхшээл гарах төлөвтэй. Хууран мэхлэлт, сэтгэлд хүрэхгүй зүйл тохиолдох магадлалтай. Даруу төлөв, хянуур болгоомжтой бай. Толгой эргүүлсэн саналаас татгалзаж, тохиолдлын танилаас болгоомжил. Эрүүл бус хоол хүнс болон архи согтууруулах ундааны хэрэглээнд хязгаар тавь.
Охин: Энэ сарын эхээр таны харилцааны чадвар болон зөн совин өндөр байна. Хамтын ажиллагаа амжилттай байх бөгөөд жижиг зүйлүүдийг орхилгүй анхааралтай ажиллахыг зөвлөж байна. Хэрвээ таны бизнесийн хамтрагч шударга бус үйлдэл хийж байна гэж үзвэл хуульчаас зөвлөгөө авч, энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэ. Ямар ч үед хяналтаа алдахгүй байхыг хичээгээрэй. Оюуны чадвар дээд цэгтээ байх тул худалдаа арилжаанд өрсөлдөгчийг ялах стратегиэ хэрэгжүүлэхэд эерэг цаг. Ойр дотнын хүмүүстээ тусалж, түүнээсээ баяр баясгаланг мэдэрснээр өөрийнхөө мөн чанарыг олж харж чадна. Гэхдээ өөрийгөө хэтэрхий хүчлэх хэрэггүй. Жижиг асуудлыг тэвчин өнгөрөөж, хором мөч бүрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээ. Сарын дунд үед ажлын газрын санал зөрөлдөөн эсвэл нэг хэвийн байдал таны сэтгэлийн түгшүүр, зовнилыг ихэсгэх болно. Замбараагүй байдал төөрөгдөл авчирч, будлиулж мэдэх тул аливаа санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй. Зарим нэг хууль эрх зүйтэй холбоотой асуудал гарах хэдий ч тайван байх хэрэгтэй. Төр засгийн байгууллага эсвэл дарга удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна. Албан тушаалтай хүмүүстэй харьцахаас болж өгвөл хол бай. Ойр дотнынхонтойгоо хамт байж, тэдэндээ шаардлагатай бол туслах хэрэгтэй. Гэр орноо тохижуулах зорилго, төлөвлөгөө гарга. Сарын сүүл рүү сайхан үйлсийн төлөө цаг гаргахад гэмгүй. Хосууд аз жаргалтай байна. Хүссэн хүнтэйгээ халуухан болзоонд яваарай. Хувийн амьдралын зарим асуудлыг шийдэхэд аз тохионо. Од эрхсийн хандлага сонирхол татам олон сайхан санааг өгөх бөгөөд танд хийх зүйл их байна. Хийж буй зүйл чинь яаж ч эргэсэн хамтран ажиллах гэсэн хүсэлт таныг тойрон хүрээлэх болно. Бусад хүмүүстэй ойлголцоход нэг их хичээл чармайлт гарахгүй бөгөөд харьцангуй үр бүтээлтэй байна. Таны бусдыг удирдах чадвар өндөр байгаа бөгөөд бусдыг ойлгож чадвал та амжилтад хүрэх болно. Санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй тул томоохон худалдан авалт хийхээ хойшлуул.
