2026 оны наймдугаар сарын 19-ний 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Аз амжилт ирж урагш ахих боломж гарах үед эрсдэл хүлээхэд бэлэн бай. Бусдад нөлөөлөх чадвар их байх ч бүгдийг өөрийнхөө бодлоор байлгах гэж зүтгэх магадлалтай. Гэхдээ өөрийгөө хэт өргөмжлөх нь сэтгэлийн тэнхээг багагүй шалгана. Танд ямар нэг хязгаарлалт тавьж, орон зайг тань эзлэх гэсэн оролдлого үүснэ. Хэн ч хүсэл тэмүүллийг тань хориглож чадахгүй тул яаран бүү үйлдэл гарга.
Үхэр: Туршлага байхгүй ажилд мэдлэг болон мэргэжлийн ур чадвар их байсан ч хүндрэл гарна. Илүү туршлагатай болох нь орлого болон тушаал дэвших боломжийг нэмэгдүүлнэ. Бага зэргийн эрсдэл авахаас бүү ай. Худалдан авагч нараа сэтгэл ханамжтай байхад тусал. Орлого орж ирэх төлөвлөгөө өөрчлөгдөх төлөвтэй байна.
Ихэр: Хийж дуусаагүй ажлаа цэгцэл. Шүүмжлэлд өртөх нь таны хувьд хэцүү байх ч ирээдүйд тань сайнаар нөлөөлнө. Энэ өдөр ажлаа сайн төлөвлөх юм бол ирэх өдрүүдэд хэрэгтэй бүхий л эрч хүч бэлэн болох болно. Эрүүл мэнддээ сайн анхаар. Шинэхэн жимс ногоо хүнсэндээ хэрэглэ. Эрүүл агаарт дасгал хөдөлгөөн хийх нь элдэв халдварт өвчнөөс сэргийлэх дархлааг хамгийн сайн дэмжинэ.
Мэлхий: Эрүүл мэнд тийм ч сайхан байхгүй бөгөөд бие сул байна. Толгойд элдэв хэрэггүй бодол эргэлдэнэ. Бусдаас шалтгаалан шийдвэр гаргаж магадгүй. Та бусдад туслахад бэлэн байх хэрэгтэй болно. Аль болох эрч хүчтэй, бүтээлч харагдахыг хичээ. Хэрвээ та юу хийхээ сайн мэдэхгүй байгаа бол дотогш өнгийгөөд зүрх сэтгэл юу гэж хэлж байгааг сонсохыг оролдоод үзээрэй.
Арслан: Бэлэн болсон төсөл дээр хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтоовол мөнгө олох боломж байна. Цаг үеэсээ хоцрохгүйн тулд нэрэлхэлгүй байнга суралцахад бэлэн бай. Таны сонор сэрэмжтэй байдал өндөрсөнө. Энэ нь гэнэтийн цочмог үйл ажиллагаанаас хамааралтай бололтой. Урьдчилсан анхааруулга сайн байвал элдэв гэнэтийн муу зүйлээс сэрэмжилж чадна.
Охин: Энэ өдөр хоорондоо ихээхэн зөрчилтэй үйл явдлууд болно. Төр засгийн байгууллага эсвэл дарга удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна. Удирдлагууд тань зөвшөөрөнгүй өнгө аястай байсан ч зөн совиндоо найдлага тавихыг зөвлөе. Гэхдээ аливаад эрүүл ухаанаар хандаж, харьцуулалт хий. Хэнд ч бүү найд. Ойр дотны хүн тань байсан ч хамаагүй үгийг нь хэт дагах хэрэггүй.
Жинлүүр: Цагийг сайн төвлөрч өнгөрөөснөөр хийсэн ажлынхаа үр шимийг та хүртэх болно. Шинэ санаа гаргах бөгөөд энэ нь бусад хүмүүст таалагдана. Өөрийн зөн совиндоо бүгдийг даатгах гэж бүү хичээ. Хэт их ачааллыг өөртөө авах хэрэггүй. Мэдрэмжээ ажиглан шаардлагатай бол олон нийтийн ерөнхий хандлагыг дагахаас бүү цааргал.
Хилэнц: Чухал үйлчлүүлэгч нартаа өвөрмөц санал тавьж хөрөнгө мөнгөө нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Амьдралаа өөрчлөх шийдвэр төлөвлөгөө гаргахаа хойшлуулсан нь дээр. Та аливаа асуудлыг хэрхэн хүлээн авахаас үл хамааран өөрийн саналаа тавьж чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй. Ажлын баримт материалаа эмхэлж, чухал яриа хэлэлцээрт урьдчилан бэлд. Олон хүнтэй харилцаа сайтай байх нь чухал шаардлага байх болно.
Нум: Энэ өдөр ажлын чухал яриа хэлэлцээр хийх болон төслийн талаар санал солилцоход тохиромжгүй бололтой. Хэн нэгэнд өөрийн үзэл бодлоо тайлбарлан итгүүлэхийг оролдох нь таатай үр дүнд хүргэхгүй. Өнөөдөр таны эсрэг үйлдэл гарч тайван бус байдал нэмэгдэх болно. Чухал зүйлсийг хийхийн тулд илүү сайн хичээж чармайх нь зүйтэй. Хэрэв тэгж чадах юм бол бүх зүйл буцаад хэвийн байдалдаа орно. Зарим ажлын төлөвлөгөө, цагийн хуваарьдаа өөрчлөлт оруул.
Матар: Өнгөрсөн сайхан дурсамж нь танд эрч хүч, урам зоригийг өгөх болно. Ихэнх хүмүүс бүх анхаарлаа өөрийн хийх зүйлдээ төвлөрүүлэхийн тулд тусгаарлагдмал орчинд байх нь таатай санагдана. Энэ нь таныг зожиг мэт харагдуулах боловч ажлын үр дүн сайн гарах болно. Өөрийн хүч чадлыг дэмий зүйлд үрэн таран хийхээс сэргийл. Анхаарлаа дээд зэргээр төвлөрүүл. Таны урам зориг, зөн билэг өндөр байвал бодит ур чадвар илрэн гарах болно.
Хумх: Од эрхэс өнөөдөр холбоо харилцаандаа анхаарахыг сануулж байна. Өөрийнхөө өнөөгийн байр байдлыг илүү нягталж үз. Ингэснээр та өөрийгөө ухамсарлаж ойлгох болно. Энэ өдөр ажил мэргэжлийн салбарт амжилт гаргаж чадна. Эрх мэдэлтэй хүмүүс аливаа шүүмжлэл бүхэнд тайван хандаж, хэлэх үгээ чухал ач холбогдолтой үеийг нь олж хэлэх хэрэгтэй. Авьяас чадвартай хүмүүсийг бусад алдартай хүмүүсийн ололт амжилт ихээхэн өдөөж өгнө.
Загас: Өөрийн хүсэл сонирхлыг мэдрэх болно. Хэдийгээр та их ажилтай байсан ч хийх эрч хүчээр дүүрэн байна. Таны энэ хандлага эргэн тойрныхондоо ч сайнаар нөлөөлж, амжилтад хүргэж чадна. Хурдан шуурхай байдал чинь гаднын эсэргүүцэлтэй тулгараагүй тохиолдолд ихэнхдээ үр өгөөжтэй байж чадна. Гэхдээ багагүй тэсвэр шаардана. Ямар ч ажил хэрэгт анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Мөн эрч хүчний зарим хэсэг саад болж ч мэдэхээр байна.







Өдөр тутмын мэдээ





