2026 оны наймдугаар сарын 13-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Азтай гэнэтийн явдал энэ өдрийг баяртай болгож магадгүй. Тушаал дээшлэх эсвэл том шагнал авах боломж байна. Тусламж хэрэгтэй найздаа тусалбал түүний нөхцөл байдал дээрдэх болно. Зарим үед гэнэтийн төлөвлөгөө хөгжилтэй байдаг тул найз нараа хамтдаа хийх зүйлд уриал. Ингэснээрээ бие биеэ илүү их ойлгож, сайхан харилцаагаа авч үлдэж чадна. Хэрвээ аз жаргалтай байхыг хүсвэл ажил амьдрал хоёроо ялгаж, хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун бай.
Үхэр: Түншлэлийн хэлэлцээрт бүх нөхцөлийг хууль ёсны дагуу байлгахыг хичээх хэрэгтэй. Их ажилтай ч санхүүгийн орлого бодсоноос бага байх болно. Ямар нэг хүлээн авалтад төсвөө хэтрүүлэхгүй байх тал дээр санаа тавь. Таны амьдралын урсгал хэвийн байхын тулд болж байгаа бүх зүйлд санаа тавихгүй байх хэрэгтэй.
Ихэр: Ажлаа үр дүнтэй байлгах гэсэн хүсэл таны хандлагад эерэг нөлөө үзүүлэх болно. Гэнэт ирсэн мэдээ таныг баярлуулж магадгүй. Ажил хэрэгт үүсэх асуудлаас болоод дарга удирдлагуудтайгаа ярилцах шаардлага гарч ирнэ. Өөрийн зөн совиндоо хэт найдах үе биш. Мартахаасаа болгоомжилж чухал ажлаа сайн тэмдэглэж авахад гэмгүй. Оногдсон үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлэхээ оновчтой төлөвлө.
Мэлхий: Өөрийн бие сэтгэл, оюун ухаанаа тайван байлгаж, бусдад элэгсэг хандахыг зөвлөж байна. Таны дотоод хүсэл санамсаргүй зүйлээс болж унтарч болох юм. Орой үдэш гарч зугаацаж цэнгэх хүсэл дийлнэ. Элдэв хүнтэй танилцахаас зайлсхий. Учир нь энэ өдөр та бусдын таагүй нөлөөнд автах эсвэл буруу зөвлөгөөг дагах магадлал их байна.
Арслан: Өөрийн сайн таньж мэдэхгүй хүндээ бодол санаагаа шулуухан илэрхийлж хэрэггүй. Хүн болгонтой таарамжтай харьцаатай байна гэдэг боломжгүй зүйл гэдгийг санаарай. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Хиймэл дүр гаргах шаардлагагүй. Өндөр ачаалалтай ажил таны амьдралын хэмнэлд тохирохгүй учир эрүүл мэндээ хамгаалах өөрчлөлт хий.
Охин: Бизнесийн түнш шинэ санал гаргавал анхаарлаас гадна орхиж болохгүй. Ажил мэргэжлийн ашиг сонирхол хөндөгдөнө. Гол зорилго тань энэ өдөр чиглүүлнэ. Замбараагүй байдал төөрөгдөл авчирч, будлиулж мэдэх тул аливаа санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй. Харилцаа холбоо тогтоох, ажил хэргийн гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжгүй өдөр. Харин тэсвэр тэвчээр, ажилч хичээнгүй зан чанар энэ өдрийн сөрөг хандлагыг бууруулахад тусална.
Жинлүүр: Хэрэв шинэ ажил эхлэх бол өөрийн хэрэгтэй гэсэн бэлтгэлээ сайн ханга. Өөрчлөлт хийснээр ажлын бүтээмж эрс сайжирна. Шинэ санаа олох гэж их эрч хүч зарцуулах боловч үр дүнтэй байна. Янз бүрийн ажилд идэвхтэй оролцох хүсэл амбиц ихтэй хүмүүст байна. Гэхдээ ажил хэргийн идэвхтэй харилцаанд од эрхсийн хөдөлгөөн сайнгүй нөлөөлөх тул биеэ барьж, хянамгай тайван арга барилтай байхыг анхааруулж байна.
Хилэнц: Урлагийн хүмүүсийн төсөөлөл сэтгэмж ихсэх болно. Дуртай зүйлээ хийхэд зориулах цаг хугацаа таныг аз жаргалтай болгож, тайвшралыг өгнө. Гэхдээ хүсэл сонирхол чухал ч гэлээ эхэлснээ дуусгахын тулд шургуу хичээх хэрэгтэй байж болох юм. Зарим үед учир битүүлэг байдал, далд явуулга сонирхлыг тань татах болно. Тууштай үйл ажиллагааг од эрхэс дэмжиж буй тул шинэ зүйл эхэлснээс хийж байгаа төслөө дуусгахад илүү тохиромжтой байна.
Нум: Бусдад мэдрэмжтэй ханд. Тэгвэл та хүмүүсийг өөрийн талд татаж чадна. Онцгой санагдсан хэн нэгэнд дотоод сэтгэлээ нээхийг хүснэ. Сэтгэл зүйн тулгаралтад бэлэн бай. Харилцагчийн дэмжлэг багатай бөгөөд хүнд сурталтай ажил хэрэг таны бизнест төвөгтэй байдал үүсгэнэ. Одоогоор ажил хэрэг муу байдалтай харагдсан гэсэн эцсийн үр дүн санаснаас хавьгүй дээр гарах боломжтой. Бүтээлч хүмүүс зөв төлөвлөгөөгөөр ажиллан арга барилаа шинээр өөрчлөхөд тохирсон цаг.
Матар: Өнөөдөр сөргөлдөөнөөс зугтаахад хэцүү байх болно. Хэн нэгэнд сайн хүн болох гэж хичээх оролдого тань дэмий зүйл гэдгийг ойлго. Зарим үед эр зоригтой байх хэрэгтэй болно. Бусдад төрүүлэх сэтгэгдэлдээ тэгтэл санаа зоволтгүй бөгөөд хэрэгтэй үедээ сэтгэл татам байдлаараа хүмүүсийг татаж болно. Өөрийн байр суурийг зоригтой илэрхийл. Бусдад үнэнч шударгаар хандвал таныг үнэлэх болно.
Хумх: Танд энэ өдөр тэсвэр тэвчээр их хэрэг болохоор байна. Хийхийг хүсэхгүй байгаа зүйлдээ өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Дээд тушаалын хүнтэй уулзах эсвэл төрийн байгууллагад хандан хүсэлт гаргах зэрэг нь таны уур бухимдлыг төрүүлж мэдэх бололтой. Ажлынхаа талаар хамтрагчаасаа зөвлөгөө ав. Зарим уулзалтаа хойшлуулах хэрэгтэй бол бүү эргэлз. Ингэснээр багийнхаа үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчирна.
Загас: Таны зорилго холын мөрөөдлийн нэг хэсэг эсэхийг мэдэхийг хүснэ. Өөрийн мөрөөдлөө биелүүлэхийг хүсвэл одооноос эхэлж зорилгоо тодорхойл. Энэ өдөр олон нийттэй харилцахад таатай байх бөгөөд сонирхолтой хүмүүстэй нэгдэх нь сайхан санагдана. Таатай харилцаатай хүмүүстээ буруу сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжлох хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа бол итгэлцэл хамгийн чухал гэдгийг сана.






Өдөр тутмын мэдээ