Жинлүүр: Энэ сарын эхээр од эрхсийн нөлөө элдэв адал явдал учруулахаас илүү нэгэн хэвийн байдлыг бэлэгдэх болно. Энэ үеийн тогтвортой хандлага зорилгоо биелүүлэх шинэ санаа олж авахад тань туслах болно. Энэ үед тэвчээр болон шургуу зан ашгаа өгөх болно. Ойлгомжгүй зүйлсээс хол байж хийх ажлаа тодорхой болговол та сайхан боломжийг ашиглаж чадна. Ажил хэргийн дарамт учирч болох ч харин өөр хэн нэгэн хийх ёстой үүрэг даалгаврыг бүү хүлээн ав. Хамт олны хүндэтгэлийг олж авах зүйлийг санаачил. Хэт их шүүмжлэлтэй зангаа хойш нь тавьж, хүмүүстэй нээлттэй харьц. Урам зориг их байвал та ажлаа амар хялбар болгох шинэ нөхцөл байдлыг нээж болох юм. Өөрийн үнэ цэнийг тодорхойлж байж, онцгой нэр хүндийг олох болно. Гэр бүлд зөрчил гарсан даруй хойш нь тавилгүй арилгахыг хичээ. Үл ойлголцох байдал нь цаг хугацаа өнгөрөх тусам хурцадмал байдалд орно. Сарын дунд үед гэнэтийн шийдвэр гаргах магадлалтай. Ямар нэгэн ашигтай өөрчлөлтийг тайван хүлээж аваарай. Зөрчилтэй талтай ойлголцох нь хэцүү байж болох ч та санал зөрөлдөөнийг гол учгийг олно. Шинэ санаа олох гэж их эрч хүч зарцуулах боловч үр дүнтэй байна. Зөн совин, дотоод мэдрэмжээ ашиглан өөрийн эргэн тойронд байгаа жижиг зүйлээс эрч хүч олж авч болно. Хүчгүй, сул дорой мэт байвал танд хүсээгүй зүйлс тохиолдон уйтгар гуниг бий болно. Бүх зүйлсийг жижиг гэж бодолгүй анхаарлаа хандуулах нь зүйтэй. Эрүүл мэндээ бүх талаар анхаар. Дотоод сэтгэлийн амгалан байдлыг өөртөө цогцлоохын тулд бясалгал хийх хэрэгтэй. Уран бүтээлч хүмүүс сайн бүтээл гаргах магадлалтай. Удирдаж манлайлах үүрэг ирвэл өндөр ур чадвартай гэдгээ харуулаарай. Энэ сарын сүүл рүү зөн совин болон шинийг сэдэх авьяасаар сайхан санаа олох тул түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, ажил хэрэг болго. Нууц авьяас илэрч амьдралд тань гайхалтай өөрчлөлт гарна. Аливаа сайн зүйлд итгэснээр түүнийхээ үр шимийг хүртэнэ. Зарим үйл явдлаас болж хувь заяандаа гайхах сэтгэгдэл төрж магадгүй. Эрч хүчтэй байх бөгөөд дээд албан тушаалтнуудад таалагдахаас илүү өөрийн доор ажилладаг хүмүүсийн ажилд тусал. Энэ үед эдийн засгийн хэмнэлттэй ажиллаж амьдрах хэрэгцээ шаардлага өснө. Мөн зарим зардлаа эргэн харан хэрэгтэй бололтой. Зарим төлөвлөгөөг цуцалж, хайртай хүмүүстээ хэрэгтэй үед нь хамт байгаа гэдгээ харуулах хэрэгтэй болно.
Хилэнц: Энэ сарын эхээр од эрхсийн нөлөө санхүүгийн байдлыг тань дэмжиж байна. Худалдаа наймаанд ашигтай байх бөгөөд амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байж, мөрөөдлийнхөө төлөө ажилла. Санхүүгийн орлого төлөвлөсөн хэмжээнд байх магадлал байна. Гэхдээ зарлага бага гаргаарай. Зарим худал мэдээнд итгэж, сэтгэлийн хөөрөлд автаж болохгүй үе. Хэн нэгэн таны гаргасан шийдвэрийг эсэргүүцэхэд эвгүй санагдах боловч тэвчээртэй бай. Хүмүүстэй хэт илэн далангүй байх нь таагүй үр дагавар авчирна. Хайртай хүнтэйгээ чөлөөтэй харилцах хэрэгтэй байх. Бие биеийгээ зохих ёсоор харилцан хүндэлж, хайрлаж халамжилж байгаа эсэхээ дахин хянаж үзэх хэрэгтэй. Эцэг эхчүүдийн албан ажлаасаа илүү үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх хэрэгтэй. Сарын дунд үед өмнө нь бэрхшээлтэй байсан харилцааг сайжруулах үйл ажиллагаа хийх шаардлагатай болно. Урлагийн хүмүүсийн төсөөлөл сэтгэмж ихсэх болно. Дуртай зүйлээ хийхэд зориулах цаг хугацаа таныг аз жаргалтай болгож, тайвшралыг өгнө. Чухал ажлаа яаралтай дуусган ойр дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг гарга. Найз нөхөдтэйгөө муудсан бол маргаанаа дуусгахыг хичээ. Танд гэнэт ирэх мэдээ нь нэлээд төвөгтэй байдалд оруулах хэдий ч үүнээс цэвэрхэн мултарч чадна. Зарим тохиолдол ирээдүйн үйл явцыг тодорхойлно. Зөн совингоо дага. Энэ сарын сүүл рүү хүнд хэлбэрийн ажлаас зайлсхий. Учир нь та дэндүү эмзэг хандлагатай байна. Хайр дурлалын харилцаа холбоо тань бат бэх тогтвортой байвал эргэн тойронд сайхан уур амьсгал бий болно. Ганц бие хүмүүс шинэ хүрээллээс өөрт тохирох хүнээ олно. Харин хэн нэгэн таныг хуурах гэж оролдвол, ямар санаа зорилготой байгааг нь таахыг оролд. Хуурамч зан дотно харилцаа, романтик уулзалтыг сөрөг байдалд оруулж болзошгүй. Ухаалаг байхгүй бол хайр дурлалын харилцаанд хөнгөмсөг хандсанаар олон асуудал үүснэ. Албан бус гэрээ хэлэлцээрээс холуур байхыг зөвлөе. Мөн энэ үед эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас сэргийл.
