Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-08-24

ХИЛЭНЦ: ХЭТ ИХ ЗҮЙЛ ТӨЛӨВЛӨСӨН БОЛ САЙН УНТАЖ АМАР

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
2026 оны наймдугаар сарын 25-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
 
Хонь: Хэний ч өмнө өөрийн байр сууриндаа баттай зогс. Алдаа мадаг гарч болох ч хэрэггүй юманд санаа зовохгүй бай. Алдаа бүрийг сорилт гэж үзээд үүнээсээ суралцаж цааш яв. Эргэн тойрны хүмүүс юу гэж ярихаас бүү ай. Хайр дурлалын асуудал таны амьдралыг илүү хүнд болгох болно. Та хайртай хүнийхээ хүсээгүй зүйлийг шаардаж эхэлбэл ээдрээтэй байдал үүснэ. Хайр дурлалын романтик харилцааг нурааж мэдэх түр зуурын цэнгэлээс хол явахыг зөвлөж байна.
 
Үхэр: Овоорсон их ажлаа дуусгахын тулд өглөө эрт ажилдаа ирж илүү цагаар ажиллах хэрэгтэй болно. Харин ажлын үр дүнг тань дарга удирдлагууд өндрөөр үнэлэх болно. Ажил дээрээ манлайлагч байх нь амжилтад хүрэхэд чиглүүлнэ. Бизнесийн уулзалтаар мухардаж байсан асуудлаа шийдэж чадна. Эргэн тойрондоо элдэв мэдээ солилцож, улс төр эдийн засгийн чиглэлээр ярилцах хүсэлтэй байна.
 
Ихэр: Ажил хөдөлмөрийн үр дүн гарч орлого нэмэгдсэнээр мөнгөний асуудлаас түр ч болов гарна. Гэхдээ үүнээс болоод мөнгөө дэмий зүйлд зарцуулах гэж яарах хэрэггүй. Санхүүгийн асуудал ор мөргүй алга болоогүй тул мөнгөө хэмнэх боломж бүрийг ашигла. Хэрэв үнэтэй эд зүйл худалдан авбал салхинд мөнгөө цацсантай адил болж мэднэ. Хэчнээн цаг хугацаа өнгөрсөн ч дэмий үрсэн мөнгөө мартахад хүнд байх болно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал таныг зовоож байсан бол одооноос эмчлэх зөв дэглэм судалж хэрэгжүүл.
 
Мэлхий: Бэрхшээлийг хүндээр тусгаж авсны хэрэггүй. Танд эрч хүч, бусдын тус тус дэм их хэрэгтэй байх бөгөөд хүмүүстэй ярилцах нь танд гайхалтай санаа өгөх болно. Ажил хэрэгтээ бүрэн анхаарлаа төвлөрүүлэх юм бол албан тушаал дэвших боломж гарна. Авьяас чадвараа бодитоор үнэл. Та хашир байхгүй бол сэтгэл санаа хувирч, хэвийн нөхцөл байдал бүрдүүлэхэд төвөгтэй байх болно. Аливаад бодитоор хандаж, сэтгэлийн хөдөлгөөнгүй байх шаардлага гарна.
 
Арслан: Эрч хүчээр дүүрэн байна. Ажил ихтэй ч таны ажлын бүтээмж нэмэгдэнэ. Санхүүгийн амжилт олохын тулд зардал гаргахдаа хянамгай хандах хэрэгтэй. Эд баялаг хуримтлуулах юм бол өөрийн хүссэнээ хийх боломж бүрдэнэ. Бусдын үйл хөдлөлийг өөлөх хичээсний хэрэггүй. Өөрийн чадах хирээр өмнөх ажилдаа л хичээн зүтгэ. Зөв сонголт хийх боломжийг сайн ашигла. Таны өөртөө тавих шаардлага болон баримтлах зарчим нь амьдралаа хэвийн болгоход гол нөлөө үзүүлнэ.
 
Охин: Өөрийн хүссэн үр дүнг гарч иртэл зогсохгүйг хичээ. Та олон сайхан найз нөхдөөр хүрээлүүлнэ. Сэтгэл ханамжаас илүү бие махбодын хүсэл сонирхлыг илүүд үзэхээс татгалз. Бусад хүмүүстэй ойлголцоход нэг их хичээл чармайлт гарахгүй бөгөөд харьцангуй үр бүтээлтэй байна. Хайрын харилцааныхаа утга учрыг эргэцүүлэн бодох нь хосуудад илүү ухаалаг байхад туслах болно.
 
