Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2025-02-21

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны 02 дугаар сарын 21-нээс 03 дугаар сарын 02-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 

24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай байна. 

Хур тунадас: 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.  

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -19...-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -9...-14 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: 24-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.     

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -26...-31 градус, бусад хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00