Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-08-14

ИХЭР: ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДЛОО ИЛ ГАРГАХААС БҮҮ АЙ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
2026 оны наймдугаар сарын 15-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
 
Хонь: Таны дотроо байнга хадгалж явдаг мэдрэмж, сэтгэл хөдлөл ойр дотнын хүмүүсээс илрэн гарах болно. Мөн таны хандлага хүн бүрд нөлөөлнө. Од эрхэс таны хайр дурлалыг гэрэлтүүлнэ. Өнөөдөр та өөрийн гэр бүлдээ хүндэтгэлтэй хандаж чадна. Сайхан харилцаа танд аз жаргалыг бэлэглэнэ. Хайр дурлалын эрэлд гарсан ганц бие хүмүүс болзоонд явахыг зөвлөж байна. Гэр бүлтэй хүмүүс сайхан мэдээ дуулна.
 
Үхэр: Од эрхэс нөлөөлж сурах мэдэх хүсэл тань нэмэгдэх болно. Та ямар ч зүйлийг хийж бүтээхээсээ өмнө судалгаа шинжилгээ хийх нь зөв зүйтэй алхам байна. Таны мэдрэмж өндөр байна. Уран бүтээл туурвиж магадгүй учир бэлтгэлээ одооноос хий. Өөрийн оюун бодлоо сайн илэрхийлж сур. Бусдын алдаанаас өөрийн давуу тал болон дутагдлыг аль алиныг нь олж харах боломжтой.
 
Ихэр: Өөрийн үзэл бодлоо ил гаргахаас бүү ай. Харин та хэн нэгэнд хэлэх гэсэн зүйлээ бодож төлөвлөөгүй бол дуугүй байсан нь хамгийн зөв арга байна. Шинэ зүйл сонирхож байгаа хүмүүс дадлага туршлага олохын зэрэгцээ, мэдлэгээ өргөжүүлэх гайхалтай арга замыг олох болно. Өөртөө итгэж юу хүсэж байгаагаа сайн бод. Урагшлах замд гарах саад бүрийг сорилт гэж бод.
 
Мэлхий: Сэтгэл санаагаа ариусгах бясалгал хийхэд тааламжтай. Амралтаа авч аяллаар явах болон чөлөөт уран бүтээл туурвих зэрэгт сайн. Зуны дэлгэр цагт ардын уламжлалт аргаар биеэ тэнхрүүлэх нь сайн үр дүнтэй. Таны нөөцөлсөн эрч хүч бага болсон тул амарч ав. Эргэн тойрноо ойр дотнын хүмүүсээрээ хүрээлүүл. Та тэдний хайр халамжийг мэдрэх болно. Энэ нь танд эрч хүчийг өгнө.
 
Арслан: Дотоод сэтгэл хөдлөл, нууц мэдрэмжээ ил ярих гэхээр асуудалтай тулгардаг бол өнөөдөр илүү нээлттэйгээр сэтгэлээ илэрхийл. Од эрхэс танд мэдрэмтгий байдлаа задруулах боломжийг өгч байна. Ажлын нөхцөл байдал, аливаа үйл ажиллагааны сайн сайхан байдалд эерэг өөрчлөлт гарч байна. Бясалгал, иогоор хичээллэх нь танд үр ашигтай байх тул сонирхож үзээрэй.
 
Охин: Хувийн хэрэгцээ, мэргэжлийн шаардлага хурцадмал байдал үүсгэж эхэлнэ. Үүнээс болж та хүсэл зорилгоо тэнцүүлэх ямар хэцүүг ойлгож мэдэрнэ. Гэр бүлээрээ хамт байхын тулд гадуур алхах, кино үзэх зэргээр алжаалаа тайлахыг зөвлөж байна. Мөн олны хөлийн газар очиж, спортын тоглолт үзэх нь танд сайхан амралт болно. Танд олон хүний энергийг мэдрэх сайхан байх болно. Найз нөхдийн нөлөөгөөр өөрийн ачааллаас бага ч гэсэн салахыг хичээгээрэй.
 
