2026 оны есдүгээр сарын 25-ны 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Тулгарсан асуудлыг эв зүйгээр зохицуулж, шийдвэрлэх талаас нь бодоорой. Ажил хэргээ ая тухтай орчинд явуулах нь чухал байна. Нэр алдартай хүнтэй уулзвал бялдууч, зусарч зан гаргахаас зайлсхий. Өөрийн үзэл бодол, зүрх сэтгэлдээ үнэнч байгаарай. Бусдыг хэт дуурайх нь таныг эвгүй байдалд оруулж мэднэ. Ойр хүрээний жижиг асуудлаас болж найз нөхөдтэйгөө муудалцахаас болгоомжил.
Үхэр: Өглөөг эерэгээр угтах нь бие, оюун санаанд тань сайнаар нөлөөлж, эрч хүч, шинэ санаагаар дүүргэнэ. Од эрхсийн зохицлоор зүрх сэтгэл тань хайр, баяслаар дүүрэх төлөвтэй. Болзоонд явах урилга хүлээн авсан бол өөртөө анхаарч, сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээгээрэй. Хайрлаж, энэрэх хүсэл нэмэгдэнэ. Гэр бүлдээ анхаарал тавьж, үр хүүхдүүдээ халамжлах цаг болжээ.
Ихэр: Өнөөдөр сэтгэл санаа тогтуун байна. Нийгэм, олон нийтийн салбарт ажилладаг хүмүүст албан тушаал ахих, нэр хүндээ нэмэгдүүлэх боломж гарч мэднэ. Бүтээлч байдал тань ур чадварыг улам нэмэгдүүлнэ. Тусламж хэрэгтэй хүнд эргэлзэлгүй гараа сунгаарай. Цаг үедээ тохирсон онцгой төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд таатай өдөр.
Мэлхий: Үйл хөдлөлдөө анхаарахын зэрэгцээ эрч хүчтэй байгаарай. Юу хэлж байгаагаа хянаж, хэлэлцүүлэг, маргааныг хурцатгахгүй байх нь чухал. Зарим асуудал санаандгүй гарч ирж, төлөвлөгөөндөө өөрчлөлт хийх шаардлага үүсэж магадгүй. Түргэн зан гаргалгүй, сэтгэл хөдлөлөө хянаарай. Уур бухимдалтай хүмүүстэй тулгарвал маргалдалгүй өнгөрөх нь дээр. Хэн нэгэн таны байр сууринд атаархаж, далдуур саад хийхийг оролдож болзошгүй.
Арслан: Од эрхсийн нөлөөгөөр сэтгэл санаа тань эмзэг байж мэднэ. Олон нийтийн ажилд оролцох нь өөрийгөө илэрхийлэх сайхан боломж өгнө. Гэхдээ гаднын таагүй нөлөө, халдлагаас сонор сэрэмжтэй байгаарай. Удаан хугацаанд уулзаагүй найз нөхөддөө цаг гарга. Ойр дотнын хүмүүс тань магтаалын үг, хайр халамжаар дутаж байж мэднэ.
Охин: Бага зэрэг аз сорьсон зүйл амьдралыг тань сонирхолтой болгож, шинэ урам зориг өгч мэднэ. Итгэдэг хүмүүстэйгээ ойр байж, зөвлөгөөг нь сонсон, өөрийн зүрх сэтгэлдээ ч итгээрэй. Амьдралын хэмнэл өнөөдөр хурдасна. Цаг хугацаагаа бүрэн ашиглаж, хийх ёстой зүйлсээ амжуулбал хүссэн үр дүндээ хүрч чадна. Зорилгоо зөв тодорхойлох нь амжилтыг тань бататгана.
Жинлүүр: Нөхцөл байдлыг сайтар тунгаан бодоорой. Харилцааны зарим асуудал таны санааг зовоож магадгүй. Хайртай хүнтэйгээ хамт тэмдэглэх шалтгаан олж, романтик уулзалт зохион байгуулахад тохиромжтой. Эсвэл тайван орчинд тухлан сууж, хүсэл мөрөөдлөө хуваалцаарай. Өөртөө итгэх итгэл танд эерэгээр нөлөөлнө. Ирээдүйд болох зүйлд хэт санаа зовохоо боливол илүү ихийг бүтээж чадна.
Хилэнц: Ажил хэргийн харилцаа амжилттай байж, эрч хүч болон орлого нэмэгдэх төлөвтэй. Бусдын ашиг сонирхлыг хөндөхгүйгээр өөрт юу хэрэгтэй байгааг ойлгуулж сураарай. Сэтгэл хөдлөл өндөр байх тул асуудлыг улам хүндрүүлэх үйлдэл гаргахаас зайлсхий. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэхийг хичээ. Найз нөхөдтэйгөө гадуур гарч, цагийг сайхан өнгөрүүлэх боломжийг ашиглаарай.
Нум: Үр бүтээлтэй, шаргуу ажилласныхаа үр дүнд шагнал хүртэж магадгүй. Гэхдээ амжилтдаа хэт тайвширч суух хэрэггүй. Дараагийн төсөл, зорилгодоо бэлтгэлтэй байгаарай. Хамт олонтойгоо цаг гарган ярилцаж, бусдын байр суурийг сонс. Зөвхөн өөрийн эрх ашгийг бодох нь богино хугацаанд л үр дүнтэй байдгийг санаарай. Бусдад тулгарсан бэрхшээлд чин сэтгэлээсээ туслаарай.
Матар: Санхүүгийн боломждоо эргэлзэх нь хүсэл мөрөөдлөө биелүүлэхээс хойш суухад хүргэж мэднэ. Зарлагаас айх айдсаа зөв удирдаж чадвал нөхцөл байдал аяндаа цэгцэрнэ. Орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн байдлаа сайжруулахыг хүсвэл мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулаарай. Ажил хэрэгт судалгаа, бодит мэдээлэл чухал байна. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, сонгосон арга барил тань өөрт тохирох эсэхийг туршиж үзээрэй.
Хумх: Төлөвлөсөн ажил санаснаар явахгүй, чиглэлээ өөрчлөх шаардлага гарч магадгүй. Тодорхойгүй нөхцөлтэй гэрээ хэлэлцээрийг хойшлуулах нь зүйтэй. Хамтын хүч чармайлт шаардсан ажил их байна. Ердийнхөөс илүү төвөгтэй асуудал тулгарч болзошгүй тул бэлтгэлтэй байгаарай. Эрүүл мэнддээ анхаарч, өөртөө хайхрамжгүй хандахаас зайлсхий. Сэтгэл санааг тань сэргээж, тайвшруулах зүйлд цаг гаргаарай.
Загас: Өөртөө таалагдах зөв арга замаа олоход багагүй бэрхшээл тулгарч болох ч бууж өгч болохгүй. Танд хэрэгтэй мэдээлэл санаандгүй газраас олдох магадлалтай тул боломжийг сайн ашиглаарай. Ажлын эрч хүч, идэвх зүтгэл, ур чадвар тань хүссэн үр дүнд хүргэх болно. Өөрийн чадвартаа итгээрэй. Мэдлэг, туршлага тань аливааг зөв хийх гол тулгуур болно.







Өдөр тутмын мэдээ




