Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-08-06

НУМ: ТАНЫ МӨНГӨНД ҮРЭЛГЭН БАЙДАЛ ИХ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
2026 оны наймдугаар сарын 8-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
 
Хонь: Ямар ч сөрөг зүйлийн эерэг болгож чадах бөгөөд та өөртөө сэтгэл хангалуун байна. Танд ямар нэг олон нийтийн үйл ажиллагаа төвөгтэй санагдаж магадгүй. Гэхдээ тэвчээртэй байж цагийг илүү зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэх аргыг олох хэрэгтэй болно. Энэ үдшийг найзуудтайгаа өнгөрүүлэхэд хөгжилтэй байх болно. Романтик учрал таны сэтгэлийг догдлуулна. Өөрийгөө чухам юунаас эрч хүч олдгийг олох гээд үзээрэй.
 
Үхэр: Хэцүү нөхцөл байдлаас та өөрийн санаанд тохирсон гэрээ хийж чадна. Өнөөдөр хир зэрэг хөрвөх чадвартай байхаас амжилт олох эсэх шалтгаална. Зөн совин сайн чиглүүлэгч болох тул дотоод мэдрэмжээ дагаж болно. Гэхдээ чухал ажил хэргийг багаар ажиллан гүйцэтгэвэл үр дүн нь илүү сайн байна. Ганцаараа ажиллахад таны хувийн ур чадвар хангалттай байх боловч төлөвлөсөн бүх ажлаа амжилттай дуусгахгүй байх сул талтай.
 
Ихэр: Од эрхэс таны оюун ухаанаа сэргээхэд түлхэц болж, эрч хүч, авьяас чадвар нэмэгдэнэ. Энэ өдрийг хэрэгтэй ажилд зориулж чадахгүй бол таныг сэтгэл ханамжгүй байдалд оруулна. Иймээс цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж завгүй ажиллах хэрэгтэй. Өнөөдөр аливаад дүн шинжилгээ хийж байхдаа чухал зүйлийг нээн илрүүлэх магадлалтай.
 
Мэлхий: Эрсдэлтэй алхам хийж аз турших бол бусдын зөвлөгөөг сайн сонс. Үүнээс гарах үр дүнд та сэтгэл хангалуун байж чадна. Шинэ бизнес эхлүүлэх юм уу санхүүгийн тусламж хүсэхэд тохиромжтой үе. Гадны нөхцөл байдал тогтворгүй байсан ч таны сэтгэл санаа эрч хүчтэй байна. Хол газар явах хүмүүс төлөвлөгөөгөө сайн баримтал. Хөрөнгө оруулалтын ажил зарим асуудалтай тулгарах ч урагшлах бололтой.
 
Арслан: Өгөөмөр зан гаргахгүй бол өдрийн хандлагыг өөрчлөх боломж байхгүй. Өөрийгөө зөвөөр харуулж, хичээнгүй зүтгэл гарган үе. Эерэг ололт амжилт, ашиг тус авчрах боломжтой үйлдэл хийхэд анхаарлаа төвлөрүүлсэн байх хэрэгтэй. Бизнес эрхлэгч нар эрсдэлтэй хөрөнгө оруулалт хайхын оронд бэлэн мөнгөө найдвартай хадгаламжид хий. Нөхцөл байдал тодорхойгүй болж мэднэ.
 
Охин: Сайхан мэдээ ирж байгаа тул чухал бүтээл хийснээр хөгжил дэвшилд хүрэх боломж байна. Оюуны чадвар дээд цэгтээ байх тул худалдаа арилжаанд өрсөлдөгчийг ялах стратегиэ хэрэгжүүлэхэд эерэг цаг. Өнөөдөр аливаа зүйлд ердийн үүрэг гүйцэтгэгч байр хэрэггүй. Адал явдал, сонирхолтой олон үйл ажиллагаа таныг дуудна. Зарим үйл явдал таны амьдралд шинэ хуудас нэмэх бололтой.
 
