2026 оны наймдугаар сарын 26-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Од эрхэс амьдралын гэрэл гэгээтэй өнгө аясыг бэлэгдэж байгаа тул асуудал бэрхшээлээ түр хойш нь тавь. Хамгийн гол нь асуудлын цаад зорилгыг зөв тодорхойлж, хийх алхмаа төлөвлө. Зарим зүйл тийм ч холын ач холбогдолгүй зүйл байвал тэгс гээд зөнд нь орхи. Хувийн асуудлаа хойш нь тавьж хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй гүйцэтгэх цаг үе. Аливаа эрсдэлийг зөв тооцоолж чадсан бол хийх үйлдлээ эр зоригтой гүйцэтгэ.
Үхэр: Од эрхэс таныг нямбай хянуур байхыг зөвлөж байна. Аль болох олны анхаарлын төвд байхаас татгалз. Таны хувьд өнөөдөр олон нийтийн ажилд оролцох нь тохиромжгүй байна. Чөлөөт цаг гарвал аль болох амар тайван байх газар ол. Тогтворгүй байдлаа болгоомжтой өөрчлөн, нөхцөл байдлыг хэрхэн удирдахад суралц. Аливаа зорилгодоо хүрэхийн тулд бүх зүйлд хянамгай ханд.
Ихэр: Таныг сайшаан магтах нь их урам өгнө. Өнөөдөр таны ажил хэрэгт тус болох олон хүмүүстэй танилцах болно. Ухаан бодлоо тайван байлгах нь чухал ач холбогдолтой байж мэдэх үе. Ийм үед хэрүүл маргаан хийхэд тохиромжгүй. Аялал зугаалгаар явж харийн соёлтой танилцах сайхан боломж гарна. Өөрийн дотор оршин байсан далд хүслээ зарим зүйл дээр ил гаргахаас бүү ай.
Мэлхий: Шинэ ажлын санал хүлээн авах магадлалтай бөгөөд чадвар туршлагаа нэмэгдүүлэх сайхан боломж байж мэднэ. Нийгмийн идэвх сайтай хүмүүс аливаа үйл ажиллагаанд өндөр байр сууриа батлах болно. Гэхдээ үүнд санаснаас илүү зардал гаргах шаардлага гарч магадгүй. Тиймээс юу хийхээ өмнө сайн бодох нь хамгийн зөв алхам юм.
Арслан: Амжилтад хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх шаардлага гарна. Богино хугацаанд үр дүн гарна гэж бүү хүлээ. Хийж буй ажилдаа сэтгэл дундуур байснаас болж олон асуудал урган гарах болно. Адал явдалд хэт их татагдах нь буруу хэдий ч өөрийн мөрөөдөл, төсөөллөө алдах хэрэггүй. Мэдрэмтгий хүмүүс бусдын хүсэл сонирхолд хэт эмзэг хандах бололтой.
Охин: Аливаа зүйлийг ойлгох болон тэвчих мэдрэмж нэмэгдэнэ. Өнөөдөр мэдрэмтгий байх тул хүн болгоны сэтгэлд нийцүүлэх гэж зүдрэх магадлалтай. Хийхээр төлөвлөсөн зүйлдээ л анхаарлаа хандуул. Ирээдүйн амьдралын талаар чухал шийдвэр гаргах болно. Өөрчлөлтийг алгуурхан эхэлж сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.
Жинлүүр: Өдөр хоног цаг хормыг хий дэмий битгий өнгөрөө. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд тодорхой төлөвлөгөө гарга. Багахан өөрчлөлт хийх төдий амьдрал тань зорилготой болно. Өөрийн амьдралдаа хүсэл эрмэлзлийг бий болгож зоригтой шийдвэр гаргаж сур. Зөн совин болон шинийг сэдэх авьяасаар өнөөдөр сайхан санаа олох тул түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, ажил хэрэг болго.
Хилэнц: Таны эрч хүч нэмэгдэх тул өөрийгөө бага зэрэг хязгаарлахыг зөвлөж байна. Энэ нь таны санхүүгийн байдалд сайн нөлөө үзүүлэх болно. Асуудлыг бүү анзаарахгүй өнгөрүүл. Учир шалтгааныг нь ялгаж салгахыг хичээ. Өнөөдөр хүнд хэлбэрийн ажлаас зайлсхий. Учир нь та дэндүү эмзэг хандлагатай байна. Хэрвээ чөлөөт цаг гарвал өөрийн дуртай хоббигоороо хичээллэж, түр тайвшрал олж ав.
Нум: Өнөөдөр эрх мэдлийн төлөө тэмцэл ил гарч мэднэ. Шинэ санаа бодлоо хэтэрхий хурдан хэрэгжүүлэх гэвэл ирээдүйд бүтээх төсөл дээр ажиллах эрч хүчийг барна. Асуудалд орсон найздаа туслахын тулд мөнгө зарцуулах хэрэгтэй байна. Нөхцөл байдлыг ойлгож болох хэдий ч санаснаасаа илүү мөнгө үрж мэднэ. Санхүүд тань зөв зохион байгуулалт хэрэгтэй байна.
Матар: Сэтгэл хөдлөл өндөр байх бөгөөд гэнэтийн үйл явдлууд тохиолдох болно. Бүхий л үйл хэрэгт эрүүл ухаанаар хандаж бодитойгоор сэтгэх хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий хатуу чанд байх хэрэггүй. Энэ нь таны боломжийг хаах шалтгаан болж магадгүй. Аль болох тайван байж танд саад бэрхшээл авчрах үйлээс хол байхыг хичээ.
Хумх: Эрч хүч, идэвх санаачилга суларч болзошгүй. Тулгарсан асуудлууд шийдээгүй эсвэл чухал ажлаа дуусгаж амжаагүй бол сэтгэлээр унах шинжтэй байна. Таныг ахиц гаргахад хангалттай сайнаар нөлөөлөх хүний зөвлөгөө хэрэгтэй болно. Харин бага зэрэг ч болов адал явдал таныг сэргээх бололтой.
Загас: Та ойр дотнынхоо хэн нэгэнд мөнгө зарцуулахыг хүсэж байгаа бол эхлээд мөнгө тань хангалттай эсэхийг шалгаарай. Хэн нэгэнд итгэх нь магадгүй танд урмыг хугалах асуудал гаргаж мэднэ. Гэр орондоо өөрчлөлт хийх нь таны үүрэг хариуцлагаас бага ч болов чөлөөлнө. Байнгын хөдөлгөөнтэй байх нь таны эрч хүчийг хэрэгцээгүй зүйлд зарцуулна. Тийм учраас өөрийнхөө тааламжит орон зайг бүрдүүлж, өөртөө итгэх байдлаа нэмэгдүүлэх хэрэгтэй.







Өдөр тутмын мэдээ




