БИЛГИЙН ТООЛЛЫН 7 2026.10.17 / БЯМБА ГАРАГ
Намрын адаг шар нохой сарын Долоон улаан хөх хулгана өдөр
Үс засуулах: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
Нар ургах, шингэх: 07:14–18:01
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус Аргын тооллын 10 сарын 17, Санчир гараг. Билгийн тооллын 7, Суулга одтой, хөх хулгана өдөр.
Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:14–18:01. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ээ, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эдлэлийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оршуулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг: Хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Г.ГАНЦЭЦЭГ







Өдөр тутмын мэдээ




