2026 оны наймдугаар сарын 28-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөрийгөө эзэмдэж, холын зорилгодоо хүсэл тэмүүллээ холбож сурах хэрэгтэй. Хэрэв бусдын өгсөн зөвлөгөө санаанд чинь таарахгүй байгаа бол мэргэжлийн хүмүүсийг хай. Өнөөдөр таны зөн совин хурц байгаа үе тул дотоод мэдрэмжээ чагна. Хэрвээ та яг одоо шинэ харилцаанд орж байгаа бол энэ нь таныг маш ихээр татна. Хуучны найзууд ч өмнөх харилцаагаа сэргээхийг хичээнэ. Хайртай хүнээ гомдоохоос болгоомжил.
Үхэр: Шинээр эхэлж буй ажил чухал ч хуучин ажлаа дуусгахын тулд хамаг хүчээ дайчлах нь энэ үед илүү хэрэг болох болно. Гэрээ хэлцэлд багахан хүндрэл учирна. Зарим нөхцөл байдалд таны мэдлэг чадвараас илүү хуримтлуулсан туршлага хэрэг болно. Бизнесийн хамтрагчидтайгаа ажлынхаа талаар ярихдаа анхааралтай байгаарай. Та оюун санаагаа ариусгаж, бодол ухаанаа цэнэглэх цагийг өөртөө зориулаарай.
Ихэр: Харилцаандаа анхаарч хэлэх зүйлээ сайтар бодохгүй бол зөрчилдөөн үүсгэх хандлагатай. Хэрвээ та бусдыг сонсож чадвал хүндрэлтэй байсан ч чухал хүнтэй учир зүйгээ ололцож чадна. Танд эрч хүч эргэн ирэх болно. Та сэтгэл татам хүн гэдгээ мэдрэх тул аль болох тайван бай. Өөрөө өөртөө гаргах цаг олдвол нам гүм орчинд дотоод сэтгэлээ сонсохыг хичээ. Интернетээр хэсэж байх үедээ амьдралд өөрчлөлт авчрах гайхалтай боломжийг олж мэдэх болно.
Мэлхий: Хийхээр төлөвлөсөн сэтгэл хөдлөм зүйлс таны бодлыг бүрэн эзэмдэх бөгөөд оногдсон ажил дуусашгүй мэт санагдана. Хэт их шунал аз жаргалыг тань сүүдэрлэж магадгүй юм. Танд төрсөн эерэг санаануудаа мартахгүйг хичээ. Хожим танд гайхалтай боломж авчрах болно. Чухал сонирхолтой мэдээ магадгүй амьдралыг тань үндсээр нь өөрчилж болох юм. Хийж буй зүйл чинь яаж ч эргэсэн хамтран ажиллах гэсэн хүсэлтүүд таныг тойрон хүрээлэх болно.
Арслан: Энэ өдөр бүтээлч байдал сайн байна. Зөв санаачилгаа амьдралдаа хэрэглэх цаг ирсэн байна. Гэхдээ олон асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Өөртөө хэт их шаардлага тавих хэрэггүй. Учирсан нөхцөл байдлыг амжилттай зохицуулахын тулд жижиг шалихгүй асуудалд цаг үрэхээ зогсоо. Аль болох үр дүнг чухалчлах хэрэгтэй гэдгийг сана.
Охин: Ирээдүйн төлөвлөгөө боловсруулахдаа жижиг асуудлуудыг тойрохыг хичээ. Санхүүгийн асуудалтай тулгарна. Та урьдчилсан тооцоолж байсан мөнгөө авч чадахгүйд хүрнэ. Харилцаа холбоог чухалчилж хуучин харилцаагаа сэргээх нь үр дүнтэй. Гэртээ зочид хүлээн авахад тохиромжтой. Бусадтай сэтгэл зүрхнээсээ харилцах болон эргэн тойрны үйл явдалд чин сэтгэлээсээ хандах зэрэг нь хувийн амьдралд таатай үндэс суурийг бүрдүүлэх болно.
