Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2025-01-06

Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны 01 дүгээр сарын 06-наас 15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

09-нд нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Хур тунадас: 06,07-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар,  08-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 09-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд Халх голын сав газраар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 09-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10,11-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -26...-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -29....-34 градус, өдөртөө -19....-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 07-нд ялимгүй цас, 11-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 07, 11-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27...-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22