Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-08-03

ХИЛЭНЦ: БИЗНЕСТ АЛЬ БОЛОХ АШИГТАЙ ТАЛААС ХАРААРАЙ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
2026 оны наймдугаар сарын 4-ний 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бизнес болон мэргэжлийн ажилд анхаарлаа төвлөрүүл. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа бол ойлгомжгүй байдал гарч ирэх учраас хойшлуулах нь зөв байна. Та үргэлж хүмүүст туслахыг хүсдэг бол сайн дурын буяны ажил танд маш сайн тохирно. Энэ нь таны урам зоригийг сэргээх болно. Хүмүүст туслахдаа аль болох халуун дулаан уур амьсгал үүсгэхийг хичээ.
 
Үхэр: Саатсан ажлаа хэвийн үйл ажиллагаанд нь оруулахад сайн өдөр. Од эрхэс өнөөдөр танд нэр хүнд олох, нээлттэй харилцааг бий болгоход тань туслах болно. Албан тушаалаа ахиулахын тулд сургалт дамжаанд хамрагдахад таатай үе. Шинэ технологийн талаар танин мэдэх, шинэ арга барилд суралцах мөн өөрийн ажилд хэрэг болохуйц зүйлсийг судлах нь ажил дээрээ амжилт гаргахад туслах болно.
 
Ихэр: Од эрхсийн нөлөөгөөр таны ажил хэргийн гэрээ, өмч хөрөнгийн хэлэлцээр амжилттай болох боломж өснө. Бизнесийн харилцаан дээр танд бусадтай нэгдэх боломж гарна. Харин зөв зүйлийг ч буруу талаас нь харах зуршил таны бодлыг ганхуулж мэднэ. Хэт их бодол санаашрал нь бодит байдлыг хүндрүүлэх болно. Бизнесийн гэрээ хэлэлцээрт хянамгай хандвал бусдын өмнө ичгэвтэр байдал гаргахаас сэргийлнэ.
 
Мэлхий: Ямар ч нөхцөлд хийж буй үйлдэлдээ ухаалаг хандаж, өөртөө үнэнч бай. Бизнесийн үйл ажиллагаанд зарлагаа тооцоолж байснаар илүү үр дүн авч байх болно. Олсон мөнгөө маш олон зүйлд зарцуулах хэрэгтэй болно. Танд үнэхээр зарим зардал хэрэгтэй эсэхийг судал. Бусадтай хамт байхдаа ярихаасаа илүү сонс.
 
Арслан: Өмч хөрөнгө хуваах тохиролцоо таны хувьд сайнаар шийдэгдэнэ. Зах зээлийн гэнэтийн боломжийг олж харах чадвар хэрэгтэй байх тул бизнес эрхлэгч нар сэрэмжтэй бай. Бүтээлч, авьяастай хүмүүс хүсэж байсан зүйлээ ямар ч бэрхшээлийг даван бодит болгоход ойртоно. Хүсэж мөрөөдсөн аливаа зүйлээ хийх боломж олж харна. Чухал эрч хүч, нөөц бололцоог үнэнч хамтрагч өгөх болно.
 
Охин: Өнөөдөр бага зэрэг сэтгэлийн дарамтад орсон байсан ч тэвчээртэй байж, бусдыг ойлгохыг хичээ. Хамтын ажиллагаа амжилттай байх бөгөөд жижиг зүйлүүдийг орхилгүй анхааралтай ажиллахыг зөвлөж байна. Өөрийн сайн найздаа нууцаа хуваалцахыг хүсэж магадгүй. Амжилт олох төлөвлөгөөг тань хэн нэгний таагүй оролцоо бүтэлгүй болгож мэднэ.
 
Жинлүүр: Хариуцлагатай хүмүүст ч хууль ёс, дүрэм журмыг дагах хэцүү байна. Хамт олны дунд нэр хүнд бага зэрэг буурах бөгөөд танд хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэг гарна. Та хэдийгээр маш их хичээсэн ч ажил тийм ч бүтэлтэй байхгүй бололтой. Зарим үед хэрэггүй зүйлийг явуулж чаддаг байх хэрэгтэй. Жижиг сажиг асуудлуудыг тоохгүй өнгөрч болохгүй. Мөн худал хэлэх болон хуурамч дүр гаргах үйлдэл бүү хий.
 
Хилэнц: Бизнест аль болох ашигтай талаас нь хандаарай. Гэхдээ бусдын сэтгэл санааны байдлыг тоохгүй байх нь алдаа болно. Өнөөдөр чухал биш байж болох ч хожим ач холбогдолтой зүйлд анхаар. Ямар нэг өөрчлөлт хэрэгтэй байгааг мэдрэх болно. Таны ухамсарт ямар сонирхол буйг сайн анхаар. Энэ цаг үед амжилт олохын тулд уйгагүй байх шаардлага ихэснэ.
 
Нум: Сонирхолтой хүмүүстэй уулзаж, холбоо тогтоох нь маш чухал үе. Мөн тулгараад байгаа асуудалтайгаа холбоотой албаны хүмүүстэй хамтрахаас бүү эмээгээрэй. Санхүүгийн асуудалтай бол зүгээр сууж, санаа зовлоо гээд шийдэгдэхгүй учир шаардлагатай байгууллагад хандаж, орлогоо нэмэгдүүлэх талаар гарц олоорой. Өөр хэв маягийн амьдрал хэрэгтэй бол энгийн байдлаасаа салах хэрэгтэй. Дотроо бодож явдаг зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх цаг хэдийн иржээ.
 
Матар: Ажлын саналд эерэг хариу ирэх бололтой. Харин бага зэрэг мөнгө үрэгдэх бололтой. Илүү ихийг зарлагадахгүйн тулд яах хэрэгтэйг сайн бод. Өр зээлээ бүр мөсөн дуусгаж, өмч хөрөнгөө баталгаажуулах хэрэгтэй. Өөртөө итгэлтэй бай. Өөртөө сонирхолтой байдаг, урьд нь хийхийг хүсдэг ямар нэгэн зүйлээ туршиж үзэх болно. Гэхдээ өнөөдөр бусадтай эвдрэлцсэнээс бууж өгсөн нь дээр.
 
Хумх: Энэ өдрийн хэмнэл шаргуу ажиллах байна. Энэ үед болох аливаа үйл ажиллагаа нь өөрчлөлт хийх сайхан арга болно. Өөрийгөө харуулах боломж бололцоог хайж байсан бол одоо цаг нь болсон байна. Мэдлэгийн хүрээгээ тэлж, дэлхий ертөнцийг илүү томоор хар. Таны хичээл зүтгэлээр бүх асуудал аяндаа цэгцрэх болно. Харин хий хоосон мөрөөдөл таныг сарниулж мэднэ. Хэрвээ та чадахаасаа илүү ихийг амлавал нэр төр тань унах магадлалтай.
 
Загас: Урам зоригтой барьж авсан ажил хэрэгт гаднын нөлөөгөөр төвөгтэй байдал учирч мэднэ. Үүнээс болж сэтгэл санаагаар унах магадлалтай. Хэрэв та юу хийхээ сайн мэдэхгүй байвал дэмий санаа зовниж байснаас ямар ч хамаагүй аргаар тайвшрах хэрэгтэй. Та бүх л нөөц бололцоогоо тайвнаар эргэцүүлэн тунгаавал гарц олж чадна. Хэрэгцээгүй үйл ажиллагаанд үгүй гэж хэлж чадвал та шаардлагагүй ачааллаас гарч чадна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16