Билгийн тооллын 21
2026.08.04 / Мягмар гараг
Зуны адаг хөхөгчин хонь САРЫН
Есөн улаанцагаан нохой ӨДӨР
Үс засуулвал:Өвчин ирнэ
Наран ургах, шингэх:05.32-20.24
Барилдлага:Үхэх
Шүтэн барилдлага:Хуран үйлдэхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын 8 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 21, Дэлгэрүүлэгч одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:32-20:24. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.






Өдөр тутмын мэдээ