Жинлүүр: Бие болон сэтгэлийн тэнхээ барах амлалт өгөхөд тийм ч таатай биш бөгөөд хэн нэгний итгэлийг хөсөрдүүлж мэднэ. Учир нь та амласан ажлаа хугацаанд нь амжиж чадахгүй байх. Таныг юу сэтгэл хангалуун болгодог талаар дахин нэг бодож үзээрэй. Өнөөдөр зарим арга хэмжээ цуцлагдана. Харин удаан хүлээсэн төлөвлөгөө биелэх боломж гарна. Өөрийгөө сайтар ойлгохын тулд гаднын нөлөө багатай орчин танд хэрэгтэй.
 
Хилэнц: Хэт их зүйлийг төлөвлөсөн бол сайн унтаж амар. Өөртөө амралт гаргах нь бие болоод оюуныг сэргээнэ. Олон нийтийн арга хэмжээнээс сэтгэл ханамж авах болно. Хайр дурлалын харилцаа холбоо тань бат бэх тогтвортой байвал эргэн тойронд сайхан уур амьсгал бий болно. Адал явдалд таатай үе бөгөөд хэрэв та ганц бие бол энэ үед өөрийн хосыг олох боломжтой. Ганц бие хүмүүс шинэ хүрээллээс өөрт тохирох хүнээ олно.
 
Нум: Оюун санааны эрэл хайгуул хийх, гэнэтийн шийдвэр гаргах, харилцаа холбоо тогтооход од эрхэс танд тусална. Удаан шийдээгүй байсан ажлаа дуусгаж цэг тавих үе. Эд материаллаг байдлаар болон ёс суртахууны аль алинаар нь өгсөн амлалт, өр төлбөрөө төл. Өнөөдөр түргэн хугацаанд шийдвэр гаргах нөхцөл байдалд орвол зөн совиндоо найд. Од эрхсийн ивээлээр хосуудын хайр дурлалын асуудал амжилттай шийдэгдэнэ.
 
Матар: Өнөөдөр танд ажил хэргийн маш ашигтай татгалзахын аргагүй санал тавьж магадгүй байна. Өмнөх ажлаа хичээнгүйлэн хийж чадвал ямар үр дүн гардаг гэдгийг мэдээд та гайхширна. Шаардлагатай байгаа бол ойр дотны хүмүүстээ завгүй гэдгээ сайн ойлгуул. Зарим тодорхойгүй ажлаа амар тайван, анхаарал сарнихгүй орчинд хийж гүйцээхэд тохиромжтой цаг үе. Аливаа зүйлийг бодолгүй ярих эсвэл өөрийн буруу бодлоо ил гаргах зэрэг нь сэтгэлийн түгшүүрийг авчрах болно.
 
Хумх: Таныг зөвхөн ашиглахыг хичээж байгаа хүнтэй болгоомжтой харьц. Дотно яриа дэлгээд хэрэггүй. Хэрэв энэ өдөр хийх зүйлээ урьдаас төлөвлөсөн бол амжилттай байх магадлалтай. Сэтгэлийн хөөрлөө дарж сур. Хэлэх үгээ цэгнэ. Тэгвэл бүх зүйл сайн сайхан болно. Тулгарсан нөхцөл байдлаа тооцон төлөвлөгөө гаргаарай.
 
Загас: Нарийн мэдрэмж болон анхаарал төвлөрөлт өндөр байна. Гэхдээ хэт бардалгүй өөрийн гол зорилгодоо анхаарал хандуул. Танд бизнестээ амжилт олж санхүүгээ дээшлүүлэх бүх боломж байна. Өөрийн муу зуршил, үйл хөдлөлийнхөө тал дээр бусдаас зөвлөгөө аваарай. Орлого зарлагаа хатуу тооц. Энэ нь гэр бүлийнхээ сайн сайхны төлөө төлөвлөж буй худалдан авалтаа хийх мөнгө хуримтлуулах эхний алхам болно. Гэр бүлээ бат бэх байлгах шийдвэрийг гаргасан бол хэлсэн амлалтаа заавал биелүүл.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00