БИЛГИЙН ТООЛЛЫН 26
2026.10.06 / МЯГМАР ГАРАГ
НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН
ЕСӨН УЛААН ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Наран ургах, шингэх: 06.58-18.23
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Шороо
Аргын тооллын 10 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 26, Үнэг одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:58-18:23. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулхад жаргал үргэлжид ирэх сайн.





Өдөр тутмын мэдээ




