Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-10-06

НОХОЙ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 27

2026.10.07 / ЛХАГВА ГАРАГ

НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН
НАЙМАН ЦАГААН ХӨХ БАР ӨДӨР

Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 07.00-18.21
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Төмөр

Аргын тооллын 10 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 27, Их морь одтой, хөх бар өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:00-18:21. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулхад өлзийтэй сайн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10