Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2024-12-27

Энэ амралтын өдрүүдийн цаг агаар

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2024 оны 12-р сарын 27-ны 20 цагаас 12-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас:  Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур, Цэцэгнуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -36...-41 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -30...-35 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25…-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн байна.

Өдөртөө  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэгнуурын хотгор, Эг, Үүр голын хөндийгөөр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 1-6 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

2024 оны 12-р сарын 29-нөөс 2025 оны 01-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын сав газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 1-р сарын 1-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орно. Салхи 29, 30-нд нутгийн зарим газраар, 31, 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22