Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-08-10

НУМ: ТАНЫ БҮТЭЭЛЧ БАЙДАЛ ИХСЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
2026 оны наймдугаар сарын 11-ний 12 ордны зурхайг танилцуулж байна.
 
Хонь: Хэрвээ та хуулийн асуудалтай байгаа бол ямар үйл хөдлөл зөв болохыг ойлгуулж чадах мэргэжилтнээс зөвлөгөө авна. Бусад хүмүүст хэлэх үгэндээ анхаар. Бусдын муу ааш зан, сануулгыг ноцтой хүлээн авах хэрэггүй. Ажлын ачаалал гэнэт нэмэгдвэл бүү гайх. Хувь заяаны гэнэтийн сорилд бэлэн бай.
 
Үхэр: Өнөөдөр бусдын сэтгэлийг ойлгох уян зөөлөн зан чанар илэрч байна. Хэн нэгний гунигтай түүхийг сонсоод өөрийгөө нулимс унагавал битгий гайхаарай. Ямар нэг хандивын арга хэмжээ, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд сайн дураараа ажиллахаас буцахгүй үе. Харин хууль эрх зүйн асуудал хувийн аюулгүй байдалд тань нөлөөлж магадгүй тул энэ чиглэлээр зөвлөгөө авах хэрэгтэй. Зарим үйл явдлаас гарах үр дагавар санаснаас илүү байна.
 
Ихэр: Өнөөдөр өөрийн санаа бодолд итгэлтэй байх боловч үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлэхийн тулд бусдыг сонсох хэрэгтэй гэдгийг сана. Багаар ажиллах нь амжилт гаргах боломж өгөх бөгөөд та хүн болгонтой ярилцаж, сонсох хэрэгтэй. Харин өөрт хамаарах эцсийн шийдийг өөрийнхөөрөө шийдэж болно. Сайн найзын тус санаа сэтгэлийг тань сэргээх болно.
 
Мэлхий: Та хэдийгээр нөхцөл байдлыг зөв үнэлж чадах ч шийдвэр гаргахдаа цаг алдах магадлалтай. Хүн болгоны сэтгэлд нийцүүлэх гэж оролдох хэрэггүй. Тийм ч их ач холбогдолгүй зүйл байвал тэр дор нь хариуг нь өг. Ирээдүйдээ гол анхаарлыг тавьж, аль болох тайван байх хэрэгтэй. Энэ зуны төлөвлөгөө ерөнхийдөө бүтэмжтэй болсон бол таны санхүүгийн асуудал боломжтой болно. Өөртөө итгэлтэй ажиллаж чадвал та хэрэгтэй мөнгөө олж чадахаар байна.
 
Арслан: Санамсаргүй будлиан эндүүрлээс болж ажил хэрэг саатаж магадгүй. Ажилтай хэрэгтэй холбоотой шинэ асуудал гэнэт гарч ирж болзошгүй. Аливаа ажлыг эхлэхийн өмнө сайн төлөвлөөрэй. Бодит үнэлэлт дүгнэлтэд тулгуурласан, зөв шийдвэр гаргахгүй бол ямар нэгэн асуудалтай нүүр тулж, хэцүү шийдвэр гаргах нөхцөл байдалд орж болно.
 
Охин: Үүрэг хариуцлага их тул завгүй өдөр болно. Ажлын газрын санал зөрөлдөөн эсвэл нэг хэвийн байдал таны сэтгэлийн түгшүүр, зовнилыг ихэсгэх болно. Амар амгалан, чимээгүй орчинд байх хүсэл байсан ч нөхцөл байдал өөр байна. Гэхдээ ядарч, бие тань таагүй байгаа бол танд илүү тайван орчин хэрэгтэй. Их мөнгө үрэхийг хүсэхгүй ч эд материалын шаардлага таны санааг зовоож, асуудал үүсгэж мэдэх юм.
 
Жинлүүр: Өнөөдөр гэнэтийн шийдвэр гаргах магадлалтай. Ямар нэгэн ашигтай өөрчлөлтийг тайван хүлээж аваарай. Онцгой санал таны амьдралд сайн зүйл авч ирэх боломжтой байна. Хүмүүсийн дунд орж, бусдын сайхан зан чанаруудыг олж хар. Хэн нэгнээс суралцсандаа та харамсахгүй. Бусдын зөв үйлдлийг даган дуурай.
 
Хилэнц: Өнөөдөр таны эрч хүч өндөр байна. Бизнесийн ажил хэрэг амжилттай явагдах тул ямар нэгэн асуудал таныг зовоохгүй. Өмнө нь бэрхшээлтэй байсан харилцааг сайжруулах үйл ажиллагаа хийх шаардлагатай болно. Харин олон хүн цугласан газар явахдаа болгоомжтой байгаарай. Холын аян замд гарах гэж байгаа бол түр хойшлуул.
 
Нум: Таны бүтээлч байдал өснө. Өөрийн давуу талыг мэдэж байгаа хэдий ч нөөц бололцоогоо зөв тодорхойл. Одоогийн хир чадлынхаа хэмжээг сайн тооцоолж байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Гэрээнд гарын үсэг зурах эсвэл том зүйл худалдаж авахад тохирсон цаг биш. Чухал төлөвлөгөө болон тохиролцоогоо дахиж үзэж, сайн боловсруул. Өөрийн ур чадвараа төсөл төлөвлөгөөндөө ашигласан эсэхээ шалга. Нийгмийн үйл ажиллагааг зохион байгуулах бол их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно.
 
Матар: Од эрхэс танд одоохондоо шинэ ажил хайх түншээ солихыг зөвлөхгүй байна. Аливаа үйлдлээ хязгаарт нь хүрэхээс өмнө хаана зогсоохоо мэдэр. Гэхдээ ямар ч саналыг анхаарлынхаа гадуур өнгөрөөж болохгүй гэдгийг сана. Энэ нь танд ихээхэн ашиг авч ирэх бололтой. Өөрийн тогтсон амьдралын хэв маягаа өөрчлөхийг маш ихээр хүсэх бөгөөд ямар нэг хариуцлага өндөртэй зүйл хийхийг хүснэ.
 
Хумх: Сайхан санал хүлээж авч магадгүй байгаа тул өөрийн зүгээс хамаарах бэлтгэлийг хангаарай. Харин хөнгөн, хуумгай алхам хийхгүй байхын зэрэгцээ аливаа зүйлд бүтээлчээр хандаж чадвал олон боломж нээгдэх болно. Таны урам зориг болоод холч ухаан бусад хүмүүст урам зориг өгөх болно. Төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил нилээд хурдан хэмнэлтэй явагдах болно. Чухал ажлаа цагт нь дуусгах гэж илүү цагийг зарцуулах хэрэг гарна. Өөрийн гэсэн бизнестэй болох зарим хүмүүсийн хүсэл хүчтэй байх бөгөөд удахгүй биелэх болно.
 
Загас: Хууль болон санхүүтэй холбоотой ажил их байна. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах бол олны нүдэн дээр алдаа дутагдлаа харуулахгүй байхыг хичээ. Зарим үйлдэл хүсээгүй хүнд чинь таагүй мэдээ болж очно. Биеэ барьж чадахгүй зохисгүй үйлдэл хийвэл түүнийгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйх чадвартай байх хэрэгтэй. Бусдын элдэв ааш авир гаргахыг цаад шалтгааныг нь мэдэж байж шүүмжил.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00