2026 оны аравдугаар сарын 9-ний 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Удирдлагадаа зэмлүүлэх алдаа гарч мэднэ. Муу санаатнуудын явуулга зорилгодоо хүрэх замд саад учруулна. Таны бие махбод амрахыг шаардана. Өнөөдөр ихэнх хүмүүс тэвчээргүй байдлыг гаргах магадлал өндөр байгаа тул биеэ барь. Та ойр тойрны хүмүүсээсээ ямар нэгэн зүйл сурч чадна. Гэрийн ажилд эрч хүчээ зарцуулбал сэтгэлийн дарамт тань сарнин үгүй болохын зэрэгцээ гэртээ байгаа хүн бүрд тохь тухтай орчныг бүрдүүлж чадна.
Үхэр: Олон нийтийн үйл ажиллагаа таны хүсэл сонирхлыг улам их нээж өгснөөр таны амьдрал өөрчлөгдөж, өөрийн мөрөөдлөө биелүүлэх боломж гарна. Ойр дотнын найз нөхөдтэйгөө ч анхаарал болгоомжтой харьц. Урьдчилан таамаглах аргагүй зөрчил үүсэж болзошгүй байна. Бусдын худал мэдээлэлд хууртан хайртай хүмүүсээ гомдооход хүрэх магадлалтай байгаа тул мэдрэмжтэй байж, хэлэх үгээ сайн бод.
Ихэр: Энэ өдөр санхүүгийн асуудал гэр бүлийн болон ажил хэргийн харьцаанд муугаар нөлөөлөх магадлалтай. Та өөрчлөлт хийхийг хүснэ. Материаллаг байдлаа хэрхэн сайжруулах талаар өөрийн гэсэн бодолтой бай. Зугаа цэнгэлд хамаагүй мөнгө үрэхгүй байхыг хичээ. Харьцаандаа хэрүүл маргаан гаргах хэрэггүй. Хэрвээ та хэн нэгэнд туслах өртэй бол мөнгө биш сайн үйл хэрэг хийж хариуг нь өг.
Мэлхий: Буруу мэдээлэлд автахаас болгоомжил. Авьяас чадвараа мэдэрсэн ч гэсэн бүрэн судалж чадаагүй бол ажлаа солих гэж яарахаа хойшлуулах хэрэгтэй. Дараа нь том боломж нээгдэх болно. Мөн өөрийнхөө бодсон бүтэхгүй санаануудаасаа болгоомжил. Хийх гэж байгаа зүйлсээ сайн тунгааж бод. Бага зэрэг анхааралгүйгээс болж том ажил хэрэг хойшлогдож магадгүй.
Арслан: Та өөрийгөө нэгэн хэвийн байдлаас чөлөөлж чадвал тод мэдрэмж болон зөв ойлголтын ашиг тусыг авах болно. Өнөөдөр ид шид тохиох мэт санагдаж болно. Та өөрөө хийж чадна гэж бодож байгаа бүхнээ оролдоод үз. Танд удахгүй мөнгө орлого орж ирэх болно. Хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтад шаардлагатай байсан хэлэлцээр тань амжилттай бүтэх болно.
Охин: Од эрхсийн нөлөөгөөр таны холбоо харилцаа эрчимжих болно. Таны хувийн болон ажлын харилцаа аль аль нь ахицтай байх болно. Чин сэтгэлээсээ ярилцаж чадвал та хайртай хүнтэйгээ илүү ойр дотно болж чадна. Энэ боломжийг ашиглан романтик үдшийг хамтдаа өнгөрүүлж, амьдралынхаа талаар ярилц. Өнөөдөр бие биедээ өгсөн хайр тань эрч хүч өгөх болно. Та эрүүл мэнд болон сэтгэл санааны асуудлаа шийдвэрлэхийн тулд сэтгэл зүйч дээр очиж болно.
