Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-08-15

ОХИН: ӨӨРТӨӨ ШУДАРГА ХАНД

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2026 оны наймдугаар сарын 16-ны 12 ордны зурхайг хүргэж байна.

Хонь: Ажил амьдралын тэнцвэртэй харьцаагаар цагаа хуваарилах нь хэцүү байж болох юм. Хэрвээ тийм бол зарим нэг боломжтой өөрчлөлтүүдийг хийх талаар бод. Өөртөө байгаа сонголтод анхаар. Цаг хугацаа таныг хүлээхгүйгээр урсан өнгөрсөөр байгаа тул нөхцөл байдлыг өөрийн талд эргүүлэх талаар бод. Өөртөө итгэснээр та ирээдүйгээ сайжруулж чадна. Ойрын хугацаанд юу хийх вэ гэдгээ бодож, шийдвэр гаргах хэрэгтэй.

Үхэр: Од эрхэс таны бодит байдалд үндэслэсэн хүслийг биелүүлэх боломж өгч байгаа. Иймээс өөрийн дотоод сэтгэлийг сонсож, төлөвлөсөн зүйлээ зоригтой хийж гүйцэтгэ. Стресс оруулах хүнд хэцүү уулзалт, цуглаан нэмэгдэж болох юм. Зарим үйл ажиллагаанаас хойш сууж, нөхцөл байдлыг харзнах нь сэтгэлийн дарамтаа бууруулахад тусална.

Ихэр: Та төвөгтэй хүмүүстэй хамт байхгүйг хичээгээрэй.Хосууд дотнын харилцааны уур амьсгалыг нэмэгдүүлэхэд тохиромжтой нам гүм газрыг сонго. Хамтдаа төлөвлөсөн зарим зүйлд асуудал гарна. Аялах төлөвлөгөөнд бэрхшээл байх магадлалтай гэдгийг од эрхэс харуулах болно. Гэвч цөхрөлтгүй зүтгэвэл энэ бүхнийг даван гарч чадна. Орлогын нэмэгдэл зарим төлбөрөө төлөх тохиромжтой нөхцөл үүсгэж байна.

Мэлхий: Өөрийн дутагдлыг засаж, бусдыг хилэгнүүлэхээс болгоомжлох хэрэгтэй. Хүмүүс таныг айлгаж, урам зоригийг мохоох гэж оролдох болно. Таны ухаан зөвийг нь сэтгэдэг ч таны дотор байгаа зарим зан чанар үүнийг дарагдуулна. Найз нөхдөөс тань хамаарсан зардал гарна. Хэрвээ тулгарч буй саад бэрхшээлийг даван туулж, бусдын дайралтыг тэсэж чадвал таныг гайхалтай өдөр хүлээж байна.

Арслан: Өнөөдөр од эрхэс таны итгэл үнэмшилд нөлөөлөх болно. Энэ нөлөөгөөр та өөрийн амьдралын зорилгоо дахин нэг бодож үзэхэд хүрнэ. Яг юуг хүсэж, тэмүүлж байгаагаа дотоод ухамсартаа тодорхойл. Сайн унтаж амарч, тааваараа байхыг хичээ. Гадуур гарч сайхан ресторанд хоол идэх нь таныг сэргээнэ. Найз нөхөдтэйгөө аялал зугаалгаар явахад тохиромжтой.

Охин: Өөртөө шударга ханд. Айдсаа даван туулж, өөрийн ур чадвартаа бүү эргэлз. Бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж чадаагүйгээс сөргөлдөөн үүсэх магадлалтай байна. Ойр дотнынхонтойгоо хамт байж, тэдэндээ шаардлагатай бол туслах хэрэгтэй. Гэр орноо тохижуулах зорилго, төлөвлөгөө гарга. Таны мэдрэмжтэй бүтээлч зан үүнд туслах болно.

Жинлүүр: Өнөөдөр нэлээд адал явдалтай байх бөгөөд энэ таны амьдралын хэв маягт тодорхой өөрчлөлт авчрах болно. Буруу санаатай хүмүүсийг таны замд хөндөлсөх боломж бүү олго. Таны зөн билэг их байгаа тул асуудалтай санагдаж буй зүйлийг сайн нягталж харахад гэмгүй. Хосууд өөрсдийн харилцаанд дэвшилт гаргах өөрчлөлтийг хий. Аливаа өөрчлөлт таны гэр бүлийн амьдралд эергээр нөлөөлөх тул сонголт хийхээс бүү ай.

Хилэнц: Цагийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлэхийг хүсэх болно. Таны ойр дотнын хүмүүс маш их сэтгэлийн дэм өгөх болно. Өөрийн орчин тойрондоо эрч хүч бэлэглэ. Хайр дурлалдаа сайхан орчныг бүрдүүлэх алхам хий. Өөрийнхөө зан ааш хэрхэн хувирдгийг анзаарах хэрэгтэй болно. Заримдаа аз жаргалаа энгийн зүйлээс олж авснаар сэтгэлийн тайтгарлыг та мэдрэх болно.

Нум: Уран бүтээлч хандлага таныг өвөрмөц ертөнц, хүсэл мөрөөдлийн далайд аялуулж мэднэ. Романтик харилцаа таны эрч хүчийг шалгах гэж байна. Хэн нэгэнтэй уулзсан уулзалт тань онцгой болон хувирах боломж байна. Аль болох эелдэг бай. Эрүүл хоол хүнс хэрэглэж, амар тайван орчныг өөртөө бүрдүүл. Гэр бүлийнхнийхээ сэтгэл санааг ойлгож чадвал буруу үйлдэл хийж, тэднийг гомдоохгүй байж чадна.

Матар: Бие махбод болон оюун ухаанаа идэвхтэй байлгаснаар амжилтад саад болдог зүйлээс хол байна. Мөн үр бүтээлтэй байж чадна. Ганц бие хүмүүст бусадтай танилцах болзоонд явах эр зориг хэрэгтэй. Хувийн харилцаандаа хэт анхаарч, ажлаа цалгардуулахаас сэргийл. Өөрийнхөө сэтгэл хөдлөлөө хянаж байх хэрэгтэйг сана. Хэрэв өмнөхөөс илүү мэдрэмжтэй байвал хайрын харилцаа тогтвортой байна.

Хумх: Зөн билэг таныг эрч хүчтэй хандлагад холбож өгч байна. Оюун санаа тогтвортой байна. Мөн хувийн ур чадвар нэмэгдсэнээр нэр хүнд бэхжих болно. Хүмүүсийн сайн тал болон дутагдлыг үнэлэх боломж олдоно. Зарим хүрсэн үр дүндээ шүүмжлэлтэй хандах боловч цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэл. Бие махбодын эрүүл мэнд болон оюун санааны бүтээлч байдал хослох нь хэрэгтэй шинэ эхлэлийг тавихад хамгийн их хэрэг болно.

Загас: Энэ өдрийн амралт бие махбодод тань нэлээд сайн үйлчлэх болно. Гэр бүлийнхэнтэйгээ хамт цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах нь хамгийн зөв сонголт байх бөгөөд зарим үед өөрийн сэтгэл хөдлөлөө хүссэнээрээ илэрхийлж болно. Мөн театрт очин, шинэ кино үзэж оройг таатай өнгөрүүлэх хэрэгтэй. Өнөөдөр хайртай хүнтэйгээ ямар нэг санхүүгийн асуудлаар маргахгүй байсан нь дээр. Цагийг эв найртай өнгөрөөхийг хичээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00