Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-09-24

ХЭНТИЙ, ДОРНОДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

27-нд Завхан, Хөвсгөлийн нутгаар, 28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж, 25-29-нд шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул тариа, ногоо цасанд дарагдах, хайрагдахыг анхааруулж байна.

09-р сарын 24-ний 20 цагаас 09-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 24-25-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд сумдын нутгаар 0.0-3.0 мм, 25-ны өдөр Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Төв аймгийн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Орхон, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6...+11 градус, Алтайн өвөр говиор +22...+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +12...+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10