Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
19-ний өдөр Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орно.
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:
19-ний өдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул
голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
08-р сарын 18-ны 20 цагаас 08-р сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгааар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бус нутгийн хойд хэсгээр +26...+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, бороо орно. Салхи шөнөдөө өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.







Өдөр тутмын мэдээ





