2026 оны есдүгээр сарын 22-ны 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Нийгмийн хүрээнд болж буй адал явдлууд далдуур таны сэтгэл зүйд нөлөөлнө. Урлаг кино гэх мэт зүйлс таныг хөгжилтэй байлгаж болох ч аажимдаа буруу ойлголт рүү хөтөлдөг байж болохгүй. Мөн та амьдралыг өргөн хүрээнд харж сур. Сэтгэлгээ дутагдсанаас болж бодит байдлыг гуйвуулсан байдлаар харахаас зайлсхий.
Үхэр: Өнөөдөр гадаад үзэмждээ их анхаарна. Таны мөрөөдөл бодол санааг тань эзэмдэж байна. Танд өвөрмөц үзэл санаанууд урам зориг өгнө. Нэр алдарт хүрэх зорилготой төлөвлөгөөнийхөө үр дүнг нягталж судал. Өөр илүү өргөн бо ломж өгөх арга олж болох юм. Хамтын ажиллагаатай холбоотой тодорхой бус асуудлуудыг эцэслэн шийдэх уулзалтыг хийхэд тохиромжтой үе.
Ихэр: Өнөөдөр хэтэрхий олон саад бэрхшээлтэй хутгалдах гэсний хэрэггүй. Сэтгэлийг тань хамгийн их зовоож байгаа асуудалтай л нүүр тулснаар чухал үйл хэрэгт шийдэл олж, шинэчлэл өөрчлөлт хийж чадна. Танд зоригтой санаа, уран сэтгэмж байх ч өөрийн санал бодол, төлөвлөгөөгөө бусдад танилцуулахдаа тодорхой бус байдлаа ил харуулах хэрэггүй. Өөртэйгөө холбоотой бүх хүмүүстэй харилцаагаа сайжруулахад хичээл зүтгэл гарга. Ингэснээр т а амьдрал тань дээшилж байгааг мэдрэх болно.
Мэлхий: Энэ өдөр хэд хэдэн сорилтыг давах болно. Бусад хүмүүсийн тараасан цуу ярианд бүү итгэ. Мөн ямар нэгэн чухал нууцыг бусдад задлахаас зайлсхий. Үл ойлголцол бий болох тул болгоомжтой бай. Таны зөн билэг өндөр байна. Өөрийн үзэл бодлыг хамгаалж чадвал ажил дээрээ хүндлэл хүлээх болно. Хоромхон зуурт л нөхцөл байдал таны давуу тал болон хувирч болох юм. Аливаа юмс хэрхэн өөрчлөгдөж хувьсаж байгаад та энгийн хандах хэрэгтэй байна.
Арслан: Од эрхэс эрсдэл гаргах хэрэггүйг зөвлөж байна. Та юу ч хийж байсан олон нийтийн харилцаа болон хувийн амьдралаа тэнцвэржүүлэхэд хэцүү байж мэдэх юм. Ер бусын санаа гайхалтай үр дүнг авчрах магадлал бага. Гэхдээ хүсэл мөрөөдлөө дагаж ирээдүйн аз жаргалынхаа үрийг тарь. Бие махбод харагдаж байгаагаасаа илүү муу байгаа тул зан ааш тавгүй байна. Эрүүл мэндээ шалгуулж, эмчилгээ хийлгэснээр байдал дээр дэнэ.
Охин: Өөрийн хийх ёстой үүрэг даалгавраа бүгдийг гүйцэтгэ. Өөртөө зориулж цаг гаргахад хамгийн тохиромжтой үе. Цаашид ач холбогдолгүй асуудлыг холбогдох хүнд нь бүрэн даатгаж орхи. Өнөөдөр чухал яриа хэлэлцээр хийхэд т охиромжгүй. Нөлөө бүхий хүний ивээлд орв ол цаашдын өсөлт дэвшилтэд ашигтай ч өөр хүнд их найдах нь эрсд элтэйг тооц.
Жинлүүр: Олон асуудал тулгарах үед хэрэг болох найз нөхөд байгаад талархана. Гэхдээ хамтын албан ажиллагаа таагүй байх болно. Шинэ төлөвлөгөө зохиож өөрчлөлтийн тухай хэлэлц. Зөв санал санаачилга гаргаж авахад их цаг зарцуулна. Бусадтай хэл амаа ололцох асуудал тулгарна. Та буруугүй ч байсан зөвийг хамгаалах эсэх нь таны сонголт байна. Шударга ёсыг сэргээж чадвал аз жаргалаар бялхана.
Хилэнц: Хэрэгтэй мэдээлэл олж авах тул нэмэлт орлого олох эсвэл шинэ төрлийн үйл ажиллагаанд шилжих боломжтой байна. Хэн нэгэн танаас тусламж хүсэж магадгүй. Бусдыг зовлон жаргалыг хуваалцахаас бүү цааргал. Гэхдээ хэт өгөөмөр зангаас болж таны эрч хүч доройтож болохгүй.
Нум: Найз нөхөд болон хамтран ажиллагсадтайгаа харилцах харилцаагаа зохицуулахын тулд боломжтой бүх зүйлийг хийхийг хичээ. Хэрвээ уучлалт гуйх шаардлагатай бол хойшлуулах хэрэггүй. Танд саад болж буй хүн байсан ч хариуцлагатай, шинийг санаачлагч нэгэн болохоо харуулна. Ажил их ч өвөрмөц хүсэл төрж болох юм. Өөрийн мэдрэмжээ хайхрахгүйгээр бүү орхи. Өнөөдөр хийх ёстой ажлуудаа цэгцлэхээс гадна өөрийнхөө дуртай зүйлийг хийх цаг гарга. Хамгийн гол нь эдгээрийн тэнцвэрийг олох явдал чухал юм.
Матар: Бүгдийг өнгөрснөөр дүгнэх хэрэгтэй юм шиг санагдана. Хэн нэгнийг буруутгахыг хүсэх бөгөөд хэт өвөрмөц байхыг хичээх хэрэггүй. Өөрөө бүгдийг хийхдээ сайн байсан ч зарим үед хөндлөнгөөс ажиглан, бусдаар хийлгүүлэх хэрэгтэй. Ажлын дарамтаа хөнгөлөхийн тулд найзуудтайгаа уулз. Бусдын ашиг сонирхлыг хүлээн зөвшөөр.
Хумх: Хамт олны зүгээс гаргаж буй саналуудыг анхааралтай сонсоход илүүдэхгүй байх. Ажлын үр дүн санаснаас өөр байлаа ч тайван хүлээцтэй хандахыг сануулж байна. Чухал ажилд хөнгөн хуумгай хандахаас болгоомжил. Ажил хэрэгт сөргөөр нөлөөлөх зөрчилдөөн үүсэж мэдэх юм. Таагүй зүйл т охиолдож болзошгүй од эрхсийн байрлалтай тул үг хэлээ цэгнэж, согтууруулах төрлийн ундаанаас хол байхыг хичээгээрэй. Сэтгэл санаа тогтворгүй үед чанга хатуу үгээр бусдыг дайрах магадлалтай.
Загас: Мөнгөнд үрэлгэн хандаж байж болох юм. Цалин хөлсний асуудлыг хэлэлцэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Өөрчлөлтөд хир хурдан дасаж чадахаа бодолцох хэрэгтэй. Таны бусадтай харилцах харилцаа өнөөдөр тийм ч үр дүнтэй байхгүй бололтой. Хүмүүс танд зөвлөх боловч сонголт хийхдээ анхааралтай хандах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд асуудал гарч ирэх бөгөөд өөрийгөө ойлгох боломжтой болно.






Өдөр тутмын мэдээ



