Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-09-23

ҮХЭР: СОНИРХОЛТОЙ УУЛЗАЛТ, ЦУГЛААНД ОЧ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
2026 оны есдүгээр сарын 24-ний 12 ордын зурхайг танилцуулж байна.
 
Хонь: Илүү дайчин байвал урагшлах учир шалтгаан бий болох болно. Зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий зандаа тулгуурлаж, түүндээ хүртлээ тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй. Санхүүгийн нөөцөө хадгалж хамгаалах нь сэтгэлийг амар тайван байлгана.
 
Үхэр: Таамаглахын аргагүй зүйлст охиож мэдэх учир болгоомж илүүд эхгүй. Гэхдээ дараагийн алхмаа их бодох тусам таны ачаалал нэмэгдэнэ. Хамт ажиллагсдын буруу зуршил, сэтгэлийн хөдөлгөөнд ав тахгүй байж чадна. Бусдын хүчин чармайлтыг нураах хэрэггүй. Ажлын байран дээр хэн нэгэнтэй асуудалтай байгаа бол сэтгэлийн хөдлөлөөр үүнд хандах хэрэггүй. Эс бөгөөс уур уцаарт хэт автаж мэдэх юм. Сонирхолтой уулзалт, цуглаанд оч
 
Ихэр: Уян зөөлөн байх нь амжилтын түлхүүр. Бусад хүмүүст найдах гэсний хэрэггүй. Та өөрийн хүч, боломж нөөцөө ашиглан амжилт олсон нь дээр. Бусад хүмүүс таны хийж байгаа үйлдэлд шаардлага тавьж болно. Дүрэм журам зааврыг баримталж байх шаардлагатай. Юу болохыг сайн мэдэхгүй учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар бодож үзээрэй. 
 
Мэлхий: Өнөөдөр та өөрийгөө ямар нэгэн бүтээлч байдлаар илэрхийлэхэд сайн өдөр байна. Таны эрч хүч, энерги аажмаар өсөн нэмэгдэж байгааг мэдэр. Ингэж чадвал ямар ч саад тотгорыг давах бөгөөд бусад хүмүүс таныг хүлээн зөвшөөрөх байдал үүснэ. Шинэ зүйл сурах талаар бодож, өөрийнхөө чадавхыг нээж ол. Энэ үед суралцах болон эрдэм шинжилгээний ажил хийхэд тааламжтай байна. Нарийн мэргэжлийн хүмүүс эрэлттэй үе байна. 
 
Арслан: Асуудал үүсгэж байгаа учир шалтгааныг олох нь чухал үе. Ирээдүйд нөлөөлөх суралцах чиглэлийн талаар найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, үзэл бодлоо хуваалцах хэрэгтэй. Хэрвээ та ямар нэг зүйлд бүрэн төвлөрч чадахгүй байгаа бол энэ талаар бодох хангалттай цаг өөртөө гарга. Өөрийн дотоод мэдрэмжийг олж авах нь нөхцөл байдалд сайнаар нөлөөлнө
 
Охин: Ажлын хэмнэл нэлээд удаан явагдах болно. Од эрхсийн зүгээс ирэх нөлөө өөрийн үүрэг хариуцлагадаа хичээл зүтгэл илүү их гаргах хэрэгтэй гэдгийг харуулж байна. Харин зөв төлөвлөвөл өдрийн турш эрч хүчтэй байх болно. Гэхдээ шинэ төлөвлөгөөгөө эхлүүлэх бол нарийн төвөгтэй зүйлийг өөрийгөө албадан хийх хэрэггүй. Найзуудын хүрээнд атаархал үүсэх бөгөөд энэ явдлыг буруугаар нь эргэхээс өмнө зогсоох хэрэгтэй. 
 
Жинлүүр: Тансаг хэрэглээнд болгоомжтой ханд. Мөнгөний хэмжээнээс шалтгаалан хорхой хүргэсэн худалдан авалтаа хойшлуул. Өмнөх төлбөрөө төлөх хэрэгтэйг өөртөө сануул. Таны амьдралд ах дүү, хамаатнууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэр бүлийн харьцаагаа бусдад бүү дэлгэ. 
 
Хилэнц: Амьдралдаа шинэ өөрчлөлт гаргахаас өмнө болж байсан зүйлс тань үгүй болох болно. Ихэнх шаргуу бөгөөд урам зоригтой хүмүүс амжилттай байж чадна. Аз болон сайн хувь тавилан таны өмнөх саадыг засна. Худалдаа наймаа хийдэг бол маш завгүй байна. Улс орны хөгжил дэвшил эсвэл уруудаж доройтох эсэхийг шийд эх асуудалд оролц ож мэднэ
 
Нум: Таныг нэлээд хугацаанд зовоож байсан асуудал өнөөдөр сайнаар шийдэгдэнэ. Танд сайн туслах мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Баярлаж, талархсан сэтгэлээ ямар нэг байдлаар жүжиглэлгүй илэрхийлж сурвал та бусдын арга эвийг төвөггүйхэн олох бололтой. Заримдаа та мөнгө олохын тулд үрэх хэрэгтэй бөгөөд хэрвээ шинэ бизнес эхлүүлж байгаа бол харамгүй зарцуул.
 
Матар: Амьдралдаа шинэ өөрчлөлт гаргах хэрэгтэй бо лов ч зарим талаар өмнө нь болж байсан зүйлс болохгүй болно. Онцгойлон хувийн аюулгүй байдлыг эрхэмлэ. Ойр дотнын хэн нэгэн танаас чухал үнэнийг нуу ж байж магадгүй. Худалдаа наймаа хийдэг хүмүүс маш завгүй байна. Төлөвлөсөн ажил зарим саадаас болж бүтэлгүйтнэ.
 
Хумх: Үргэлж хүмүүсийн санаанд тааруулж явах нь хэдий амар хялбар санагдаж болох ч энэ нь удаан үргэлжилбэл таны амьдрал улам хэцүү хүнд болох болно. Аливаа зүйлийг хийхдээ зөв цагтаа эхэлж, өөрөө өөртөө анхаарах хэрэгтэй. Хэд хэдэн чухал асуудал шийдэх хэрэгтэй болох бөгөөд эд хөрөнгө чухал байлаа ч гээд энэ нь таныг аз жаргалтай байлгах хангалттай шалтгаан болохгүй гэдгийг анхаар. 
 
Загас: Та хувийн болон ажил мэргэжлийн харьцаа холбоондоо анхаарлаа хандуул. Өөртөө хэт ачаалал өгөлгүй ажлаа аль болох хөнгөхөн зохицуулахыг хичээ. Дархлаа суларч байгаа тул амин дэмтэй хоол хүнс ихээр хэрэглэ. Амьдралд чинь чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүстэй ярилц. Санаа бодол, мэдрэмж харилцаа болон хоёр талын хүсэлт зэргээ ярьж зөвшилц. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19