Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2025-03-24

ЦАГ АГААРЫН 10 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA

2025 оны 03 дугаар сарын 24-нөөс 04 дүгээр сарын 02-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, 24-26-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. Хур тунадас: 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи: 24-нд баруун болон говийн аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 27-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурга шуурна. Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25-26-нд нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: 26-наас сэрүүсэж, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -7...-12 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.

Эх сурвалж | УЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06