Жинлүүр: Хэрэв та бүх зүйлсийг эергээр бодож хүчирхэг байж чадвал гарч ирсэн айдсууд бага багаар алга болно. Хүчгүй, сул дорой мэт байвал танд хүсээгүй зүйлс тохиолдон уйтгар гуниг бий болно. Бүх зүйлсийг жижиг гэж бодолгүй анхаарлаа хандуулах нь зүйтэй. Эрүүл мэндээ бүх талаар анхаар. Намрын налгар цагт биеийн дархлаагаа сайжруулж, эрч хүчээ сэлбэж нэмэгдүүл.
 
Хилэнц: Энэ үед ойрын зорилго амархан шийдэгдэх учраас өөрийгөө бага зэрэг сориод үз. Хүсэл мөрөөдлөө хэвээр үлдээ. Учир нь энэ зүйл хожим нь бодитоор биелэх зүйлийг зөгнөдөг. Танд гэнэт ирэх мэдээ нь нэлээд төвөгтэй байдалд оруулах хэдий ч үүнээс цэвэрхэн мултарч чадна. Аль болох хол замд гарахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
 
Нум: Хайртай хүндээ санаа тавьж байгаа бол сайн ярилцаж, сэтгэгдлээ хуваалц. Ойр дотнын хүмүүстэйгээ холбоо тогтооход маш тохиромжтой цаг юм. Хэрэв та гэр бүлийнхэнтэйгээ асуудалтай байгаа бол уулзалт зохион байгуулж асуудлаа тэр дор нь зохицуулах хэрэгтэй. Зарим хүмүүст удаан эмчлээгүй байсан өвчнөө эмчлэх боломж тохионо.. Өөртөө багахан ч болтугай анхаарал тавь. Дараа нь зарцуулсан цаг хугацаандаа харамсахааргүй өдрийг өнгөрүүл.
 
Матар: Энэ өдөр хир чадлаасаа хэтэрсэн зүйлийг бусдад амлаж болохгүй. Аливааг хэтрүүлэн ярих, чухал зүйлийг анзаараагүй өнгөрөх зэрэг алдаа гаргахаас зайлсхий. Хайртай хүнээ гомдоохоос болгоомжил. Гэр бүлийн дотоод асуудалтай нүүр тулгарна. Гэр бүлийн харилцаа хэцүү байх ч ижил тэнцүү байдлыг эрхэмлэ. Завгүй байх тул чөлөөт цагаараа сайн амарч бай. Эрч хүчээ сайн төвлөрүүл.
 
Хумх: Хуучны найзуудтайгаа холбоо тогтооход тохиромжтой цаг байна. Ажил амьдралын асуудлаа холихоос болгоомжил. Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Үр хүүхдийнхээ хүмүүжилд сайн анхаар. Эргэн тойронд өрнөх үйл явдалд хэт автах хэрэггүй. Аль болох нам гүм тайван орчин танд хэрэг болно. Од эрхсийн зарим нөлөөг эергээр тайлбарла.
 
Загас: Хэрэв боломжтой бол өнөөдөр аль болох хөгжилтэй байхыг хичээ. Таны хамгийн ойр дотнын хүмүүс ямар ч үйл ажиллагаанд идэвхтэй байгааг мэдрэх болно. Хайртай хүнтэйгээ хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэхээр шийд. Ганц бие хүмүүс ч өөрийгөө олон төрлийн сонирхолтой хүмүүс тойрч байгааг мэдэж, шинэ зүйлийг сурах болно. Гэхдээ эрч хүч тань олон хэрэггүй зүйлс рүү сарниж мэдэх юм. Эрүүл мэнд тустай үйл ажиллагаанд оролцохоор өөрийгөө зоригжуул.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00