2026 оны наймдугаар сарын 18-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Эрч хүчээ дэмий сарниулах хандлага байх боловч хэсэг хугацааны дараа дарамт алга болно. Олдсон боломж үнэтэй байх магадлалтай. Гэхдээ хэрэгжүүлэхээс өмнө өөрийн хэд хэдэн төлөвлөгөөндөө засвар өөрчлөлт хийх хэрэг гарна. Хэрэв та хэрэгтэй зүйлээ олж авахад арай илүү хичээл зүтгэл гаргавал үр дүнтэй болно. Дараа үүсэх төвөгтэй нөхцөл байдлыг хэрхэн зохицуулж чадахаас чинь ирээдүйн амжилт хамаарна.
Үхэр: Өнөөдөр ажил хэрэгт сонор сэрэмжээ дээд зэргээр өндөржүүлэх шаардлагатай. Эрсдэл ихтэй төсөлд оролцох, эд зүйлс худалдан авах болон наймаа арилжаа хийх зэрэгт таагүй. Учир нь та эд мөнгөний хохирол амсаж магадгүй. Энэ өдөр эсрэг хүйсийн хүнтэй холбоотой эртний мөрөөдлөө биелүүлэх боломжийг од эрхэс олгож байна. Харин бусдын уран үгэнд хууртахаас болгоомжил.
Ихэр: Нэр хүнд нэмэгдэж, ашиг орлого олж чадна. Хууль эрх зүйн асуудлууд санааг тань зовоож байгаа бол тодорхой шийдэлд хүрэхээсээ өмнө хуулийн зөвлөгөө ав. Чухал албан тушаал хашдаг хамаатан садан тусалж ч магадгүй. Харин ажил хэргийн түншээ сайтар судлахгүй, шуналдаа хэт автвал төлөх төлөөс нь ашиг сонирхлоос тань илүү өндөр байж мэднэ.
Мэлхий: Ухаалаг байж, хүмүүсийн хэлсэн бүгдийг бүү тоо. Өнөөдөр богино зайны аялал хийх боловч бизнесийн хэлэлцээр болон жирийн асуудлууд ч урам хугарах шалтгаан болно. Олдсон цаг хугацааг ашиглан санхүүгийн мэдлэгээ ирээдүйн төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй. Өөрийн үзэл бодлыг зөв хамгаалах нь амжилтын үндэс болно.
Арслан: Худалдаа наймаа ашигтай байх үе. Холын аянд гарах, сонирхолтой хүмүүстэй уулзах магадлалтай. Сүүлийн үед хийж дуусаагүй ажил, шийдээгүй асуудлуудынхаа талаар анхаарах хэрэгтэй. Эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж, хувиа хичээх, харамч зан гаргахаас зайлсхий. Хайр дурлалын шинэ холбоо бий болох эсвэл хуучин харьцаагаа сэргээхийг үгүйсгэхгүй.
Охин: Эрүүл мэнддээ анхаарч өөрийн биеийг сайхан амраа. Хол байдаг найзуудтайгаа утсаар ярих эсвэл чатлах зэрэг байдлаар холбоо барь. Хэрэв хайртай хүнтэйгээ оройг өнгөрүүлэхээр шийдсэн бол романтик сайхан газар олж амттай сайхан хоолоор дайлаарай. Өнөөдөр багахан зүйл хийж дуусгасан ч сэтгэл хангалуун бай. Болсон үйл явдлуудыг эргэцүүлэн бодож дотоод зүрх сэтгэлээ юу гэж хэлж байгааг сонс. Өөрийгөө цэвэр агаартай тайван газар эрүүл хоолоор бөөцийл.
Жинлүүр: Өнөөдөр зан ааш тань тогтворгүй байгаа тул хэлэх үгээ хяна. Санаандгүй хэлсэн үг бодож байснаас илүү хүчтэй нөлөөлж магадгүй. Олон нийтийн ажил таныг сэтгэлээр унагаана. Та тодорхой үүрэг хүлээж, үйл ажиллагаанд оролцоно. Хамтран ажиллагсдынхаа алдааг засаж болох ч өөрийн хийгээгүй зүйлийн төлөө зэмлэл хүртэх байр сууринд очихоос татгалз. Дээд шатны байгууллагаас дэмжлэг хүсэх болон цалингаа нэмэх санал гаргахад тохиромжгүй үе.
Хилэнц: Зарим тохиолдол ирээдүйн үйл явцыг тодорхойлно. Зөн совингоо дага. Энэ өдөр эрүүл мэндэд аюултай муу зуршилтайгаа тэмцэхэд тааламжтай. Хайр дурлалын харилцаанд хангалттай сэтгэл ханамжийг мэдрэхийг хүсэж байвал илүү хичээх хэрэгтэй. Өөрийн үнэлэмжээ өсгөхөд цаг зарцуул.
Нум: Бодол санаагаа сонсож өөрийн дотоод бололцоогоо гарга. Өдөр тутмын бодит байдалд өөрийн дотоод эрч хүчээ зохицуулж эхлэх болсныг од эрхэс сануулах болно. Бүх зүйлээс холдох гэсэн хүсэл болон тав тухтай байх гэсэн мөрөөдөл зөрчилдөж мэдэх юм. Хуучны зүйлээс шинэ зүйлсийг олж харах гэж хичээ. Шинэ зүйл сонирхлыг тань их татаж байгааг олж мэдэх болно. Урьд өмнөх харилцаа дахин шинээр цэцэглэнэ.
Матар: Ажил хэрэг төсөөлөн бодох чадвар болон урам зориг, бүтээлч байдлыг шаардах бөгөөд энэ үед та ганцаараа ч байна уу бусадтай хамтарч ажилладаг ч байна уу хамаагүй амжилт ирнэ гэдэгт найдаж болно. Гэхдээ аливаа зүйлийг төгс болгохыг хичээж байгаа бол хүнд хэцүү, урам хугарч болзошгүй зүйлтэй тулгарах магадлалтай. Хол газар аялах төлөвлөгөөтэй хүмүүс зун дуустал гаргах зардлаа хэмнэ. Боломж гарах бүрд хуримтлалаа нэмэгдүүл.
Хумх: Таны ажлын талбарт олон сайхан боломж гарч ирнэ. Үргэлжлүүлэн мэргэжлээрээ суралцах юм уу олны газар явж, нүд тайлахад тохиромжтой үе. Эрч хүчээ чадах хирээр шавхан харуул. Ямар боломжууд байгааг дээд албан тушаалтантай ярихад тохиромжтой. Ганцаараа байх гэсний хэрэггүй, сонирхолтой хүмүүстэй нэгдэн дуртай зүйлээ хий. Ингэснээр та хүмүүстэй чухал харилцаа холбоо үүсгэж чадна.
Загас: Энэ өдөр харилцаа холбоо тогтворжиж, хайр сэтгэл зохицох болно. Хэдий зарим мэдээлэл таны сонирхлыг татаж болох ч таагүй байдалд татан оруулж мэднэ. Хамгийн гол нь биеэ тоох байдал гаргаж болохгүй. Хөдөлмөрлөж хичээсний дүнд амжилтад хүрнэ. Бизнесийн арилжаа явуулахад таатай хэдий ч хэт идэвхтэй ажиллах нь найз нөхдийнхөө хэн нэгэнтэй муудалцахад хүргэнэ. Хянуур болгоомжтой байж хэлэх үгээ цэгнэ.







Өдөр тутмын мэдээ