Жинлүүр: Эрч хүчтэй байх бөгөөд дээд албан тушаалтнуудад таалагдахаас илүү өөрийн доор ажилладаг хүмүүсийн ажилд тусал. Дарга удирдлагатайгаа санал нийлсэн ч, нийлээгүй ч та хамт олныхоо дунд нөхөрсөг харилцааг бий болгоно. Сайн үйлс үргэлж шагнагдаж байдаг, тиймээс тусламж хэрэгтэй хүмүүст гараа сунга. Энэ үед эдийн засгийн хэмнэлттэй ажиллаж амьдрах хэрэгцээ шаардлага өснө. Мөн зарим зардлаа эргэн харан хэрэгтэй бололтой. Зарим төлөвлөгөөг цуцалж, хайртай хүмүүстээ хэрэгтэй үед нь хамт байгаа гэдгээ харуулах хэрэгтэй болно
Хилэнц: Өнөөдөр таныг зөв үзэл санаа удирдах болно. Таны бусдын сэтгэлийг татах чадвар нэмэгдэх бөгөөд дур булаам байдлынхаа ачаар эргэн тойрныхондоо улам их хүндлүүлэх болно. Харин хэн нэгэн таныг хуурах гэж оролдвол, ямар санаа зорилготой байгааг нь таахыг оролд. Албан бус гэрээ хэлэлцээрээс холуур байхыг зөвлөе. Мөн энэ үед эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас сэргийл.
Нум: Өөртөө сайхан амрах эрх олго. Алс хол байгаа хамаатан садан болон найз нөхөдтэйгөө холбоо тогтоох нь тааламжтай байх болно. Эерэг орчинд байх нь өнгөрсөнд тохиолдсон муу муухайг үлдэн хөөхөд туслах болно. Тайван нөхцөл байдал таны сэтгэлд амьдралын мөн чанарыг энгийнээр дүрслэх боломж өгнө. Зарим хүмүүст аж ахуйн асуудлаа шийдэхийн тулд харилцаа холбоо тогтоох нь тааламжтай байна.
Матар: Бизнес үйл ажиллагаанд гаднын нөлөөгөөр томоохон алдаа гарч магадгүй. Хууль зөрчсөн асуудалд орооцолдохоос сэргийл. Ямар ч үед хуулийн дагуу ажилла. Шийдвэртэй үйлдэл, зорилгодоо хүрэх шаргуу зангаар саадыг даван туулах боломжтой болно. Сайн мэдэхгүй зүйлээс болж ирээдүйн талаарх асуудлаа шийдэхийг хойшлуулна. Гэхдээ хоосон аз хүлээж гар хумхин суух хэрэггүй.
Хумх: Бардам зан таныг баллаж мэдэх тул өөрийгөө магтах эсвэл бусдыг шүүмжлэх хэрэггүй. Мэдрэмжгүй хүмүүс олны дунд хүндхэн байдалд орно. Өөрчлөлт шинэчлэл таныг хүлээж байгаа бололтой. Танд гайхалтай мэдрэмж өгөх шинэ эхлэл хэрэгтэй байна. Ажилдаа нягт нямбай ханд. Ямар нэг асуудал гарвал та эрс шийдвэр гаргалгүй болгоомжтой байхад илүүдэхгүй.
Загас: Найз нөхөдтэйгөө маргалдах, зөрчилдөх магадлалтай. Өнөөдөр даруу төлөв занг эрхэмлэж, чадах чадахгүйгээ ойлголцохыг хичээх нь зүйтэй. Харилцан ярилцаж буй хүнээ анхааралтай сонс. Сэтгэл хөдлөлөө хэвийн хэмжээнд тогтоон барихыг хичээ. Нэр хүндээ хамгаалах хэрэгцээ гэнэт гэрч мэднэ. Ямар ч нөхцөлд өөрийн гэсэн зөв үзэл бодолдоо үнэнч үлдээрэй.







Өдөр тутмын мэдээ




