Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-09-07

ХОНЬ: ЧУХАЛ ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2026 оны есдүгээр сарын 8-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.

Хонь: Чухал дуудлага хүлээн авна. Хий дэмий уран зөгнөл, хоосон мөрөөдлөөр бодол санаагаа сарниулах хэрэггүй. Зарим хүмүүс өдөржин хүсэл тэмүүллээ хадгалах хэрэгтэй болно. Их ажлаас болж ядарч байгаа бол эрч хүчээ дахин сэргээх арга олоорой. Ойр дотнын найзаасаа зөвлөгөө авахаас нэрэлхэх хэрэггүй. Бусдын асуудлыг өөрийн амьдралд хэт хамааруулах хэрэггүй.

Үхэр: Бизнесийн салбарын хүмүүс ажил ихтэй байх бөгөөд төрөл бүрийн сонголт хийхэд сайн өдөр. Од эрхэс таны мөнгө санхүү болон хүч чадлыг онцлохоос гадна ойр дотнын хамтрагчтайгаа зөрчилдөх эрсдэл байгааг сануулж байна. Аливаа зөрчилтэй асуудлыг ухаалгаар, хурдан шийдвэрлэхийг хичээгээрэй. Эрч хүч бага зэрэг сул байх тул аль болох идэвхтэй байх хэрэгтэй.

Ихэр: Танд хүмүүсийг буруу дүгнэх хандлага ажиглагдаж магадгүй. Хувийн ашиг сонирхлоо аливаа харилцаанд нэн тэргүүнд тавихаас зайлсхий. Бусадтай сайхан харилцаж, тэдний санаа бодлыг тэвчээртэй сонсоорой. Худал хэлэх үйлдэл бүү гарга. Ажил хэрэгтээ орчин үеийн шинэ техник, технологийг ашиглаж сур. Өөрийн ажлыг хөнгөвчлөх аргуудыг цаг алдалгүй судлаарай. Ажил тань сэтгэлд нийцэхгүй байгаа бол өөрчлөлт хийх талаар бодож болно.

Мэлхий: Хийж буй ажлынхаа ард гарахын тулд хичээж зүтгээрэй. Өнөөдөр ямар нэгэн чухал ажлын ярилцлагад орох магадлалтай. Хичээл зүтгэл тань амжилт дагуулна гэдэгт итгэ. Таны нийтэч харилцаа ажил, амьдралдаа шат ахих нөхцөлийг бүрдүүлнэ. Идэвх санаачилгатай байж, ямар ч тохиолдолд ухрах хэрэггүй. Олдсон боломжийг ашигла. Боломж гарвал найз нөхөд эсвэл түншүүдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлээрэй.

Арслан: Од эрхэс таны мөнгө, санхүүгийн асуудалд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс санхүүгээ цэгцэлж, орлого зарлагаа тооцоолоорой. Нийтэч, нөхөрсөг байдал асуудлыг хурдан шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлнэ. Эртнээс бодож төлөвлөсөн зүйл биелэх магадлал өндөр байна. Өөртөө үнэнч байж, зөн совингоо сонсвол мухардмал байдлаас нэр төртэй гарч чадна. Хүндрэл бэрхшээлийг ухаалаг зангаар хялбархан шийдвэрлэх боломжтой.

Охин: Өнөөдөр цаашдын хөгжил дэвшлээ зөв тодорхойлох нь чухал. Зорилготой хүмүүс өөрсдийн итгэл үнэмшилдээ үнэнч байж, эргэцүүлэн тунгаахад тохиромжтой үе. Мөрөөдлөө биелүүлэх алхмаа зоригтой хийгээрэй. Харин сэтгэл хөдлөл, мэдрэмждээ төөрвөл ажил хийхэд хүндрэлтэй байж мэднэ. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийн зэрэгцээ нэг хэвийн ажлын хэмнэлээ өөрчлөх боломж хайгаарай.

Жинлүүр: Чухал мэдээ хүлээн авч, хамтран ажиллах боломж гарна. Харилцан ойлголцол бий болгож, түншлэлийн гэрээ хийх гэж байгаа бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Хийж буй ажлынхаа дүрэм журмыг дагахгүй бол шаардлага хангахгүй нөхцөл үүсэж болзошгүй. Биеийн дархлаагаа сайжруулахад анхаарах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Энэ нь ирээдүйд эрүүл амьдрах үндэс болно.

Хилэнц: Өнөөдөр элдэв хов живээс хол байх нь эрүүл ухаанаа хадгалахад тусална. Бусадтай харилцахдаа хөнгөмсөг зан гаргахгүй байхыг хичээгээрэй. Хэцүү нөхцөл байдал үүсвэл мэдрэмж, ухамсраа ашиглан түүнээс зайлсхийх хэрэгтэй. Хосууд хэрүүл маргаанаас хол байж, гэр бүлийн харилцаагаа бэхжүүлэх алхам хийгээрэй. Өөрийн зүрх сэтгэлдээ итгэх хэрэгтэй.

Нум: Өнөөдөр холимог хандлага давамгайлах тул өөрийнхөөрөө хэт зүтгэж, хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхий. Элдэв хов жив, дэмий ярианд орооцолдох хэрэггүй. Хэн нэгэн хүн эсвэл гаднын нөхцөл байдал таны итгэл үнэмшлийг сорьж магадгүй. Аливаад тэвчээртэй, хүлээцтэй хандахгүй бол маргаан үүсэх эрсдэлтэй. Харин эргэлзээ төрүүлсэн зүйлээ тодорхой болгож чадвал зорилго тань биелэх боломжтой.

Матар: Үүсэж буй зөрчил маргаанд хөндлөнгийн үйл явдал болон бусад хүнийг буруутгах хэрэггүй. Бодол санаа сайн төвлөрөхгүй байгаа бол сэтгэлзүйн зөвлөгөө авахад тохиромжтой үе. Сэтгэл санааны доройтол биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохыг анхаараарай. Бизнес эрхлэгчдэд төр, захиргааны нэмэлт дүрэм журам тодорхой хүндрэл учруулж магадгүй. Гаднын нөхцөл байдлаас шалтгаалан мөнгөн тусламж хэрэг болохыг үгүйсгэхгүй.

Хумх: Сурган хүмүүжүүлэгч хүмүүст таатай өдөр. Өөрийн сурагчаас өмнө нь анзаараагүй авьяас чадварыг олж харах магадлалтай. Таны авьяас чадвар ч зохих ёсоор үнэлэгдэнэ. Уран бүтээлч болон зохион бүтээгчдэд шинэлэг, сайхан санаа төрнө. Уран бүтээлч хүмүүс алдар нэр, хүндлэл сайшаал хүртэхийг ихээр хүсэж магадгүй. Ямар нэгэн хэрэг төвөг үүсэх шалтгааныг өөрөөсөө гаргахгүй байхыг хичээгээрэй.

Загас: Өнөөдөр хэт олон ажил зэрэг эхлүүлбэл алийг нь ч дуусгаж амжихгүй байж мэднэ. Эсвэл аль ажлаа эхэлж хийхээ шийдэхэд хүндрэлтэй байж болох юм. Зарим үед аз туршсан зүйлд нөөц боломжоо ашиглавал бүтэмжтэй байдаг. Харин гэнэтийн танилд шууд итгэх хэрэггүй. Зарим таагүй харилцаанаас болж бие тавгүйрхэж магадгүй. Сэтгэл хөдлөлөө хэт ил гаргахаас зайлсхий.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00