Нум: Энэ сарын эхэн сонирхолтой хүмүүстэй уулзаж, холбоо тогтоох нь маш чухал үе. Мөн тулгараад байгаа асуудалтайгаа холбоотой албаны хүмүүстэй хамтрахаас бүү эмээгээрэй. Санхүүгийн асуудалтай бол зүгээр сууж, санаа зовлоо гээд шийдэгдэхгүй учир шаардлагатай байгууллагад хандаж, орлогоо нэмэгдүүлэх талаар гарц олоорой. Мөнгөө хамгийн чухал гэсэн зүйлд зарцуулах нь зүйтэй. Өөрийн урам сэтгэмж, авьяас чадвараа ашиглан бодит үр дүнд хүрэх боломж байгаа тул өөрийгөө илэрхийлэхэд эерэг байна. Сайн танихгүй хүнээс сонссон мэдээнд шууд итгэх хэрэггүй. Хэвшил дадал болоогүй зүйл таны сонирхлыг татах бол болгоомжтой байгаарай. Сарын дунд үед таны бүтээлч байдал өснө. Уран бүтээлч хандлага таныг өвөрмөц ертөнц, хүсэл мөрөөдлийн далайд аялуулж мэднэ. Өөрийн давуу талыг мэдэж байгаа хэдий ч нөөц бололцоогоо зөв тодорхойл. Одоогийн хир чадлынхаа хэмжээг сайн тооцоолж байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Нийгмийн үйл ажиллагааг зохион байгуулах бол их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. Бусдад мэдрэмжтэй ханд. Тэгвэл та хүмүүсийг өөрийн талд татаж чадна. Ойр дотнын хүмүүстэйгээ холбоо тогтооход маш тохиромжтой цаг юм. Хэрэв та гэр бүлийнхэнтэйгээ асуудалтай байгаа бол уулзалт зохион байгуулж асуудлаа тэр дор нь зохицуулах хэрэгтэй. Зарим хүмүүст удаан эмчлээгүй байсан өвчнөө эмчлэх боломж тохионо. Сарын сүүл рүү бизнес хийдэг хүмүүсийн ашиг орлого өснө. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа амжилттай байх бөгөөд бизнес эрхлэгч нар боломжийн ашиг олно. Оюун санааны эрэл хайгуул хийх, гэнэтийн шийдвэр гаргах, харилцаа холбоо тогтооход од эрхэс танд тусална. Удаан шийдээгүй байсан ажлаа дуусгаж цэг тавих үе. Од эрхсийн ивээлээр хосуудын хайр дурлалын асуудал амжилттай шийдэгдэнэ. Амьдралд юу ч тохиолдсон, хайр дурлал үр хүүхдүүдийн асуудал илүү чухал байх болно. Аливаа хуучны маргаан зөрчилдөөний учрыг нь олох боломж гарах тул амьдралд тань чухал байр суурь эзэлдэг зүйлийн үнэ цэнийг сайн бод.
