БИЛГИЙН ТООЛЛЫН 24
2026.09.05 / БЯМБА ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН
ДӨРВӨН НОГООН ХАР МОРЬ ӨДӨР
Үс засуулах: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 06.15-19.27
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Төмөр
Аргын тооллын 9 сарын 5, Санчир гараг. Билгийн тооллын 24, Гөрөөсөн толгой одтой, хар морь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:15-19:27. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулхад тохиромжгүй.







Өдөр тутмын мэдээ




