Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-08-20

ОХИН: АДАЛ ЯВДАЛТАЙ УЧРАХ ХҮСЭЛ ТАНЫГ ЭЗЭМДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
2026 оны наймдугаар сарын 21-ний 12 ордны зурхайг танилцуулж байна.
 
Хонь: Ур чадвараа дээшлүүлэх хүсэл төрнө. Мэдлэгийн цар хүрээгээ өргөжүүлснээр амжилтад хүрэхэд нэг алхмаар ойртох болно. Үргэлжлүүлэн сурахыг хүсдэг бол шаардлагатай хөгжүүлэлтийг эхлэхээс бүү ухар. Хожим нь олж авсан мэдлэг тань зөв ухаалаг шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд албан тушаал ахих тал дээр ч таатай нөлөө үзүүлнэ. Олон нийтийн санаа бодлыг удирдах түвшинд хүргэх үүрэг хүлээх нь өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх болно.
 
Үхэр: Өнөөдөр хэтэрхий их яарах хэрэггүй. Хэрвээ боломжтой бол өөрийгөө амрааж, хүссэнээ хий. Ажилдаа эрт явж оройдоо аль болох гэр бүлийнхэнтэйгээ хамт бай. Гэр бүлийн зарим гишүүд танд өөр төлөвлөгөөг санал болгож болох юм. Өөрийнхөө байгаа бодит байдлыг нуух хэрэггүй. Дуусгалгүй үлдээсэн хувийн ажлуудаа цэгцэлж дуусга. Замбараагүй зүйлсээ цэгцлэх нь танд шинэ үзэл бодлыг төрүүлж, өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөх боломж олгоно.
 
Ихэр: Таны өмнө гэр бүлийн асуудал гарч ирэх болно. Албаны болон хувийн амьдралдаа зарцуулах цагаа эн тэнцүү хуваах цаг. Хэрэв боломжтой бол чухал ажлаа түр хойшлуул. Ялангуяа хайртай хүн тань чухал үйл ажиллагаа болон баяр ёслолын үеэр хамт байж чаддаггүй бол сайн анхаар. Эрсдэлтэй худалдаа наймаа хийх хэрэггүй. Мөнгөний томоохон алдагдалд орох магадлал өндөр байна.
 
Мэлхий: Амьдралынхаа учир утгыг тодорхойлох нь хэрэгтэй байх болно. Ингэснээр өөртөө байсан эргэлзээнүүдээ тайлж чадна. Үүнийг засах дадал, туршлага суухад цаг хугацаа хэрэгтэй. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн шинэ зүйл таны амьдралд орж ирнэ. Танд нийгмийн үйл ажиллагаанд оролцох шаардлага гарна. Олон ажлаас аль чухлыг сонгох хэцүү байна. Ямар зорилготойгоо ухаарвал цагийг үр бүтээлтэй өнгөрөөх болно.
 
Арслан: Хэдийгээр таны зөн совин хүчтэй байх ч өнөөдөр түүндээ тийм ч их найдсаны хэрэггүй. Ихэнх хүмүүс цаг нь тулсан ажил хэрэг байхгүй байсан ч завгүй өдрийг өнгөрүүлнэ. Нийгмийн үйл ажиллагаанд оролцож байгаа үед төвийг сахисан байдал баримталбал дарамтаа багасгах болно. Ажил хэргийн сайжирсан орчин таны ашгийг нэмэгдүүлж, хүчирхэг хүмүүстэй хамтрах боломж олгох болно. Зөв цагтаа сайн байр суурьд очих, цалингаа нэмүүлэх зэрэг хүсэлт гаргах нь сайн үр дүнтэй байна.
 
Охин: Адал явдалтай учрах гэсэн хүсэл таныг эзэмдэнэ. Энэ үед өөрчлөлт хийх гэж байгаа хүмүүс явах замаа сайтар бодолцон үзэх хэрэгтэй. Мөнгө болон бусад санхүүгийн хөрөнгө оруулалтдаа их болгоомжтой ханд. Таны мөнгө үрэх хүсэл тань хүчтэй байх тул мөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудалд хатуу чанга амлалтад тулгуурлах нь илүү ухаалаг хэрэг болно.
 
