Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-09-23

ТАХИА, МОГОЙ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 13

2026.09.24 / ПҮРЭВ ГАРАГ

НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН
ГУРВАН ХӨХ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулах: Жаргал ирнэ.
Наран ургах, шингэх: 06.41-18.47
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Уул

Аргын тооллын 9 сарын 24, Бархасбадь гараг. Билгийн тооллын 13, Чөдөр одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:41-18:47. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулхад жаргал ирнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19