Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-09-04

ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:

 04-05-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар

хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

09-р сарын 04-ний 20 цагаас 09-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 

Шөнөдөө Дундговийн ихэнх сумд, Хөвсгөл, Булган, Дорнодын зарим сумд, Төв, Хэнтийн өмнөд, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын хойд сумдын нутгаар 0.0-9.0мм бороо, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орно.

Өдөртөө Хөвсгөл, Архангай, Орхон, Өвөрхангай, Төв аймгийн ихэнх сумд, Булган, Сэлэнгэ, Дорнодын өмнөд, Өмнөговийн баруун болон хойд сумд, Дундговийн баруун сумд, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул голын хөндийгөөр +2...+7 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндий, Орхон голын сав газраар +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00