Жинлүүр: Зорилгодоо хүрэхэд тань тусламж хэрэгтэй бол таныг дэмжиж, тусалж чадах хүмүүстэй эргэлзэлгүй харьцаа тогтоох гэж оролд. Өглөө эрт ажлаа эхлэх нь хүссэн амжилтыг авчирна. Амар тайван байдал таныг анхаарлаа төвлөрүүлэхэд тустай. Хэрвээ бодол санаанд чинь ямар нэгэн шинэ санаа орж ирвэл түүнийг амжилттай болгох бат бөх суурийг тавиарай. Харин өөрийнхөө хир хэмжээнээс хэтэрсэн амлалт бүү өг.
 
Хилэнц: Өнөөдөр ямар нэг асуудалтай тулгарахгүй. Гэхдээ жижиг зүйлд анхаарлаа сатааруулахгүй тэвчээртэй, өөртөө шаардлага өндөр байх хэрэгтэй. Боломжийг алдахгүй хянамгай байж, бизнесийнхээ зорилтыг зөв гаргаж чадвал бодсоноосоо ч илүү амжилтыг гаргана. Холын зорилгоо ялихгүй зүйлээс болж сатааруулахаас болгоомжил.
 
Нум: Өөрийн урмаар дүүрэн бодол санаануудаа ажил хэрэг болго. Та ажил хэргийн шинэ харилцаа холбоог үүсгэх чадах болно. Бизнес хийдэг хүмүүсийн ашиг орлого өснө. Өндөр оргил өөд авирах үед хайр болон итгэл байгаа цагт чадна гэдгийг та ухаарна. Үүрэгт ажлаа хийхдээ баяртай байж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүл. Өнөөдрийн төлөвлөгөөнд тань чухал хэлэлцүүлэг, нууц төлөвлөгөө зэрэг багтах болно. Хэнд итгэх хэрэгтэйгээ сайн бодож, бусдад урт хугацааны үүрэг амлалт өгөхөөс татгалз.
 
Матар: Амьдралын бодит асуудал тулгарахад бүтээлч санаанууд хэрэг болно. Өдөр тутмын ажил хэрэг тийм ч их сонирхол татахгүй боловч үйл явдал зогсолтгүй, хурдацтайгаар ундарна. Хайрын болон зөгнөлт зохиол бичдэг зохиолчдын хувьд үг дотроос тань ундарч, үр бүтээл өндөртэй байна. Хайртай хүнтэйгээ хамт зөв амьдрах хөтөлбөр зохиох нь хайрын холбоогоо бэхжүүлэхэд тус болох ба зүгээр л орой бүр цэцэрлэгээр бага зэрэг алхах ч нэмэр болно.
 
Хумх: Гадуур гарахдаа сайхан хувцас өмсөх биеэ зөв авч яваарай. Учир нь өнөөдөр хайр дурлалтай учрах магадлалтай. Харин хосуудын харилцаанд үүсэх тайван бус байдал гэр бүлд хагарлыг бий болгоно. Та өөрийн давуу талаа сайн зүйлд ашигла. Тэвчээртэй байхад таны туршлага их хэрэг болно. Санхүүгийн тогтвортой байдлыг үүсгэхийн тулд юу хийх ёстой талаар анхаарлаа төвлөрүүл.
 
Загас: Өнөөдөр таны хувьд ямар нэг онцгой үйл явдал болоогүй байсан ч амьдралын том зорилгоо биелүүлэх том ахиц гаргана. Чухал ажил хийх бол сайн бэлдэх шаардлага гарна. Хийх гэсэн зүйлээсээ өөр салбар рүү бүү хазай. Өмнөх хамтран ажиллагчтайгаа ашигтай гэрээ хэлэлцээр болон албан тушаалын төлөө өрсөлдөж болзошгүй. Энэ нь хэдийгээр танд айдас төрүүлж байж болох ч сорилт нь урам зориг төрүүлж ч болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00