08-р сарын 12-ны 20 цагаас 08-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар +29...+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.






Өдөр тутмын мэдээ