Матар: Энэ сарын эхээр ажлын саналд эерэг хариу ирэх бололтой. Өр зээлээ бүр мөсөн дуусгаж, өмч хөрөнгөө баталгаажуулах хэрэгтэй. Өмнөхөөс илүү үүрэг хариуцлага хүлээх болно. Нарийн төвөгтэй төлөвлөгөө гаргах хэрэгтэй болж мэднэ. Холоос ирсэн гэнэтийн мэдээ төлөвлөгөөг тань талаар болгох магадлал байна. Таны эргэн тойронд дарамт шахалт, хэвийн бус нөхцөл байдал үүсэх төлөвтэй байна. Аж амьдралаа эмх цэгцтэй болгож, бүтээлч хандлагыг бий болгосноор сэтгэл ханамжтай байдлыг нэмэгдүүлнэ. Эрүүл мэндээ бэхжүүлж, хувийнхаа ажлыг сайн амжуул. Чөлөөт цаг гарган, өөрийгөө амрааж, сэтгэлээ сэргээх сонирхолтой зүйл санаачил. Эрүүл байхын тулд сайн амарч байх хэрэгтэйг сана. Бясалгал таныг тайвшруулах болно. Сарын дунд үед Ажил хэрэг төсөөлөн бодох чадвар болон урам зориг, бүтээлч байдлыг шаардах бөгөөд энэ үед та ганцаараа ч байна уу бусадтай хамтарч ажилладаг ч байна уу хамаагүй амжилт ирнэ гэдэгт найдаж болно. Од эрхэс танд шинэ ажил хайх, түншээ солихыг зөвлөхгүй байна. Хир чадлаасаа хэтэрсэн зүйлийг бусдад амлаж болохгүй. Аливааг хэтрүүлэн ярих, чухал зүйлийг анзаараагүй өнгөрөх зэрэг алдаа гаргахаас зайлсхий. Хайртай хүнээ гомдоохоос болгоомжил. Гэр бүлийн дотоод асуудалтай нүүр тулгарна. Гэр бүлийн харилцаа хэцүү байх ч ижил тэнцүү байдлыг эрхэмлэ. Харилцан үл ойлголцол байх тул аливаа зүйлд зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчээсээ захиалга авах зэрэгт туйлын анхаарал болгоомжтой ханд. Сарын сүүл рүү сэтгэл хөдлөл өндөр байх бөгөөд гэнэтийн үйл явдлууд тохиолдох болно. Бүхий л үйл хэрэгт эрүүл ухаанаар хандаж бодитойгоор сэтгэх хэрэгтэй. Өөрийнхөө төлөвлөгөөнд анхаарлаа хандуулж түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээ. Төгс байх ёстой гэх мэдрэмж тань бүтээлч чанарыг үгүй хийж болзошгүй. Бизнес үйл ажиллагаанд гаднын нөлөөгөөр томоохон алдаа гарч магадгүй. Хууль зөрчсөн асуудалд орооцолдохоос сэргийл. Ямар ч үед хуулийн дагуу ажилла. Зарим туслалцаа хэрэг болсон хүмүүст тусалж, сайн дурын ажил хийх нь таны урмыг сэргээх болно.
Хумх: Энэ сарын эхээр болох аливаа үйл ажиллагаа нь өөрчлөлт хийх сайхан арга болно. Өөрийгөө харуулах боломж бололцоог хайж байсан бол одоо цаг нь болсон байна. Аз туршсан ажил дээр ажиллах нь зөв ч байж мэднэ. Гаднаас ирж байгаа мэдээлэлд нээлттэй бөгөөд шүүлтүүртэй ханд. Цаг үеийн онцлогт тохируулан хурдтай өөрчлөлт хийх шаардлага гарна. Санхүүгийн хэлэлцээр танд хүнд хэцүү саад бэрхшээлийг авчирч мэднэ. Гэхдээ боломжийн гэрээ таны амьдралд эерэг өөрчлөлт бий болгоно. Хайр дурлалын харилцаанд од эрхэс сайн нөлөө үзүүлэх болно. Дур булаам байдал болон хошин шогийн мэдрэмж таныг хүссэн байр сууринд аваачих болно. Ганц бие хүмүүс хүссэн нэгнээ олохын тулд танилын хүрээллээ өөрчлөх хэрэгтэй бололтой. Сарын дунд үед урт хугацааны төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулснаар таны ажилд сайнаар нөлөөлөх бөгөөд өөрийн хүсэж байгааг бусдад зөвөөр ойлгуул. Хөнгөн, хуумгай алхам хийхгүй байхын зэрэгцээ аливаа зүйлд бүтээлчээр хандаж чадвал олон боломж нээгдэх болно. Од эрхсийн нөлөөгөөр сэтгэл хөдлөл их байх тул мэдрэмтгий байдлаа дотроо сайн барь. Ажил амьдралын асуудлаа холихоос болгоомжил. Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Үр хүүхдийнхээ хүмүүжилд сайн анхаар. Од эрхсийн нөлөөгөөр тун завгүй байх тул та сэтгэл зүйгээ бэлтгэ. Бага цагт аль болох их зүйлийг амжуулахыг хичээ. Үргэлжлүүлэн мэргэжлээрээ суралцах юм уу олны газар явж, нүд тайлахад тохиромжтой үе. Сарын сүүл рүү од эрхсийн хөдөлгөөн таны төлөвлөгөөнд хөндлөнгөөс оролцох бололтой. Өрсөлдөөн ихтэй, ширүүн нөхцөл байдалтай нүүр тулсан бол эмээх хэрэггүй. Эргэлзээтэй ажил таныг уруу татна. Яг таг төлөвлөгөөний оронд илүү адал явдал хүснэ. Таныг ахиц гаргахад хангалттай сайнаар нөлөөлөх хүний зөвлөгөө хэрэгтэй болно. Урлаг уран сайхны асуудал таны сонирхлыг татах бөгөөд та үүнтэй холбоотой ямар нэг ажилд оролцох магадлалтай. Олон нийтийн өмнө гарах хүмүүс хувийн бэлтгэлээ сайн хангаарай. Хувийн харилцаа муу байж магадгүй. Гэр орны ажлаа сайн зохицуул. Энэ нь таныг ойр дотнын хүнтэйгээ сайн ойлголцоход тусална. Эрүүл мэндийн асуудлаас болж санаа зовно.
