Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-09-28

УЛААНБААТАР ОРЧМООР: ҮҮЛЭРХЭГ,ШӨНӨДӨӨ ЯЛИМГҮЙ ЦАС, ӨДӨРТӨӨ ХУР ТУНАДАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
5 хоногийн урьдчилсан мэдээ
Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
 
29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч хонож байгаа тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
09-р сарын 28-ны 20 цагаас 09-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 28-29-нд шилжих шөнө Завханы хойд сумд, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар, 29-ний өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
 
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3...-2 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +13...+18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч -3...-5 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч -5...-7 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч -6...-8 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
2026 оны 09-р сарын 30-наас 2026 оны 10-р сарын 04-нийг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв
 
30-нд Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 10-р сарын 01-нд Хөвсгөлийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 02-нд Хөвсгөлийн ихэнх, Архангай, Булганы зарим, Дундговийн хойд сумдын нутгаар, 03-нд Төв, Сүхбаатарын өмнөд, Дунговийн зүүн, Дорноговийн ихэнх сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 30-нд нутгийн зүүн хэсгээр, 01-нд Алтайн салбар уулсаар, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ойрын хоногуудад шөнөдөө хүйтэн хэвээр үргэлжилж, шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын эхээр -11...-16 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор +4...+9 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна. 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19