2026 оны наймдугаар сарын 10-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Хэтэрхий их хугацаа шаардсан ажил эхлүүлэхээс зайлсхий. Өнөөдөр залхуу хүрсэн өдөр байх учраас өглөөг дулаан хөнжилдөө шургаж өнгөрөөгөөд өдөр тийш уйтгартай ажилтай зууралдсан нь дээр. Хэрвээ хайртай хүнтэйгээ үг зөрөх, хэрүүл хийх хандлага байвал зүгээр л дуугүй өнгөрсөн нь дээр. Санхүүгийн байдлаа тогтворгүй болгох төлөвлөөгүй зарлага, худалдан авалтаас татгалз.
Үхэр: Одоогоор та бага зэрэг хийсвэр, магадгүй бүр мөрөөдөмтгий байгаа бололтой. Оюун ухаандаа найдсаны хэрэггүй. Чухал зүйлээ цаасан дээр тэмдэглэхгүй бол хэн нэгэн ойрын хүнийхээ итгэлийг алдаж болзошгүй. Та өөрийн хайрлаж дурласан хүнтэйгээ итгэлтэй чөлөөтэй харьц. Өөрийн санааг чөлөөтэй илэрхийл үед гэр бүлдээ дэмжлэг өгөх амар хялбар байна.
Ихэр: Харилцаагаа сайжруулахын тулд бусдын үзэл бодолд анхаарлаа хандуулахыг хичээ. Энгийн зүйлийг ч зөвөөр мэдрэх зөн совин нэмэгдэнэ. Бясалгал хийх мөргөл үйлдэх нь танд оюун ухаанаа сэргээх боломж өгөх болно. Өнөөдөр өмнө болж өнгөрсөн таагүй асуудлыг эргэн сөхвөл уур хилэнг дахин асаахаас өөр нэмэргүй. Үүний оронд асуудалд зөв шийдэл олох арга зам олохыг хичээ.
Мэлхий: Олон зүйлд санаа зоволгүйгээр өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, өдрийг инээмсэглэж өнгөрүүлээрэй. Таны аялал зугаалгаар явах төлөвлөгөө бүтэлгүйтсэн ч энэ бүгдийг ямар нэг аргаар зугаатай явдал болгон хувиргаж чадна. Өөрийн арга барилаа давуу тал болгон ашиглаж гэр бүлээ дайлах эсвэл аяллын төлөвлөгөө гарга. Энэ амралтын өдөр та гадуур гарахаар шийдсэн бол цагийг зугаатай өнгөрүүл.
Арслан: Өөрийгөө хамгаалах чадвар өсөх болно. Үзэл бодлоо хамгаал. Ихэнх хүмүүс хайртай хүнтэйгээ харьцахад бэрх байх бөгөөд амьдралын туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг анхаарахгүй байх магадлалтай. Гэхдээ дарамтад оруулах уулзалт, үйл ажиллагаанаас хол байх хэрэгтэй. Харин сайн найзтайгаа хууч хөөрснөөр таны сэтгэл санаа сэргэж мэднэ.
Охин: Холбоо харилцаанд та өөрийнхөө дуу хоолойг илүү их сонсохыг хичээх болно. Урьдын сэтгэл зовоосон асуудлаас сатаарахын тулд өнөөдөр дуртай зүйлээ хий. Ойр дотнын хүмүүстээ тусалж, түүнээсээ баяр баясгаланг мэдэрснээр өөрийнхөө мөн чанарыг олж харж чадна. Өнөөдөр хайртай хосууд аливаа асуудлыг маш тайван шийдвэрлэж чадвал дотно харилцаагаа шинэ шатанд гаргах болно.
Жинлүүр: Сонирхолтой өөрчлөлт олон хүнд өөрийн урлагийн авьяас чадвараа гаргах боломжийг өгнө. Бүтээлч байдал таны урам зоригийг өдөөсөөр байх ба та өөрийн мэдлэг ур чадвараа ашигтай сайн зүйлд зориулахаас гадна уран сэтгэмж хүслийг тань биелүүлэхэд тусална. Гэрийнхээ өнгө үзэмжийг сайжруулах шинэ эд хэрэгсэл авах худалдаж авах нь эргэн тойронд тань таатай уур амьсгал бүрүүлэхэд тусална.
Хилэнц: Энэ үед байр сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууддаа цэгцлэх, өөрчлөлт хийх боломж гарна. Эцэг эх болон хамт амьдардаг бусад хүмүүстэйгээ харьцах харьцааныхаа талаар, бие биенээ зохих ёсоор харилцан хүндэлж, хайрлаж халамжилж байгаа эсэхээ дахин хянаж үзэх хэрэгтэй. Байрандаа засвар, шинэтгэл хийх бол яаралтай эхлэхийг зөвлөж байна. Таны хүсэл сонирхол зөв зүгт чиглэх болно.
Нум: Гадуур гарах, өөр өөр хүмүүстэй уулзах зэргээс эрч хүч авах өдөр. Хүмүүс өгөөмөр сайхан энэрэнгүй сэтгэлд тань татагдаж байдаг. Энэ сэтгэл тань тусламж хэрэгтэй найз нөхдөдөө гараа сунгах хүслийг дэмжинэ. Олон хүний хүсэл амьдралын амтыг мэдрэхэд хүргэх ба үүнийгээ хайх явцдаа нэлээн уйтгартай болох ч зүгээр байж чадахгүй байх. Ирээдүйд яахаа сайн мэддэг ч гэсэн хааяа сэтгэл зүйн зөвлөгөө авч байх хэрэгтэй.
Матар: Таны өмнөх туршлага нэгэн хэвийн амьдралаа өөрчлөх боломж өгнө. Таны эргэн тойронд дарамт шахалт, хэвийн бус нөхцөл байдал үүсэх төлөвтэй байна. Өмнө нь гаргасан төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага гарч болзошгүй. Өөрийн эрүүл мэндэд анхаар. Халдварт өвчин тусахаасаа өмнө сэргийлэх хэрэгтэй. Амьдралын зөв хэмнэл баримтал.
Хумх: Гадаад нөхцөл байдал таныг мөрөөдөмтгий бөгөөд романтик байдал оруулахаар байна. Хайртай хосууд бие биеэсээ дулаахан сайхан харилцаа мэдрэх болно. Ганц бие хүмүүс хүссэн нэгнээ олохын тулд танилын хүрээллээ өөрчлөх хэрэгтэй бололтой. Шинэ хайрын харилцаа таныг хүсээгүй тал руу чиглүүлэх гэвэл сайн ярилцаарай. Зөвхөн хайрын төлөө
Загас: Хайр дурлалын ээдрээ болон бусад бэрхшээлтэй зүйлсээ даван гарахад сайхан амралт болон сайн нөхөр тус болж чадна. Дотоод мэдрэмж өндөр байна. Гадуур зугаалан, романтик үдшийг өнгөрүүл. Сайхан дурсамж үлдээхийг хичээгээрэй. Хэн нэгэнтэй уулзах товоо мартаж болохгүй бөгөөд хэрвээ боломжгүй болсон тохиолдолд чин сэтгэлээсээ хүлцэл хүс. Энэ цаг үед өөрийгөө аль болох зөв илэрхийлээрэй.







Өдөр тутмын мэдээ




