Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-10-17

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: ШӨНӨДӨӨ ҮҮЛ БАГАСНА, ӨДӨРТӨӨ ҮҮЛШИНЭ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

18-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар салхи шуургатай байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, даваа гүвээнд, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

10-р сарын 17-ны 20 цагаас 10-р сарын 18-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангайн баруун, Ховд, Говь-Алтайн хойд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 18-ны өдөр Завханы ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар 0.0-4.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -16...-21 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11...-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 0...-5 градус дулаан, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-15 градус, бусад хэсгээр -8...-10 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -11...-13 градус хүйтэн, 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -14...-16 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

 

2026 оны 10-р сарын 19-нөөс 2026 оны 10-р сарын 23-ныг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан төлөв

18-19-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 19-нд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн зарим, Өмнөговийн баруун, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 20-нд Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 21-нд Баян-Өлгий, Увс, Ховдын зарим, Завханы хойд сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи 19, 20-нд говь, талын нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13..-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна. 

 

2026-10-17 17:03


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08