2026 оны наймдугаар сарын 20-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Амжилтад хүрэх гэсэн хүсэл хариуцаж авсан бүх үүрэг даалгавраа хийж дуусгахад туслах болно. Од эрхэс таны хичээл зүтгэлийг дэмжиж байна. Нөлөө бүхий танил албан тушаал ахихад тусална. Гэхдээ танд оногдох ажил ихээхэн хариуцлагыг шаардахаар байна. Үүнийг та хийж чадна гэж өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Мөн уран бүтээлч хүмүүсийн ажилд ихээхэн ахиц гарна. Санхүүгийн байдал сайнгүй байгаа бол хэт их мөнгө үрэхээс сэргийл.
Үхэр: Энэ өдөр өөрийнхөө буруу зүйл дээр алдаагаа хүлээснээр хамтран ажиллагсдынхаа итгэлийг алдахгүй. Үгүй бол ажил хэргийн болон хувийн харьцаа тогтооход таагүй болно. Сэтгэл санааны байдал нь аливаа харилцаанд үл ойлголцох байдал бий болж болзошгүй. Хуримтлагдсан асуудлаа зохицуулахад өдрийг зориул. Үр дүнгээ тооцоолж, хэрэггүй санаа бодол эд зүйлсээс өөрийгөө салга.
Ихэр: Ажил хэрэгт гарах өөрчлөлт таны эр зоригийг сорих болно. Төлөвлөгдсөн арга хэмжээнүүдээ дахин хянаж шалга. Зарим арга хэмжээ таны найдсан шиг өгөөжтэй болж өнгөрөхгүй байсан ч ирээдүйд ашиг тус авчирч болно. Итгэл хүлээлгэсэн хүмүүстээ бүрэн эрх олго. Өөрийн ажлын арга барилыг нэн тэргүүнд тавь. Хэтэрхий яарч аюултай зүйл хийх гэж оролдсоны хэрэггүй.
Мэлхий: Ажлаа хэдий чинээ хурдан хийнэ, төдий чинээ үр ашиг ирнэ. Найз болон хамтрагч нар таны төлөвлөгөөнд оролцож, ашигтай ажиллах зарим нэг аргыг зааж өгнө. Зарим нэг зөрчил илрэх ч зөвхөн одоо л энэ нөхцөл байдалтай тулгарч байгаа биш тул нэг их санаа зовох хэрэггүй. Хийсвэр хүслээ тэвчиж, буруу зуршил гаргалгүй биеэ барихыг зөвлөж байна. Аливаад бодолтой хандах нь хамгийн чухал үе.
Арслан: Өнөөдөр танд өөрийн боломжоо зөв дүгнэж, ухаалаг шийдвэр гаргахад амаргүй байх болно. Амжилтад хүрэхийн тулд арга барилаа өөрчлөх шаардлагатай байна. Хөрөнгө мөнгөө салхинд хийсгэхгүйн тулд үнэтэй худалдан авалт хийхээс татгалз. Арилжаа наймаанд хэт идэвх бүү гарга. Шинэ танилтай болох нь хайр дурлалын асуудалд татан оруулах бололтой. Бусадтай тогтоосон харилцаа холбоо хуурамч найдвар авчирч урам хугарах магадлалтай.
Охин: Өрөө багасгасан бол мөнгөтэй холбоотой асуудлуудад нааштай тал гарч байна. Өөртөө туслах хүмүүсийг сайн анзаар. Мөн ажилдаа хүн болгон хамаг хүчээ дайчилж чадаж байгаа эсэхийг шалгахад гэмгүй. Хамт олон бүгд нэг ойлголттой бол бүх зүйл ямар ч саадгүй явах болно. Та эрүүл мэндийн асуудалдаа маш сайн анхаарах хэрэгтэй болно. Мөн санаа бодол тань мөнгөндөө тохируулан хэрхэн тохь тухтай амьдрах вэ гэдэг хүсэлд автана.
