БИЛГИЙН ТООЛЛЫН 22
2026.09.03 / ПҮРЭВ ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН
ЗУРГААН ЦАГААН ЦАГААН ЛУУ ӨДӨР
Үс засуулах: Идээ ундаа элбэг олдоно
Наран ургах, шингэх: 06.13-19.31
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 9 сарын 3, Бархасбадь гараг. Билгийн тооллын 22, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:13-19:31. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, сэтгэлийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулхад эд, эдлэл, идээ, ундаа олно.







Өдөр тутмын мэдээ