Жинлүүр: Хэрвээ амар амгалан байдал сонгохыг хүсвэл өөрийн зөв эсэхийг нь мэдэхгүй зүйл дээр дуугүй байх хэрэгтэй. Өөрийн үүрэг хариуцлагаа ухаар. Бага зэргийн гуниг гутрал гарч ирэх ч та урсгалаараа байж үүнийг давах ёстой зүйл гэж үзвэл бүх юм хурдан алга болно. Таны зарим төлөвлөгөөнд урьдчилан таамаглаагүй өөрчлөлтүүд орох болно. Чухал асуудлуудыг хойш нь тавь. Залуу хүмүүсийн дотно харилцаанд хайрын гурвалжин үүсэх магадлалтай. Хэт их сэтгэл хөдлөл болон атаархал таны зорилгыг хаах талтай
Хилэнц: Амьдралд эерэг үйл явдал тохионо. Одоо хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Гэнэтийн арга хэмжээнд оролцсоноор танд төлөвлөөгүй их ажил гарч ирэх ч олон боломжийн үүд хаалга нээгдэнэ. Залхууран цагийг хий дэмий өнгөрүүлэхээс зайлсхий. Үгүй бол урам зориг, эрч хүч тань буурч болзошгүй. Та санхүүгийн хэлэлцээр хийж байгаа бол олон талаас нь сайтар тооцоол. Эс бөгөөс алдагдалд хүрч болзошгүй байна.
Нум: Хүйтэн сэрүүн уур амьсгал нэмэгдэж байгаа тул эрүүл мэндээ анзаар. Үр хүүхдээ дулаан хувцаслаж, хоол хүнсний чанарыг сайжруулахгүй бол эрүүл мэндэд нь муугаар нөлөөлөх үе. Аливаа зүйлийн гүнд нь орох чадвар танд судалгаа шинжилгээ болон мэргэжлийн ажлаа хийхэд том тус хүргэх болно. Буруу гэж бодож байсан зүйлд ч сайн тал байх магадлалтай. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах болон хөрөнгө оруулалт хийх талаар ирээдүйд ашигтай санал ирж мэдэх юм.
Матар: Гэнэтийн үйлдэл хийхээсээ өмнө анхааралтай судлах өдөр. Хэрэв та анхааралтай байх юм бол ямар ч нөхцөлд зөв сонголт хийх боломжтой байх болно. Холбоо харилцаанд асуудал гарч болзошгүй. Хэн нэгэн өөрийн зөвийг нотлох гэж оролдох эсвэл бодит үнэнийг хэлэхийг хүсэхгүй байж магадгүй. Хувийн амьдрал хэлбэлзэл ихтэй байх тул цочмог зан гаргахгүй байхыг од эрхэс анхааруулж байна.
Хумх: Ажлын санаачилгыг гартаа авч байх хэрэгтэй болно. Шударга бус зүйл дээр биеэ барьж, дуугүй байвал санасан шигээ үр бүтээлтэй байж чадахгүй. Далд байсан асуудлуудаа ил гаргаж илэрхийлэх өдөр. Дотроо хадгалж байхын оронд та илүү нээлттэй байж ердийнхөөсөө илүү шургуу ажилласнаар амжилтад хүрэх болно. Та бодсоноосоо ч илүү хүлээн зөвшөөрөгдсөн хүн болж мэднэ. Харин дааж чадахааргүй хэмжээгээр санхүүгийн өрөө ихэсгэхээс болгоомжил.
Загас: Өнөөдөр таны урмыг хугалах зүйл тохиолдох болно. Аливаа зүйлд хэт болгоомжилдог зангаа хаяж, ямар нэг дүрэм журамд заавал захирагдах гэсний хэрэггүй. Амьдралдаа өөрчлөлт хийхийг шаардах бөгөөд таны үүрэг хариуцлага нэмэгдсэнээр та нэлээд дарамттай байх бололтой. Сэтгэл хөдлөлөөр өөрийн оргилж буй хүслээ гарга. Гүнзгий сэтгэл хөдлөл тань гонсгор байдал, саад бартааг давахад туслах болно. Эрч хүч тамир тэнхээ тань хуучин хэвдээ ортол тэсвэр тэвчээртэй бай







Өдөр тутмын мэдээ