Загас: Энэ сарын эхээр хэрэгцээгүй үйл ажиллагаанд үгүй гэж хэлж чадвал та шаардлагагүй ачааллаас гарч чадна. Ажлыг цагт нь тулгаж хийснээр та хүссэн үр дүндээ хүрч чадахгүйд хүрнэ. Иймээс тухайн цаг үед нь ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлж ажилла. Бодол санаагаа өөр зүйлд бүү хандуул. Од эрхэс таныг биеийн ачаалал ихтэй хөдөлмөр болон хамтарсан үйл ажиллагаанаас хол байхыг сануулж байна. Зарим үйл ажиллагаа хууль бус байвал шууд татгалз. Өнгөрсөн сайхан үеэ дурсах нь сэтгэл санааг тааламжтай болгоно. Дурсамжаа сэргээх аялал төлөвлөх нь танд тааламжтай байна. Өөртөө итгэлтэй байдал өсөн нэмэгдэнэ. Гэхдээ зарим зүйл дээр сайн дураараа буулт хийхгүй бол найзуудынхаа итгэлийг алдаж болзошгүй байна. Өөрийн үйлдэлдээ хариуцлагатай ханд. Романтик үйл явдал, хөрөнгө мөнгөтэй холбоотой саналууд сөрөг үр дагавар дагуулах болно. Сарын дунд үед мэдлэг чадвараа дээшлүүлэхэд нэмэр болох арга зам олох болно. Хэрэгцээтэй сургалт дамжаа судлахад тохиромжтой үе. Хууль болон санхүүтэй холбоотой ажил их байна. Хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа бол итгэлцэл хамгийн чухал гэдгийг сана. Гэнэтийн тооцоолоогүй зарлагууд өрхийн төсвийг хүндрүүлнэ. Өөрийгөө бүү шүүмжил. Энэ нь юуг ч өөрчлөхгүй. Өөдрөг байхыг хичээ. Өөрийн мөрөөдлөө биелүүлэхийг хүсвэл одооноос эхэлж зорилгоо тодорхойл. Энэ үед сонирхолтой хүмүүстэй нэгдэх нь сайхан санагдана. Найз нөхөд, хамтран ажиллагсдын дунд таатай уур амьсгал үргэлжилнэ. Эрүүл мэнддээ анхаарал хандуул. Ирээдүйн амьдралынхаа сайн сайхны төлөө мөнгө хайрлах хэрэггүй. Хайртай хүнтэйгээ хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэхээр шийд. Ганц бие хүмүүс ч өөрийгөө олон төрлийн сонирхолтой хүмүүс тойрч байгааг мэдэж, шинэ зүйлийг сурах болно. Сарын Сүүл рүү өмнөх хамтран ажиллагчтайгаа ашигтай гэрээ хэлэлцээр болон албан тушаалын төлөө өрсөлдөж болзошгүй. Энэ нь хэдийгээр танд айдас төрүүлж байж болох ч сорилт нь урам зориг төрүүлж ч болно. Бага зэрэг тансаг зүйл худалдаж авах нь буруу зүйл биш ч хэтрүүлэхээс болгоомжил. Санхүүгийн хямралтай үед мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сайн сонсож, цаг үеийн үр дагаврыг тооцоол. Өөрийн муу зуршил, үйл хөдлөлийнхөө тал дээр бусдаас зөвлөгөө аваарай. Орлого зарлагаа хатуу тооц. Холоос ирэх мэдээ эсвэл санамсаргүй шивнээ ярианд тийм ч их ач холбогдол өгч хэрэггүй байх. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж байж хайр дурлалын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.






Өдөр тутмын мэдээ



