5 хоногийн урьдчилсан мэдээ
Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд:
15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.
10-р сарын 13-ны 20 цагаас 10-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 13-14-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм, 14-ний өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Өвөрхангай, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтан уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +2...-3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -2...-4 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -7...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
2026 оны 10-р сарын 15-наас 2026 оны 10-р сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын ихэнх, Ховд, Завханы зарим сумдаар, 15-ны өдөр Увс, Ховд, Завханы ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн зарим, Булганы баруун сумдаар, 15-16-нд шилжих шөнө Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Булганы ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн зарим сумдаар, 16-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтийн зарим сумдаар, 17-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 0.0-11.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна, 18-нд Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын зарим сумдаар 0.0-1.0 мм ялимгүй нойтон цас, цас орно. Салхи 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар, 18-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -15...-20 градус, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
Г.ГАНЦЭЦЭГ





Өдөр тутмын мэдээ