Жинлүүр: Гэнэтийн мэдээ эргэн тойрны хүмүүстэй харилцахад хүндрэл үүсгэж магадгүй. Хэт их шүүмжлэлтэй зангаа хойш нь тавьж, хүмүүстэй нээлттэй харьц. Урам зориг их байвал та ажлаа амар хялбар болгох шинэ нөхцөл байдлыг нээж болох юм. Арилжаа наймааны ажил хүссэн үр дүн авч ирэхгүй. Эд хэрэгсэл болон тавилга худалдан авахаасаа өмнө үнийг нь сайн харьцуулж судлаарай.
 
Хилэнц: Олон нийтийн өмнө үг хэлэх болон сургалт явуулах бол таны хувийн бэлтгэл зохих ёсоор байгаа эсэхийг сайн шалгаарай. Хэн нэгэн таны гаргасан шийдвэрийг эсэргүүцэхэд эвгүй санагдах боловч тэвчээртэй бай. Өнөөдөр таныг таагүй байдал эзэмдэж, эрч хүч их буурах болно. Маш их ядарч, бие махбод сул байгаа бол гадуур гарч найз нөхөдтэйгөө уулзаж сэтгэлээ сэргээ.
 
Нум: Таны мөнгөнд үрэлгэн байдал их байна. Хэвшил дадал болоогүй зүйл таны сонирхлыг татах бол болгоомжтой байгаарай. Өөрийн урам сэтгэмж, авьяас чадвараа ашиглан бодит үр дүнд хүрэх боломж байгаа тул өөрийгөө илэрхийлэхэд эерэг байна. Ажил төрлийн бүх салбарт эерэг хандлагатай байх нь таны амьдралыг тогтвортой болгоно. Сайн танихгүй хүнээс сонссон мэдээнд шууд итгэх хэрэггүй.
 
Матар: Аливаад хэт сэтгэл хөдлөлөөр хандсанаас болж асуудалд орох өдөр тул хурц түргэн ааш гаргахаас сэргийл. Ганцаараа байх хүсэл төрнө. Энэ нь таны төрөлхийн зангаас бус орчин тойронд үүссэн нөхцөл байдал таалагдахгүй байгаагаас болно. Ийм байдлыг удаан үргэлжлүүлэх хэрэггүй. Үгүй бол та өөрийнхөө сонголтод эргэлзэж эхлэх болно.
 
Хумх: Энэ өдөр таны чадамжийг нээж, ирээдүйгээ төлөвлөх боломж гарч ирнэ. Өнөөдөр хийсэн боломжийн гэрээ таны амьдралд эерэг өөрчлөлт бий болгоно. Хэн нэгэнтэй өнгөрсөн цаг хугацаанд асуудалтай байсан бол одоо энэ харилцааг сайжруулах цаг нь болжээ. Хайр дурлалын адал явдал сонирхолтой байж болох ч өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дордуулах үйлдэл хийхгүй байхад анхаар. Бүхнийг өөрийнхөөрөө болгох гэж оролддог зангаасаа татгалзах хэрэгтэй.
 
Загас: Анхаарал илүү татаж буй төсөлдөө хэрхэн хөрөнгө татах талаар сайн бодоорой. Зарим үйл ажиллагаа хууль бус байвал шууд татгалз. Илүү шургуу ажиллахын зэрэгцээ, гэр бүлийн харилцаагаа сайн анхаарах нь ирээдүйд аз жаргал авч ирнэ. Зарим үед сэтгэлээр унаж магад. Гэхдээ энэ нь ямар нэг үр ашигтай гарц биш гэдгийг өөртөө хатуу ойлгуул. Ихэнх хүмүүст элэг бүтэн энгийн амьдрал тааламжтай байдаг тул та тэвчээртэй байж хэцүү байдлыг даван туулснаар аз жаргалдаа алхам алхмаар дөхөх болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00