Билгийн тооллын 29
2026.08.11 / Мягмар гараг
Зуны адаг хөхөгчин хонь САРЫН
Хоёр харулаагчин могой ӨДӨР
Үс засуулвал:Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх:05.42-20.13
Барилдлага:Арвидах
Шүтэн барилдлага:Төрөн түгэхүй
Суудал: Шороо
Аргын тооллын 8 сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 29, Найралт эх одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:42-20:13. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.







Өдөр тутмын мэдээ