Жинлүүр: Өнөөдөр бусдын нүдийг хужирлаж, анхаарал татах асуудал таны ч сонирхох сэдэв байх болно. Гадуур зугаалж амьдралын сайхныг амтал. Сэтгэл санаа ямар ч сайхан байсан сонор сэрэмжээ бүрэн унтраах хэрэггүй. Өнгөрсөн хойно нь амьдралын хатуу ширүүнийг гайхширч суухын оронд урьдчилан сэргийл. Танд зарим нөхцөл байдал арай өөр өнцгөөс амьдралыг харах бодол төрүүлэх болно.
Хилэнц: Ажил хэрэгч байж, өглөө эртлэн босож төлөвлөсөн ажлуудаа барьж ав. Танд хийх ажил их байгаа учир цагийг үр бүтээлтэй өнгөрөөх хэрэгтэй. Зарим шаардлагагүй уулзалтыг хойшлуул. Өөрийн ярьж байгаа зүйлээ цэгнэж, буруу үгнээс болж хэн нэгнийг гомдоохоос болгоомжил. Сайн хамтын үйл ажиллагаа ажлаа үр бүтээлтэй хийх боломжийг бүрдүүлнэ. Мөн сайн судалгаа шинжилгээ нь эерэг үр дүнг авчирна.
Нум: Стресс болон дарамт шахалт таныг бага зэрэг чичрүүлж мэдэх ч энэ өдрийг сайхан эхлүүлэхийг хичээгээрэй. Тайван байдлаа хадгалахыг хичээ. Хожим юу болоход итгэхгүй байгаа бол богинохон хугацаанд ажлаа амжуул. Гэхдээ өөрийн хүсэл мөрөөдлийн чиг баримжааг бүү алд. Хийх ёстой жагсаан бичиж, ирээдүйн амьдралаа төсөөлөн бод.
Матар: Танд хэрэгтэй зүйлийг өгч чадахгүй харилцааг дуусгах эр зориг хэрэгтэй байж магадгүй. Өөрийн бодлоо цэгцлэн, мэдрэмжээ сонс. Илүү ухаалаг байвал хүссэн мөрөөдөлдөө хүрч чадах болно. Хэрэв таны буруу биш бол ямар ч үед битгий бууж өг. Харин хуулийн асуудлыг хурцадмал болохоос урьтаж арга хэмжээ авах хэрэгтэй. Бусад хүмүүсээс шаардлагатай үед тусламж хүсэхээс бүү татгалз.
Хумх: Хэрэв боломж байвал өдрийг нам гүм орчинд, зөрчил тэмцлээс аль болох хол өнгөрөөсөн дээр бололтой. Гэвч зарим ажил энэ боломжийг өгөхгүй байх. Сэтгэл тогтворгүй байх тул эцсийн мөч хүртэл шийдвэрээ өөрчилж, эргэж буцаж мэднэ. Бусдын ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд өөрт таалагдаагүй сонголт хийх хэрэггүй. Тиймээс хувийн зохион байгуулалт сайтай байж, ажилдаа анхааралтай ханд.
Загас: Уран бүтээлч хүмүүс шинэ бүтээлийнхээ эхийг тавина. Хийж буй ажлаа сайн нягталж, дэс дараатайгаар заавал дуусга. Мэдээлэл авсан эх сурвалж буруу байж мэднэ. Гэхдээ эр зориг гарга. Цагаа сайн зохицуулж, шийдвэрээ зөв гаргавал хүссэндээ хүрэхэд ойрхон байна. Хайртай хүндтэйгээ ойлголцоход хэцүү байгаа бол мэргэжлийн хүнтэй уулзаж, зөвлөгөө ав. Эрүүл мэнддээ санаа тавь. Таны биед муугаар нөлөөлөхийг мэдсээр байгаа тийм зүйлээ хэрэглэж болохгүй.







Өдөр тутмын мэдээ





