Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-09-08

БАР ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 28

2026.09.09 / ЛХАГВА ГАРАГ

НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН
ЕСӨН УЛААН УЛААН НОХОЙ ӨДӨР

Үс засуулах: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 06.21-19.18
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Мод

Аргын тооллын 9 сарын 9, Буд гараг. Билгийн тооллын 28, Их морь одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:21-19:18. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулхад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00